Миний цаг : Би хаврын хүн

Би хаврын хүн

Шороогоор шуурч, хавсрага тавьсан, бас тэгээд хүмүүс гадуур хувцсаа бариад тайван алхадаг ийм л хаврын өдрүүдэд би дуртай. Жиндүүхэн хэрнээ сэтгэлд яагаад ч юм бүлээхэн анир амтагдаж, нар залхуутай мандах мөртлөө инээгээд ч байгаа юм шиг... Урт шаргал өдрүүд нь нойр хүргэж, нозооруулж бүүр заримдаа дургүй хүрмээр санагддаг ч модод гөлөглөж, өвөлжин ганцаардсан тоглоомын талбайд хүүхдүүд шуугихад дурламаар санагддаг энэ л хаврын гэгээхэн өдрүүдэд дуртай. Зунаас ч илүү дулаахан, намраас илүү налгар, өвлөөс илүү тайвшралыг хавраас би олдог. Шувууд нутагтаа эргэж ирдэггүй бол, шулганах бяцхан хүүхдүүд тоглоомын талбайд бужигнадаггүй бол, модод гөлөглөн нахиалдаггүй бол, залуус болзоонд яардаггүй бол... Зуны үдшийн догдлол, намар навчис хагдран унахтай зэрэгцэн ирдэг тэр гуниг үнэ цэнэгүй мэт... Хаврын анхны бороо намрын хяруу болж, бас анхны цас болж ирдэг гэж би боддог. Хаврыг магтаад магтаад дуусахгүй ээ... Ийм улиралд ийм өдрүүдэд ийм сайхан бүхнийг бичээд байвуул бичээд л байхын байна.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
murun (зочин)

neeree chamaig ingeed bichhed havar bolsniig medlee. kkk havart durtai baidag shigee amidrald durtai bgaarai baby.

murun (зочин)

neeree chamaig ingeed bichhed havar bolsniig medlee. kkk havart durtai baidag shigee amidrald durtai bgaarai baby.

Eegii (зочин)

xavar sxan shuu yum buxen shineer exeleed l

Sunbeauty (зочин)

энэ хаврыг надад таалагдана гэж 1 хүн хэлсэн. уг нь би намарт дуртай :р

Турьхан (зочин)

би хаварт дуртай. амьдрал ингэж эхэлдгийг мэдэрдэг болохоор, аз жаргал, хайрлуу тэгтлээ их тэмүүлүүлдэг болохоор, хаврын бороо гуниг дандаа дагуулдаг болохоор би хаварт дуртай.

Света

Мөрөн: Хэ хэ аль хэзээний хавар ирчихсээн. Сэтгэл гэгэлзээд дээрээс нь өөдрөг өнгөлөг бүхэн нүдэнд тусаад...

Ээгий: Харин тиймээ. Шинэ бүхний эхлэл хэ хэ be-гийн рек биш шөө.

Sunbeauty: Би бас хэллээ. ИНгээд энэ хавар чамд таалагдах нь гарцаагүй болжаам даа.

ТУрьхан: Гоё хэлсэн.

Zeusy (зочин)

Ээх нээрээ баахан стрессдэж эмзэгшээд байсан энэ бичлэгнээс хаврынхаа сайхан мэдрэмжүүдээ буцаад санаад авчихлаа. Орой гарч алхангаа сайхан мэдэрнээ. Хавар гоё шүү

Света

Батси: Юундаа стрестдэг юм бэ? Хавар сайхан шдээ сайхан. Орой сайхан салхил. Тэгээд чин сэтгэлээсээ дурламаар сайхан хаврыг мэдэр.

EnIgMa (зочин)

mm bi bas iim l hawriin huuhed heh :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)