Миний цаг : Охинд минь дурлах тэр залууд /үргэлжлэл/

Охинд минь дурлах тэр залууд /үргэлжлэл/

Тэс мөрний улсгал нутгаа зорин тэмцдэг шиг

Тэргэл сартай шөнөөр ээжийгээ санан гуниглах вий, үр минь

Уул шиг нөмрөөрөө сэтгэлийг нь дулаацуулж

Ундрах хайраараа түүнийг минь итгэлдээ тэврээрэй, залуу минь

Намар оройн борооноор цувгүй алхах шиг жиндээж

Нартад ганцхан заяах бүсгүй заяаг нь бүү сөхрүүлээрэй

Намайг хайрладаг  тэр гэгээн хайраасаа  хугаслаж

Нэг л амьдрах насаа чамд өгснийг нь санаарай

Хэзээ нэгэн өдөр залуу чи хэн нэгэнд хаяглан захиа бичиж магад

Хэцүү хэрнээ жаргалтай тэр амьдралаа эргэн харж ч магад

Над шиг үрийнхээ төлөө ирээдүй рүү захиа илгээж магад

Насаараа дэргэд чинь амьдарсан охин үрийг минь тэр үед ойлгож магад

Ухаан суугаагүй балчир тэр минь нэг л өдөр надаас явна

Урам дэм сэтгэл итгэлээр дутаж бас бялуурч магад

Харанхуйн дундаас од шиг гялалзаж магад

Хаашаа ч хамаагүй гүймээр байна гээд цөхөрч магад

Эр ганцхан сэтгэл чамайг би буруутгахгүй

Энэ хорвоо өөрөө арга билгийн сав шим юм

Эхнэр нөхөр гэх тэр хоёрхон үгнээс

Энэрэл хайр, утга уянга бүхлээрээ урсдаг юм...

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
1st (зочин)

taalagdlaa

Света

1 эст: Таалсанд талархлаа.

Eegii (зочин)

Gaixaltai bna amjilt xusey

Турьхан (зочин)

энэ шүлгийг чинь тэр нэг хүнрүү явуулахсан

Света

Ээгий: Баярлалаа.
Турьхан: Чи хаягий нь өгчихөө. Би гялс явуулчы л даа.

Simple

гоё болжээ :)

Света

Simple: Баярлалаа

uyanga (зочин)

gaihaltai boljee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)