Миний цаг : 25 нас минь баяртай

25 нас минь баяртай

Яг өнөөдөр 26 нас хүрчийшд. Ээж аавдаа намайг хүн болгосонд баярлалаа гээд хэлсэн чинь нэг л сонин мэдрэмж төрөөд... Уйлах гээд ч байх шиг. Өдөр хоног өөрийнхөөрөө урсаад л. Нэг л мэдэхэд 26 нас хүрчихлээ дээ. 10-р ангид байхдаа 26 хүрэхдээ тийм л болчихсон байна даа гэж боддог байсан төсөөллүүдээс олон зүйл биелсэн, бас биелээгүй. Өнгөрөн одсон цаг хугацаанд харамсах зүйл алгаа. Дэргэд ээж аав, үр хүүхэд, найз нөхөд минь байна. Би хорвоо дээрх хамгийн баян хүн болчихсон юм шиг. Дэлхий надаар дутна гэж онгирч чадахгүй ч миний гэх орон зай байгаа. Үүнд л итгэж байна. За тээд уйтгар гунигаа өнөөдөрт тайлж үлдээгээд бүтэн нэг жилийн турш өөдрөг сэтгэлийн аян зарлалаа шөө манайхаан.

Өнөөдөр бүхэнд би дахин дахин дурладаг 

Өршөөл хайр уучлал бүрт талархдаг

Хайр ухаан хоёроор орчлонгийн хатууг зөөллөсөн

Хамгийн хайртай хүмүүс, аав ээждээ талархая

Улиран өнгөрөх хором бүрийг би хайрладаг

Ухаарал, гомдол, нулимс инээд бүрт догдолдог

Хамаг сайхны эхлэл болж надад ирсэн

Хонгорхон үерсдээ талархая

Аргадан аргадан зөнгөөрөө эргэх дэлхийд би хайртай

Алдаа оноо баяр хөөр бүрт баярладаг

Эрээчсэн бичлэгүүдийг минь уншсан

Энд надтай хамт байсан блогчиддоо талархая


start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Оранж

төрсөн өдрийн мэнд хүргэе.

laa

bayar hurgey nadad iim ug bodogddogch ingeed neg bichih gj boldgui maa kkk amjilt

Света

Оранж, Лаа: Баярлалаа

murun (зочин)

amidral saihan shdee denduu saihan shdee. minii nz ene erch huchee aldahgui urgelj setgel hangaluun amidrana gedegt nz n itgedeg shooo. ailtai shooo unjii. kkk

HERO (зочин)

Happy BDAY to you

Света

Мөрөн: Итгэлийг чинь заавуул дааж амьдарнаа. Хэ хэ энэ л хэвээрээ найзууд байж нэг нэгэндээ итгэл дэм өгнө гэж итгэжийнаа.

Hero: Баярлалаа.

Бөгтөр

Хөөх төрсний 26 ойн мэнд дэвшүүлье.

Света

Өө 26 хүрээд 3 хоночлоо хө

БОРОО

жоохон хүүхэд байж. Надын насан дээр ирэхээр юм юм бодогдоно гэжуга

Улаан Малгайт

20 хэдэн нас гэдэг хүрэхэд их удаан харин аягүй хурдан өнгөрдөг юм шиг санагдсаа. Тиймээс сайн ашиглаарай. Шааригдчихдаг л юм шиг санагдсан.

XaPXyH (зочин)

nadaas egch baix gej boddog baisan chin duu naaaasnnn.

Турьхан (зочин)

өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. 26 гэдэг нас чинь надтай бас уулзчихаад л байж байна

Света

Бороо: Жоохон хүүхэд гэчжээ. Тиймээ жоохон жоохон...

Улаан малгайт: Зө зөвлөгөөг тань хүлээн авлаа.

Хархун: Хэ хэ. Үүнээс хойш ахаа гэж байнөө.

Турьхан: Өө би чамайг надаас дүү гэж боддог байлаа шдээ.

далаа (зочин)

Ээж аавдаа намайг хүн болгосонд баярлалаа гэж хэлдэг чинь ухаалаг алхам шүү. үүнээс том баяр аав ээжид байхгүй. юун гавьяат баатар маатар.

ariel (зочин)

төрсөн өдрийн мэнд

Света

Далаа: Хэ хэ бааттрын ажлыг хийчисээн гээл маадайгаад суужийяа даа.

Ариел: Баярлалаа.

H.Ray (зочин)

6 хоногийн эгч юм уу даа гэж. энэ суртчилгаан дээрх ном єєрийн чинь ном уу, сонирхолтой нэртэй юм. аймаар хойно орж ирчаал тєрсєн єдрийн мэнд гэлтэй ч биш ......

Света

Ray: Зургаа хоногийн дүү юмуу даа гэж... Тэхххх. Өө яахуу сэтгэлээрээ шд

Sol@ce

26 нас 27 хоногийн мэнд хүргий кк гоё блог байна, орж ирж байна аа

sarnai (зочин)

yg ene ued bid hamtdaa bsan biz ugui ch bj magad...
Gehdee l saihan bjee... Amidralaa gej .... Gerelee urgeljluulerei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)