Миний цаг : Охинд минь дурлах тэр залууд

Охинд минь дурлах тэр залууд


Ганцхан ширхэг сувд гар дээр минь бий
Газар дэлхий дээр түүнээс илүү сайхныг би мэдэхгүй
Өөрийнхөө харцнаас өмөөрч хүн болгосон
Өөдөсхөн үрд минь дурлах тэр нэгэн залууд захиа бичье
Охин үр, цагаан зээр хоёр нутаггүй гэгддэг
Омголон зан, цагаахан инээдийг нь нүднээс нь битгий аваарай
Шүр сувдан гоёлоор дутааж болох хэдий ч
Ширүүхэн харц, шоглоом шиг үгээр зүрхийг нь битгий өвтгөөрэй
Миний дэргэд өтөл болохгүйг нь мэдэх болохоор
Мэргэний чулуу хүртэл хүнийх гэдгийг нь хэлдэг болохоор
Хайр  ухаан хоёроор орчлонгийн хатууг тэнцүүлж
Хашир суугаагүй ухааныг нь муу үгээр тордоогүй ээ
Эр хүн чамд бүхнээ өгөх гэж тэр минь хүн болоогүй
Эхнэр гэдэг нэрийн доор мөнхөд сөгдөх гэж надад ирээгүй
Эрээн бараан хорвоогийн сайхан бүхнийг хамтдаа дээжилж
Инээд хөөр, нулимс гунигийг ч өөрийнхөөрөө үүрэх гэж хүн болсон
Охинд минь дурлах тэр нэгэн залууд
Одоо би захиа бичиж сууна… /үргэлжлэл бий/

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
zgr zochin (зочин)

chinii shulguud dajgui yumaa
urgeljleliigni hurdan bicheerei
bas amidaraliig harah ontsog=philosofi chin sonirholtoi sanagdaj bna
iluu ihiig bichihiig husen erooe
amjilt husie

fc (зочин)

гайхалтай гоё бичжээ хэхэхэ

Света

Зүгээр зочин: Шүлэг бичдэг гэж өөрийгөө бододгүй л дээ. Гэхдээ л хааяа энд тэнд ийм тийм юм сараачих сайхан шдээ. Хүн болгонд аарийн гэсэн үзэл бодол амьдралд хандах хандлага байдаг. Минийх ийм л байна. Баярлалаа

ЭФСИ: Баярлалаа.

Simple

Дотор нь орчихсон "Заа, би хичээнэ ээ..." гээд л явж байсан чинь... Үргэлжлэл дараагийн дугаарт гэдэг байна ш дээ хэхэ. Гоё болж байна аа. Үргэлжлэлийг нь хүлээж байя даа...

uugii (зочин)

gaihaltai boljee... dogdolj bna bi ..

Зочин

найсс болжээ охинтой болохоороо ингэж л бодох байх ккк
Хүслэн

MC Аав

Гайхамшигтай
хэлэх үг алга
сайн захиас өгөөдхөөрөө би бас хүргэндээ явуулж юуны магад :)

Света

Simple: Хэ хэ үргэлжлэл гарчихсан гсн.

Уугий: Хавар болохоор хүнүүс хаа сайгүй догдлоод байгаам шиг байлээ.

Хүслэн: Тэгж л бодно доо.

Аав: Үргэлжлүүлэн захих гээд л суужийна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)