Миний цаг : Утгагүй хэрнээ утгатай

Утгагүй хэрнээ утгатай

Сэтгэл тогтож өгөхгүй байна, чиний дэргэдээс явснаас хойш

Сэхүүн зан шалбааган дунд хөглөрч байна, үнэнийг хэлэхэд

Утга учир гэж юуг нэрлээд байгаагаа мэдэхгүй байна, би

Утагагүй амьдарч байгаагаа л мэдэрч байна, зүрх

Хэзээ ч юу ч амлаагүй ээ би чамд анд минь

Хэлэх үг, ярих яриа минь харин үнэн байсаан

Андыгаа гомдоогоод харьж явахад хорвоо давчуухан байсан 

Ахиад чамтай уулзахгүй гэхээс шаналаад байнаа, би яахав


Тэнгэр бүүдийгээд нэг л ёозгүй... Өглөө гэрээсээ гарахдаа амнандаа дуу аялан шавар шалбаагтай гудамжаар сэтгэлдээ нар мишээлгэн алхаж явсансан. Харин одоо яагаад энэ тэнгэр хүртэл ёозгүй царайтай хэмээн бухимдана вэ... Хэзээ ч юунд ч сэтгэл ханадаггүй хараал идсэн шуналыг яалтай. Гэхдээ өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд нээээх их ухаарсан хөөрхий минь, би гэдэг хүн. 26 хүртлээ юу ч боддоггүй баймысуу хаашааен бөө мэд. 48 цагийн дотор өөрийнхөө юу хүсээд байгааг, цаашдаа юу хиймээр байгаагаа нэээээх мэдэрдийн байна. Утгагүй ч юм шиг. Гэхдээ нөгөө их ухаарал маань өдрийн хэрд байхкү болоо наасан. Яагаадын бол? Бүүр өчдөр юу бодоод ямар үр дүн гаргаал яах гээд байлаа даа гэж эргэлзэх шиг... Нэгэн хэвийн хүлэгдмэл амьдрал өчигдөрхөн эрх чөлөөтэй байсн зүрхийг минь нүдэнд үл харагдах уяагаар хүлчихээд цовхчих хүслийнх нь даль жигүүрийг тайраад хаячихаж байгаам шиг тэнэг мэдрэмж... Утгагүй бас утгатай...

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Eegii (зочин)

Ger orongui bolood l bsan
Ger orontoi bolood bolood l bsan
Exnergui bolood l bsan
Exnertei bolood bolood l bsan
Xuni shunal ix yum aa
Xuni exner goy xaragdaad bx yum aa

gerelmaa (зочин)

hn. durlal chin butelgui bolj dee. odoo negent chi ooroo hayasan yum bol shanalaad yahav dee. buhniig shineer ehel.

tartino

Эмзэгхэн дэлбээ юу гүү юу

Света

Ээгий: Ханаж цаддаггүй хараал идсэн шунал... Гэхдээ миний шунал хайр дурлал гээчээс харамсалтай холым даа. Уртаас уртаар санаа алдав. Уул нь би ийм хүн биш.

Гэрэлмаа: Хэ хэ таамаглал чинь ташаараад байна. Юун дурлал. Хаясан бол хаягдсан бол өөрөө өөрийнхөө шийдвэрийн төлөө энд ингэж гонгинохгүй л дээ.

Тартино: Хи хи аасан өөлхөнийн... Намайг эмзэг дэлбээ эсэхийг мэдэх нэг нь мэдэх л байх. Зүгээр л сэтгэл хөдлөл... Чи чинь харин юмыг өнгөцхөөөн хараад өөрийнхөөрөө хүнийг дүгнэчихдэг овоо гаруу гүй юү?

Undriga (зочин)

Өө заримдаа яг энэ мэдрэмж айр төрдөг шд. Зүв зүгээр байж байгаад уйлж нтр. Би бодохдоо нас нэмэх тусам хямрах үе, байдал ихсээд байдаг юм байна гэж дүгнээд байгаа шд.

Цоомоо

хаха

Зүв зүгээр байж байгаад уйлж нтр

энэ бол майр

аан бичлэгт бол үсээ задгайл л гэж хэлий

Света

Ундирга: Хөөөөх түүл надад нас ахижийгаа мээдрэмж төрөөд байгаан байна л даа. Хэ хэ би ч тэгж бодку л байгаал даа. Шинэ газар ирээд л түр зуур хэтэрхий ганцаардаж байгаа байх л гэж... Гэхдээ яг тийм гээд хэлчиж байс чадку л байна.

Цоомоо: Хи хи үсээ угаасаа задгайлаал суужийна. Шууд утгаараа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)