Миний цаг : Сэтгэл...

Сэтгэл...

Тэнгэр цасаар уйлах гээд л бүрсийж бүүдийнх нь гуниг дагуулах шиг. Тэнэг ч юм шиг элдвийг бодон ганцаараа суугаад л. Ийм л өдрүүдэд сэтгэл тогтож өгөхгүй нэг л хэцүү юмаа. Яагаад юм бол? Өөрөөсөө асуугаад л... Хариу нь ч бас тодорхойгүй. Уйлмаар ч юм шиг. Хэн нэгэнд гомдоод биш, зүгээр л өнгөрөн одсон цаг хугацаанд гомдоод. Өнгөрсөн цаг хугацаа бол өнгөрсөн л цаг хугацаа. Өрөвдмөөр ч юм шиг... Тэр өнгөрсөн рүү эргээд нэг л удаа очоод ирмээр байна. Болохгүй гэдгийг нь мэдсээр байж. Яагаад ингээд эргүүтээд байгаа юм бол... Ирэх өдрүүдэд итгэлгүй байгаагийн л илрэл байх даа хөөрхий гэж. Хэзээнээс ирээдүйд итгэхээ больчихсон юм бол? Уул нь итгээд л байх шиг... Харамсалтай нь энэ сэтгэл санаа удирдлагагүй болчиж. Юу хүсч байгаагаа ч мэдкү, яагаад ингээд гомдоллоод гонгиноод байгаагаа ч мэдкү. Хараал ид. Хаа нэг газар очоод дотор овоороод байгаа бүхнийг гаргаад хаячмаар байна. Орилоод л орилоод л... Цаг хугацаа өнгөрөх тусам тод болоод байдаг дурсамж... Тээртэй санагдаад мартмаар байв ч улам тодроод. Хавар, шувууд, яргуйтай хамт надад ирж гуниг төрүүлээд л... Ирж буцдаг хүний хорвоо гэж л бүгдээрээ ярьдаг. Гэтэл би ганцаархнаа хэн нэгнийг хаашаа ч юм үдчихээд зогсоол дээр ганцаараа үлдэж байгаа мэт тийм л мэдрэмж. Буцаж ирэхгүй тэр цаг хугацааны араас нэхээд гүйгээд л баймаар... Гэвч урагшаа алхах хэрэгтэй байдаг. Урагшлахгүй ухраад байвал би хэн болох юм бэ? Дахиад л асуулт. Дахиад л хариултгүй орхих асуулт..

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
eegii_x (зочин)

harin tiimee.gehdee hund setgeliin hat,tenheee gej baidag teruugeeree l uragshaa alhah heregtei ym shig sangddag

uuganaa (зочин)

erhem Gerelee mini, blog oos hundiiruud udaj bn aa gehdee chinii bichlegiig unshlaa, chmd jaahan zavsarlaga bas er hun heregtei bh shig, yagaad ch yum shuud l bichlee, setgel sudlaach bish zugeer l emegtei hunii nudeer haraad helj bgn, zuvuur oilgooroi, chnga tevri, gadaa buudgerch goy bn shdee, garaad alh,

Света

eegii_x: Тиймээ тэгж санагддаг.

Ууганаа: Сэтгэл санаа каримдаа тогтож өгөхгүй зовоодог ч... Өнөөдөр харин дажгүй байнаа. Эсвэл би өөрийгөө хуураад байна уу? Мэдэх юм алга.

крафти

ирж яваа цаг жаргалтай гуниг тээж ирдэг юмаа удахгүй зүгээр болно болхгүй бол агаатайгаа зугаалаад үз гэсэн хэ хэ

Бөгтөр

Буцалж л байдаг амьдрал, булгилж л байдаг зүрх, цалгилж л байдаг цаг хугацаа, цамнаж л байдаг сэтгэл шүү дээ.

Дурсамжиндаа саатаж, дуу аялан гуниглах сайхан ч тэндээ өөрийгөө түгжээд тэнэглэлээр амьдарч хэрхэвч болохгүй байх гэж бодож байна.

Хэрэв би чиний оронд байсан бол юмсыг ерөнхийд нь нэг сайн бодож үзээд өөрийгөө хаана явааг тодорхойлох байсан байх.

Света

craft:Тийм дээ. Гэхдээ нэг л зүгээр болкү байна. Дүү нь таньтай зугаалмаар л байна гсн хэ хэ.

Бөгтөр: Чи ч лаг хэлэхиймаа. Зөвлөгөөг чинь заавуул даганаа. Өнөөдөр гунигаар дүүрэн ч маргааш өөдрөг эхэлнээ. Би итгэжийнөө.

NIKO (зочин)

HI ER NI MINII BODOL ER HUND ERDOOCH ITGEJ BOLOHGUI NEGT DARAAN OOROO HUCHTEI BAI ZORIGTOI BAI HIIJ CHADAHGUIN EN TER GJ BITGII BOD CHI OORIIGOO HAIRLA OOR HENCH CHAMAIG HAIRLAHGUI EE CHI EEJIIGEE BAYRLUUL HUND GEM BITGII HII HUNIIG ALI BOLH GOMDOOHGUI BHIIG HICHEE SAIN UILDEL HII OORIINHOO TOLOO BUHNIIG HII ER HUND ERDOO ITGEJ BOLOHGUI CHI GANTSAL BGAA GANTSAL AMIDRAN TIIMD HUCHTEI BJ URAGSHAA TEMUUL YUUCH BITGII BOD URAGSHAA TEMUULEED BAI CHAMD YMAR NEG AMJILT IRNEE TER BUHNIIG HULEE ZA ZA BUSGUI CHUUD TA BUHEN DEE AMJILT HUSIE CHI UHAANTAI BJ OORTOO HAIRTAI BHIIN BOL CHI BUHNIIG YALNA BUHNIIG HIIJ CHADNA ZA URAGSHAA ARAGSHAA BISH URAGSHAA ONGORSNOO BISH URDHAA HARAAD OODROG TENGER SHIRTEJ AMIDRAARAI BAYLALAA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)