Миний цаг : Миний амьдралын цор ганц эрд...

Миний амьдралын цор ганц эрд...

Тэвэрт чинь хоносон шөнө бүхэн жаргалаар халгин байна

Тээр тэндээс өөдөөс угтан гүйх чинь итгэл өгөн байна

Зөөлөн гар бүлээн уруул чинь намайг догдлуулаад байна

Зөндөө удаан хүлээх цаг мөч бүхэн чинийх байна

Дэргэд минь байгаа цор ганц эр хүн чи минь болохоор

Дэндүү удаан хүлээн байж хайраараа өлгийдсөн болохоор

Дундуур сэтгэлийг дүүргэж надад тэврүүлсэн болохоор

Дөрвөн настай үр минь, чи миний цор ганц эр хүн

Тас харанхуй шөнө дэргэд чинь унтдагтаа би айдаггүй

Талимаа хархан нүдээрээ бусдаас харамлан байдагт чинь би жаргадаг

Нулимсаа хүртэл нуудаггүй үнэн сэтгэлд чинь итгэж

Насныхаа төгсгөлийг хүртэл чиний хажуугаас холдохгүй ээ

Амьдралын сайхан бүхэн чамаас эхэлсэн болохоор

Аз жаргал, баяр гунигийг хамтад нь авчирсан болохоор

Бүгээн нулимс гэгээн хайраар чамайг тэвэрч өсгөсөн болохоор

Бүсгүй хонгор үр минь чи миний эрдэнэ

Хорвоо дээр ээж гэж дуудах

Хонгор үрс минь намайг өдий зэрэгт хүргэсэн

Уйлж дуулахын алинд ч гурвуулаа хамтдаа байсандаа

Ухаарал гомдлынн зайд тулгын чулуу шиг амьдарнаа



start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Эхлэл ДИЗААН

Сайхан шүлэг байна найз минь

Uranaa (зочин)

Хөөрхөн болжээ.

Света

Баярлалаа

Elkhan

3-н дайчин ганцаардахгүй...

Света

Elkhan: Ганц нь ганцаарддаггүй хорвоод гурвуулаа байгаа нь бүүүр ч их боломж.

uugii (зочин)

gaihaltai boljee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)