Миний цаг : Би үүлэн тасархай

Би үүлэн тасархай

Хэзээ ч гунихгүй мэт хөнгөн алхаа 

Хэзээ ч уйлахгүй мэт бардамхан инээд 

Хэзээ ч нэг газраа тогтохгүй мэт гэгэлгэн зан

Хэзээнээсээ тэр үүлэнд биш надад байсан...

Хэзээ ч холдохгүй мэт өдөржин нэвсийх гуниг

Хэзээ ч инээж байгаагүй мэт барайн уйлах нулимс

Хэзээ ч салж чадахгүй мэт эргэн хургах нүүдэл

Хэзээнээсээ тэр үүлэнд биш надад байсан

Нар сар хэзээ ургаж жаргах нь тодорхой

Надад ирэх гуниг баяр харин үүлэн нүүдэл шиг жимгүй

Нэг л өдөр хөвсөлзөн хөвөх мөртлөө

Нөгөө өдөр барайн уйлах тэр үүл миний араншин...

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

Надад ирэх гуниг баяр харин үүлэн нүүдэл шиг жимгүй

Нэг л өдөр хөвсөлзөн хөвөх мөртлөө

Нөгөө өдөр барайн уйлах тэр үүл миний араншин...

гоё болжээ шууд мэдрэгпжийнэ.

аав (зочин)

оо би байлаа шоо

bataa

гоё болжээ, үүлээ

Света

Аав, Батаа: Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)