Миний цаг : Хавар бас синдром

Хавар бас синдром


Намар буцсан шувууд эргээд ирдэг болохоор

Надаас явсан он жилүүд эргэн санагддаг болохоор

Навчис уйлж унасан ч инээмсэглэн нахиалдаг болохоор

Намраас илүү хаварт би чин сэтгэлээсээ дурладаг

Гудамжаар залуус хөтлөлцөн алхдаг болохоор

Гуниг харуусал бүхэн дурсамж болон үлддэг болохоор

Ганганах шувуудын дуу нуураа аргадан эгшиглэдэг болохоор

Ганцхан хаварт би үнэн сэтгэлээсээ дурладаг

Анхны яргуйтай хамт чи надруу ирдэг болохоор

Амьсгалах тоолонд бүлээхэн анир мэдрэгддэг болохоор

Ирж буцах хорвоогийн өдөр өдрийн дотроос

Ийм л гэгэлгэн хаварт дахин дахин дурладаг

Хөлийн доор өвлийн цас уйлан урсана

Хөндүүр сэтгэлийн гунигийг хавсрага салхи үлээн хийсгэнэ

Сэтгэлийн чанадаас чиний тухай дурсамж сэтгэн намайг инээлгэнэ

Сэм сэмхэн санаа алдмаар хаврын өдрүүд сайхан...

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Эхлэл ДИЗААН

амьд байгаа чинь надад таалагдаж байна хүүхээ

Света

Угаасаа л амьд байгаашдээ

Цоомоо

гоя

murun (зочин)

chi mini ugaasaa yaruu nairagch shuudee. mergejlee buruu songosniig chini nz n mednee.kk nice shuleg bn.

Оранж

хммм....... ойрд шүлэг унших сайхан байна....

Света

Цоомоо: Баярлалаа.

Мөрөн: Хэ хэ хэтрүүлэн үнэлсэнд талархав. Мэргэжлийн тухайд ч сэтгэл хангалуун байдаг шд. Баярлалаа.

Света

Оранж: Яамай даа.

Эхлэл ДИЗААН

утас мутас чинь яаацийн болохгүй байна лээ очиж золгох гэсэн чинь

Света

Утсаа сольсон. Саяхан багшийнд очсон. Өнөөдөр анги дээрээ очиж хүүхдүүдтэй уулзсан гоя байлээ шөө. Багануур руу ирэхээрээ нэг хэл дуулгаарай даа.

Joe.

лайтай болж нээрээ нэг тийм мэдрэмж төрлөө

Турьхан (зочин)

Гоё бичжээ. аргагүй л хавар болж байгааайна даа. энд тэнд хүмүүсийн онгод ороод хэ хэ хэ

MC Аав

Хавар цаг болохоор иймэрхүү синдром хөдлөх нь хөдөлдийн шүү
Гоя бас сонин мэдрэмж төрүүлдэг синдром шүү
догдлоод ч байгам шиг, хөтлөлцсөн хосууд, юунд ч юм мэдэхгүй нэг л сонин сонин болоод байдаг үе байсан шүү гэж хэхэ

гоя шүлэг болжээ
хамаг юм хөндөөд хаячидаг байшдээ

Хүслэн (зочин)

nice

MES POSTZ

Энэ хаварыг л давчуул онд орох гээд байна даа. Надаа майр гэцүү байгаа. :Р

Света

Жое, Турьхан: Харин тэххх тийм мэлрэмж хаа сайгүй газар авчийнөөөөөө. Баярлалаа

Аав: Хааяа хамаг юмаа хөндүүлэх сайхан шдээ.

Хүслэн: Таалагдсан бол гоя шд.

МЭС: Хөөөөөөөөөх яад чамд тийм гэцүү байгаан болоо. Их эртнээс синдроооомтжээ дээ.

1988 (зочин)

Сэм сэмхэн санаа алдмаар хаврын өдрүүд сайхан... би хайрын дууг зүэр нэг сонсох биш бүхий л сэтгэлээрээ сонсдог болчоод байгаа.. ХАВРАА ХАЙР АА гэж..

Света

Хавар болоод жаахан синдромтох гэсэн чинь энэ цас одоо яад байгаан бэ? Гадаа майр хүйтэн... Уур ч хүрэх шиг...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)