Миний цаг : Нэхмэл

Нэхмэл

Утас ээрнэ

Ээрсэн эрчилсэн утсаар

Эмзэг сэтгэлээ чангална

Эхний гогцоог авна

Эцсийг нь хүртэл нэхнэ

Утас тасарч

Урагшгүй мөрөөдөл цөхөрч мэднэ

Урамтайхан үргэлжлүүлнэ

Учгирч орооцолдоно

Гэвч би нэхнэ

Гар бээрч цуцаж мэднэ

Тасарч тунарч орооцолдоно

Тээршааж цөхөрч гомдоно

Нэхэхээ зогсоовол зүрх зогсоно

Надад дуусгах хээ олон байна

Дунд нь зүрх

Дээр нь сарнай

Хажууд нь алим

Хараацай шувуу

Урлах зүйл олон байна

Утас маань ч бас хангалттай байна

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
MES POSTZ

Нэхмэлийн машаан гэж юм цаа чэн гарчаад байна гэж мэгээд кхй кхй гоё шүлгиймөө.

tsagturiin ehnii unshigsh (зочин)

aguu logik bn shuu Gerleedee amjilt !

Коала

таалагджийнэ

белый (зочин)

сайхан шүлэг байна. Хос морьтой болсонд чинь баяр хүргэе.

Undriga (зочин)

Гоя. Лаг сэтгэлийн тэнхээтэй нэхэж байна шүү.

sainaa (зочин)

Би ойлгохгүй байна тэгэхээр агуу байхаа

Света

МЭС: Өө тийм машааны хэрэггүй ээ. Зүгээр л нэхээл нэхээл явчина.

Цаг төрийн эхний уншигч: Хэ хэ агуу ч юу юм бэ... Баярлалаа.

Коала: Таалагдсан бол яамай даа

Белый: Ямар хос морьийм болоо?

Ундирга: Хэ хэ хичээжил байна

Сайнаа: Хэ хэ өөрийнхөөрөө л...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)