Миний цаг : Өнөөдөр бүхэнд хайртай

Өнөөдөр бүхэнд хайртай

Өөр өөрийнхөө хэлээр зүрх болгон ярьдаг

Өрөвдөж хайрлан, өширхөж тунирхан цохилно

Өнөөдөр болгон шинэ болохоор би дандаа дурладаг

Өрсөж хийж чадаагүй бол маргааш нь дахиад л өнөөдрийг эхлүүлдэг

Цагийн зүү чаг чаг хийн урагшилна

Цагаан хар хослон хорвоо өөрийнхөөрөө эргэнэ

Өрөөлөөс бус өөрөө өөрөөсөө өөрийгөө хайсан

Өнөөдөр болгнод би чин сэтгэлээсээ хайртай

Наран жаргаж саран гарна

Надаас нэгэн өнөөдөр нисэн одно

Саран жаргана наран мандана

Сайхаан, дахиад л шинэ өнөөдөр надад ирнэ.

Өглөө бүхэн шинэ болохоор

Өнөөдөр болгонд би хайртай

Өршөөл энэрэл, өш хорсол зүрхний чандад цохилон байлаа ч

Өнөөдөр болгонд би чин сэтгэлээсээ хайртай

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Eba (зочин)

Goe ugtei bas ih erch huch ugluu. uudrug bhad min uram hairlasan shuleg yawuulsand tnx. amjilt.

Света

Өө хариөөдрөг амьдарнаа хө гээл байжийна. Шинэ жил эхэлжийнэ. Шинэ бүхнээр өөрийгөө цэнэглээл... Сайхөөн сайхан

MC Аав

б ч бас хайртай

Света

Дандаа чамайг хайрлаж явъяаааааа гэдэг шиг өнөөдөрт л сэтгэл ханаж хайрлаж байяааааа

sainaa (зочин)

өнөөдөр хайрлаж маргаашаа харж амьдрах сайхан

Света

Сайнаа гоё хэлсэн байшөө. Блогийнхоо авдрыг ухөөл суух ямар сайхымбээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)