Миний цаг : Хүний өөрийн нийлсэн хэдэн мөрүүд

Хүний өөрийн нийлсэн хэдэн мөрүүд

Хараа гүйцэмгүй тал шиг тэнүүн билээ ухаан тань

Хаврын хөх яргуй шиг ариухан билээ сэтгэл тань

Уйлж дуулахын алинд ч дэргэд билээ итгэл тань

Ухаарал гомдлын зайд хамтдаа байдаг шүү таньтай

Өдөлж гүйцээгүй ухаанд жигүүр ургуулсан ачтан

Өргөс шиг хатуу бүхнийг сэтгэлээрээ зөөллөсөн буянтай

Буман олон шавиараа өөрийгөө гоёсон ухаантан

Багш таны алдрыг мөнхөд дуурсах учиртай

Эрхлэн наадах хонгор үрсийн дуунд

Ээж нь болон хамтдаа хөөрдөг

Шулганан гүйлдэх энхрий насыг нь

Шургуу хөдөлмөр зөөлөн сэтгэлээр ивээдэг

Цэцэрлэгийн багш цэцэгхэн үеийн багана

Цэцэрлэгийн багш цэлмэг тэнгэрийн наран

Энэ биеийг ээж аав минь заяасан ч

Эрдэм зааж хүн болгосон нь багш таны минь хичээл

Эрхшээж би өнөөдөр жигүүр дэлгэн өдөлсөн нь

Эрт сурснаа хойчдоо өвлүүлсэн багш таны минь зүтгэл

Цагаан сэтгэл агуулж хүүхэд настай нялхарсан

Цагийн эргэлтэд дарагдаж мөнх бусыг сануулсан

Цэврүү шиг гэнэн ухааныг эрдмээр тэтгэж тэжээсэн

Цэнэг минь болсон эрхэм багш нартаа баярын мэнд хүргэе.

Хугацаанд захирагдах гэдэг

Хорвоогийн жам болохоор

Хамтдаа зэрэгцэн суралцсан

Хэдэн жилүүд ард хоцорчээ

Ээлж ёсоороо бид төгсөж

Энэхэн насны амьдралаа эхлүүллээ

Эргээд нэг харахад багш таны минь ач

Эгэл өдрүүдийн дундаас тодоос тод гялалзах юм

Алсаас ирсэн хирнээ ойр буусан одон мэт

Арвидаж улам жавхаажих том дугариг наран мэт

Аав ээжээс минь ялгаагүй эрхэм их ачтан

Ардыг гэгээрүүлэхийн ажилтан багш таныг магтъя

Яруу сайхныг гайхуулан хөгжмийн эгшгээр уярааж

Яндашгүй баян урлагийн охь дээжээс нь хүртээж

Хөл гарыг минь эвлүүлэн хөгжмийн эгшгэнд бүжүүлж

Хөх тэнгэрийн наран шиг элч гэрлийг түгээсэн

Урлагийн бурхад, ухааны эхлэл

Уянгын тэнгэр болсон эрхэм танд баяр хүргэе

Хүршгүй алсын тэмүүлэлд хөтлөх

Хурд хүч, авхаалж самбаа, эрэмгий зориг, эрдэм ухааныг

Таван тивийг оройдоо залсан

Та нараасаа өвлөж авсан

Олимпийн тэнгэрт төрийн сүлдээ өргөх

Олны дунд тамирчин гэж хэлүүлэх

Алдраас алдрын зүг буухиалах

Амжилт бүхэн минь таны гавъяа

Шавь минь сайн явна гэж сайрхана

Санаа алдан тэднийхээ араас сэтгэлээ чилээнэ

Сэтгэл итгэл хайр бүхнээ түмний үрсэд зориулсан

Сайхан сэтгэлт эрхэм таны зүтгэлийг бахадъя

Өөрийнхөө үр хүүхдэд хичнээхэн зав гаргаа бол

Өрөөлийнхөд харин та тангараг өргөсөн мэт үнэнчээр зүтгэсээн

Алдрыг горьдож ач сануулах гэж ажиллаагүйн тань төлөө

Ахмад үеийн багш таныг алдрын хойморт залмаар

Будаг нь ханхалсан диплом шигээ шинэхэн ч

Багш гэсэн эрхэм алдрыг өөрийнхөө овог болгосон

Бодол сэтгэл итгэл мөрөөдөл бүхнээрээ

Би багш гэж илтгэх шинэ залуу багш таныг магтъя

Нойр хоолоо умартах хичээл зүтгэл

Ном эрдэмд шамдах хичээнгүй зан

Би чадна гэсэн оргилсон тэмүүлэл

Бишрэм энэ бүхнийг таны алдар болгон хүндлэе

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Хэрлэн

Бүх багш нартаа баярын мээнд. /7 хоногжингоо мэнд хүргэлээ уул шугамандаа өнөөдрийм шиг байлээшт баяр нь ккк/

Оранж

Блогтоо байгаа багш нарт баряын мэнд хүргэе. Яг яс юман дээрээ амралтын өдрүүдээр байдаг байхаа. Тээд 5 дахад тэмдэглэдийн.....

Света

Багш нарын баяр чинь уул шугамандаа хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдээр гэсэн_ шд.

~Freedom writer~

Өөө бүүр багын багшдаа мэнд хүргэх юмсан. Хөөрхий дандаа л бидний төлөө гэж гүйдэгсэн.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)