Догдлол гунигийн зайд аргамжаатай юм шиг тонгочиж
Дороо эргэлдэх навчис шиг хагдран унах тавилан
Даваад тэсээд байхад янзыг нь үзэх шиг тарчлааж
Дахиад чи чадах уу гэж ам асуудаг хорвоо
Хэтэрхий гунигтай байна энэ амьдрал
Хэтэрхий хэцүү байна энэ тавилан
Хэтэрхий бүрхэг байна энэ тэнгэр
Хэтэрхий давчуухан байна энэ хорвоо
Уйлах инээхийн хооронд чөдөртэй юм шиг тушуулж
Уруугаа ургасан мод шиг гудайж явах заяа
Шазуур зуугаад тэсэхэд илүү ачаагаар дарж
Шантрахгүй байхыг чинь харъя гээд ковлонгоор булдаг хорвоо
Хэтэрхий муухай байна энэ өдөр
Хэтэрхий тулгуу байна энэ ухаан санаа
Хэтэрхий гомдмоор байна энэ бурханд
Хэтэрхий хэтэрхий хэтэрхий...

1 сэтгэгдэл:
Зовлон дуусах тэр агшинаас аз жаргал эхэлнэээ. Хичээгээрэй....