Миний цаг : Ийм өдөр ирнэ гэхээс айжийна

Ийм өдөр ирнэ гэхээс айжийна


... Шаналахгүй сэтгэл юм шиг зовлонгоо ярьж таныйг цөхрүүлсээн ээжээ

Шанхны чинь үесэнд буурал суусныг чинь өнөөдөр л анзаарлаа

Сэтгэлд дотнохон төрх чинь үргэлж залуугаараа хадагдаж

Сэмхэн санаа алдан миний төлөө санаашрахад чинь гуньлаа...

Өнөөдрөөс тав хоногийн өмнө... Өглөөний найман цагмийн үед утиас дуугарав. Харвал аав залгаж байхын. Амралтын өдөр, хар үүрээр яасан юм бол доо гэж бодоод утсаа авч “Байна уу?” гэвэл “аав нь байна аа. Ээж чинь урд шөнө бие нь муудаад эмнэлэгт хэвтсээн...” гэсэн үгийг сонсоод эгээтэй л зүрх амаар гарчихсангүй. “Өө тэгээд шөнө утасдахгүй дээ” гэсэн гомдлын үгийг аавдаа хэлээд “Би одоо эмнэлэг рүү гарлаа. Аль тасагт хэвтсэн юм бол?” гээд хэвтсэн тасаг өрөөнийх нь дугаарыйг мэдэж авлаа. Айдас... Ээжгүй болж үлдэх вий... Эмнэлэг дээр ирж эмчээс нь зөвшөөрөл аваад ээжтэйгээ уулзлаа. “Бие чинь өвдөөд эхлэнгүүт л над руу ярьж болсонгүй юу?” гэж хэлэхдээ ээж минь сайхнаараа л байна шүү дээ гэж өөртөө хэлж, тогтож ядан буй сэтгэлээ барьж тогтоохыг хичээлээ. “Чи нэг л өдөр ингээд ээжгүй хоцроно шүү” гэсэн дохио ирээд байгаа ч юм шиг. “Өргөж асарч чадахгүй бол сэтгэлдээ томоос том зовлон тээгээд уйлаад үлдэнэ шүү” гэж хэн нэгэн шивнэх шиг. “Бурхан минь, бурхан минь...” амандаа шивнэн хэлэх энэ үгс байх суух газраа олж ядан цовхчих миний сэтгэлийг тайвшруулахгүй нь. Айдас, түгшүүр сэтгэл эзэмдээд ирэхийн цагт үзэн яддаг бурхнаасаа хүртэл өршөөл эрэн гуйх нь арчаагүй хүмүүн бидний зан аж. Арчаагүй ч амьтан бол доо гэж өөртөө хэлээд л... Миний ээж одоо дөнгөж 50 хүрч байгаа сайхан эмэгтэй. Сайн эмч нарын буянаар бие нь сайжирсаан. Цагаан сараар ач зээгээ тойруулчихаад инээд алдаад сууна гэдэгт итгэнэ...

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
HERO

Гарчиг наас нь айж үхэх шахлаа.

MC Аав

Мөнхрөх биш ч гэлээ ээжийгээ амьдад нь өөрийнхөө чадах хирээр хайрлаж, халамжилж явхыг боддийн. анх биднийгээ гаргаснаас эхлээд үхэн үхтлээ л санаа зовж явдаг хүн шүүдээ тэд чинь

MC Аав

харин гарчигийн чинь тухайд нээх их бодоод хэрэггүй шүү
зүгээр л тэр цаг хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг ойлгож л явбал болоо

Света

Ээж маань залуу сайхнаараа байна. Үхэх хаа байсан гэж бодоод элхэлж элэглээд явсан надад энэ үйл явдал яг сануулга шиг санагдсымаа. Хэн ч мөнх амьдардаггүй хорвоогийн хуулийг мэднээ. Гэхдээ д айжийна.

erika

еоо гарчиг нь яаасан аймарым бээ нээрээ...

дурлагч

Энэ гарчиг яг хараагаад ерөөгөөд байгаам шиг эвгүй болжээ.

SinГ©ad O'Connor

аймшигтай гарчиг.

Дээс...

шал валиар бодлогын чанартай эмзэг юмаар тоголсон гарчиг өгжааахын

Света

Ээ та нар минь яасан эмзэгхэн юм бэ. Гэхдээ ийм өдөр нэг л мэдэхэд ирнэ. Амжиж хайрлая л гэж хэлээд байгаам шд аминдаа.

Цоомоо

хараагаад байнуу яагаад байна айн!!!!!!!!

Света

Олон хүмүүнийг эмзэглүүлээд юухэв гээд гарчингт өөрчлөлт орууллаа.

Цоомоо

заа боллоо хэхэ

gg (зочин)

Тийм өдөр ирдгиймаа Нэг л өдөр дахиж харахгүй дахиж үнсүүлэхгүй дахиж хэзээ ч тэврүүлэхгүйгээ мэдрэх үнэхээр аймшигтай ....

HERO

Одоо арай гайгүй болчлоо. гарчиг гэж

би (зочин)

хүн ийм л үед мэддэг юм байна лээ. ээж чинь эдгэрнээ.
бүх хүмүүст гэж хэлэхэд ээжийгээ аавыгаа тэвэрч байгаад зургаа авхуулаарай. би ээжтэйгээ нэг сайхан зураг авхуулж чадаагүй хүн. харин аавыгаа өвдөж байхад нь л нэг зураг авхуулсан.

аавыгаа сахиад ажилдаа яваагүй хойгуур хийсэн хурлынхаа протокодыг надаар бичүүллээ. тэгээд протоколын бичлэг сонсоод сууж байтал "манайд ажилдаг жижигхэн охины аав нь нас барчихаж" гээд яриад эхлэдэг юм байна. арай л гэж гайгүй болж байсан сэтгэлийг минь урж тасдаад дэвслээд хаячих шиг санагдсан. хүмүүс наана л намайг ойлгож байгаа юм шиг царайлдаг мөртлөө цаанаа...
энэ нь тэдний буруу биш л дээ. тэд нар над шиг ээжийгээ аавыгаа алдаагүй. бас мөнх юм шиг л санаад явж байгаа шүү дээ.

Арслантай авдар

Цагаан сар хурдан болоосой...

Света

Ээж минь өнөөдрөөс овоо сайнжирч байнаа. Саяхан очиж эргэчихээд л ирлээ. Гуниг харууслын сүүдэр зүрхэнд минь үлдээгээд холын хол явчихаагүйд нь баярлана. Амьдрал сайхаан. амьдрах бүүр сайхан.

Оранж

Муу юмыг хүн түрүүлж боддог. Аль болох сайхнаар бодож бай........ Тэр цаг хэзээ 1 өдөр ирнэ . Гэхдээ өнөдөөр маргааш биш гэж бодож явж бай. Гарчигаа солихоор нь би орж ирлээ шт ... ээжийнх нь бие гайгүй бол яамай даа.....

Хүслэн (зочин)

гарчигаас нь зайлсхийгээд уншихгүй л байлаа сая уншлаа хүн хүнд сануулга л юм гэхдээ сайн сайхнаар бодож бодлоороо ээжийгээ урт наслуулж жаргаагаарай бие нь бүр сайжирсан гэдэгт найдажин

~Freedom writer~

Ээжийн ч юмуу аавын бие гэнэт муудаад эмнэлэгт дуудагдаад очих стоо аймар юм билээ. Өвдөөд орь дуу тавьж байхад нь юу ч хийж чадахгүй бх жинхэнэ зовлон......Гэхдээ ээж нь сайжирсанд нь баяр хүргэе.

Света

Оранж: Ээж маань гайгүй ээ. Одоо сэтгэл санаа уужраад сайхан болсон. Ээжийнхээ дэргэд уяатай аргамжаатай юм шиг л баймаар байна. Өрсөж хайрлаж, өрсөж жаргаахсан.

Хүслэн: Сайн сайхнаар бодож... Тиймээ одоо үргэлж сайн сайхныг бодноо.

~Freedom writer~: Хэцүү...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)