Миний цаг : Тайчигч хулгайч хоёрын....

Тайчигч хулгайч хоёрын....

Хүн энэ хорвоод хүн болж төрөөд заавал хийх ёстой гурван зүйл байдаг гэдэг. Мод тарих, үр удмаа үлдээх, бас цаг үеийнхээ түүхээс жаахныг ч гэсэн бичиж үлдээх... Блог бичиж эхлээд нэлээд удчихаж. Энэ орон зайгаас олон олон найз нөхдөө олж авч, тэднээрээ бахархаж, гоёж явах сайхан байдаг. За ингээд үг олдож үхэр холдох нь... Сэтгэл жигтэйхэн догдолж байна. Анхны номоо хэвлэлтэнд өгөх гээд л тэр шүү дээ, бид. Тайчигч бас хулгайч залуу хамтраад амьдралын үнэ цэнэ, нэг нэгэндээ бас өөртөө итгэх итгэл, гэрэл гэгээний тухай бичлээ. Хэн нэгнийг гаднаас нь хараад дотоод мөн чанарыг нь тэмтэрч чаддаггүй. Гэхдээ өнөөдрийн бидний амьдрач байгаа энэ цаг үед янхан, хулгайч хоёр бол нийгэмд шаарлагдсан новшнууд... Үгүй ээ гэхдээ тэдэнд өөрийн гэсэн үнэт зүйл, итгэл мөрөөдөл, сайн сайхан зүйлс байгаа. Садар самуун, хулгай дээрэм сурталчилсан гэж андуу ойлгохоосоо өмнө зүгээр л сэтгэлээсээ тэдний дотоод ертөнцийг тэмтрээд үзээрэй. Эндүү гишгэсэн ганцхан алхамаасаа болж, эндэж алдаж, адлагдаж яваа ч амьдрал баян урт гэдэгт итгэж өөрсдөө амьдралын сайн сайхны төлөө шунан дурлаж байгаа тэднийг мэдрээрэй хэмээн эрхэм таниас хүсье. Блог гэдэг асар том орон зайгаас олж авсан үнэ цэнэтэй бүхний маань дээж нь энэ номд багтаж байгаа гэдгийг дашрамд хэлье. Тун удахгүй будаг нь ханхалсан шинэхэн номоо та бүхнийхээ гарт хүргэх болно.
Хүндэтгэсэн: Г.Оюунболд
М.Гэрэлтуяа
start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Pearle Deppsu (зочин)

Өө хамтарсан юм уу? Ганцаараа л гаргах юм байх гэсэн чинь хамтарсан байна шд хэхэ. БАахан хүнийг туршилтын туулай болгоол зүгээр :P

АНИРГҮЙ (зочин)

АЙЙННННН ГЭРЛЭЭЭ ЭГЧЭЭЭ ХУЛГАЙЧ ЗАЛУУ ХААНААСАА ГАРААД ИРҮҮҮҮ

Арслантай авдар

Ура Ура Ура!!!

SpySec

Шинэхэн номоо хэвлэлтэнд өгсөнд Баяр хүргэе мөн ихээс их амжилт хүсье.

Хэрлэн

хурдал хурдал хурдан гарга гсн. хахаха

Stormy

Ном бол ертөнцийг харах цонх мөнөөсөө мөн. Ном гаргаж байгаад та хоёрт баяр хүргэж алга нижигнүүлэн ташъя.

БОРОО

Амжилт хүсэе.

дурлагч

За амжилт хүсье. Ихээр борлогдох болтугай

Света

Орж гарсан бүгдэд баярлалаа.
Дэппсү: Тэх хамтарч байгаамаа

Аниргүй: Хулгайч залууг ГОГО-с олсон шд. Хэ хэ

Арслантай авдар: Хэ хэ дагаад яг орилохжийшд.

SpySec: За баярлалаа.

Хэрлэн: Дараа долоо хоногт яш бэлэн болчихно.

Stormy, Бороо, Дурлагч: Баярлалаа.

Che.

Амжилт хүсье гэж ерөөгөөд энэ өгүүлбэрийг нь дахин нэг давтаад бичье. Эндүү гишгэсэн ганцхан алхамаасаа болж, эндэж алдаж, адлагдаж яваа ч амьдрал баян урт гэдэгт итгэж өөрсдөө амьдралын сайн сайхны төлөө шунан дурлаж байгаа тэднийг мэдрээрэй хэмээн эрхэм таниас хүсье.

Оранж

за баяр хүргэе. хурдан номоо гаргаарай....

MES POSTZ

Би сая баяр хүргий гээд гарсийн ороогүйм байхдаа сэтгэгдэл За баяр хүргий Амжилт хүсий Олны Эхнийх нь байг тиймээ

Света

За бүгдэнд нь баярлалаа.

Болдууш

нээрээ баяр хүргэе. ЧИн сэтгэлээсээ шүү. Дээр Света тайчигчийн үнэнг хэлсэнээс хойш миний толгойд бас ном эргэлддэг болоод байгаа шшүү. /Гэхдээ блогных биш ээ/ Үнэхээр гоё өөдрөг сэтгэл, тонн тонн эрч хүчийг өгч байгаа байхгүй юу. Гоё шүү. Тэр номыг чинь хамгийн эхэнд уншина гэдгээ амлачихая.

Света

Zia Bolduush bayarlalaa. Nomoo hiigeerei. Bi bas ahniih ni unshigch bolno shoo

director (зочин)

үнсхэндээ амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)