Миний цаг : Зүүд, тэр залуу, итгэл...

Зүүд, тэр залуу, итгэл...

Зүүд...

Хар талд улаан бороо орж

Хаа нэгтээгээс сүнснүүд намайг дуудна

Тэнд би жинхэнээсээ дурлана

Тэвэрт минь харин үхдэл хэвтэнэ



Өглөө...

Бүүдийсэн тэнгэрт нар мандаж

Би амьд гэдгээ мэдрэнэ

Яг энд би жинхэнээсээ дурлана

Ягаахан уруул, бүлээхэн гарыг атгахыг хүснэ

Өдөр...

Хүмүүс өдрийн хоолоо идэж

Хөшигний цаана амьдрал хуучнаараа үргэлжилнэ

Би хэн нэгнийг сэтгэлээсээ эрнэ

Бие, сэтгэл, өөрийгөө бүхэлд нь тушаахаар яарна

Үдэш...

Гэрийн зүг ганцаар гуниглангуй алхана

Гэрэлт нар дахиад мандахгүй мэт жаргана

Яг ард минь танил хөлийн чимээ гарна

Янагхан минь би ирлээ гэж хэлнэ


Шөнө...

Би чамайг өдөржин хүлээсэн гэж аргадангуй дуугарна

Бие биедээ уусан хоёул жаргана

Тэр залуу надаас үүрээр явна

Тэвэрт минь харин хуурамч итгэл үлдэнэ

Зүүд...

Хар талд улаан бороо орно

Хатсан цэцэгс хөлийн доор ёолон орилно

Тэр залуу хуурамчхан байсан болохоор

Тэвэртээ үхдэлтэй сэрэх нь жам ч юм шигээ...



start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
gish (зочин)

aguu bichjee...oor heleh ug alga

Света

Тэр нэг зүүд, тэр нэг залуу, тэр нэг мөрөөдөл... Одо юу ч үлдээгүй ээ.

жигүүр (зочин)

Хуурамч итгэл тээгээд хол явахгүй ээ. Тэгээд ч Үүрээр явдаг хүнийг ямар амраг гэхийн гээлоо...

Өдөр хоног өнгөрсөөр
Өөд уруугүй гүйсээр
Амьдрах гэж зүтгэсээр
нэг л мэдэхэд ядарсанаа мэдрэнэ
Тэр үед дахин эхлэх зориг хүрэх эсэх нь одоо ямар байхаас хамаарнаа гэж...

hun_bish (зочин)

manai eegii egch goyo yum bichjee

АНИРГҮЙ

ЁОО ГЭРЛЭЭ ЭГЧ ШҮЛСЭЭ ГАХСАН ШҮҮҮ ХУвАААЛЦААРАЙ ГЭЖ ХУРдАН ХЭЛЭЭРЭЙ ГЭЭЭд вАЛАЙРАААд БАЙХГҮ юУ ХЭХЭХЭХЭ. ХУУРАМЧ дУРЛАЛ ХУУРАМЧ ИТГЭЛ ГЭЖ БАЙдАГГҮЙ юМ ШИГЭЭ. МАГАдГҮЙ ИНГЭЖ БОдОХ Нь САЙХАН БОЛХООР ИНГЭЖ БОддОГ Ч БАЙЖ БОЛОХ. ЗОООЗ МЭдкҮМ дАА ЖААХАН юМ БАЙЖИЙЖ БИ дУУГАРАХ Нь ИЛҮҮЦ ЫИЗ ЖИГ ШИГ ТЭГЭЖ ТЭНЭГТҮҮЛ ОдОО ЯАНААА

Tseg (зочин)

Margaash gej bhgui yum shig
Mandah nar dahin garahgui yu shig
Amidral jamaaraa huvruhgui yum shig
Aldaa dahij hiihgui yum shig
Ene udur hairlaad l duusah yum shig
Ergej dahin harahgui yum shig
End odoo bi hen negniig uguilen sanaj bn...

Unen shuleg bn...
husel terhen uydee unen met sanagdavch
Hushig neegdej shine ugluu ehlehed
Uchigdriin husel hysal bodol zamharch
Helsen ug bur n huuramhan
Henegguihen turhsen uruuliin budag shig l arilna

Света

Надад шинэ итгэл бий. Төсөөллийн орон зайгаас бодит байдал руу шилжих тийм ч муухай биш л...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)