Миний цаг : Эрчүүд бол ″гоёлын цүнх″

Эрчүүд бол ″гоёлын цүнх″

Заримдаа нээрээ сонин сонин зүйлүүд санаанд их орхымаа. Эрэгтэй хүнийг цүнх гэж төсөөлүүл... Оролдоод үзлээ. Хэд хэдэн эрэгтэй найзаасаа "Чи өөрийгөө цүнхээр төсөөлүүл яг ямар цүнх вэ?" гэж асууж үзлээ. Эхний хариулт "Би алмазан шигтгээтэй гоёлын цүнх". Дизайнер хүн арга ч байж уу дээ. Тансаг, сайхан байхыг л хүсдэг биз. Харин дараагийн хариулт "Булангаасаа сэмэрчихсэн. Хэрэггүй гээд хаячихаж чаддаггүй, олоон жил хэрэглэсэн тийм нэг үүргэвч байдаг даа. Элэгдэж дээ гэж бодсон ч эзэн нь хаяж зүрхэлдэггүй үүргэвч". Хэ хэ. Надад энэ хариулт таалагдсан. Өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй гэж итгэж байгаа ч юм шиг... За тэгээд хариултууд хөврөөд л... "Брендийн ширэн цүнх". Тэр хүн өөрийгөө хэрхэн үнэлдэг нь харагдаад л... Өдөр тутам барьдаг, эмэгтэй хүний гар цүнх... За нэг иймэрхүү. Эсрэгээр нь эмэгтэйчүүд цүнх гээд төсөөлүүл ямар байхын бол доо?

Миний таних хүмүүсийн дунд ганц бие мундаг бүсгүйчүүд олон бий. Тэд олны танил биш ч гэсэн амьдрал ахуй, гэр бүл, ажил төрөл аль алин дээр нь гялалзаж чадсан мундаг хүүхнүүд. Хүнтэй суухгүй ээ. Илүү ачааны хэрэг алга гэсэн үгийг зарим нэгнээс нь дуулж л байсан. Гэхдээ нэг хүйстэн дангаараа амьдраад болдог байсан бол бурхан гуай юу л гэж хоёр өөр хүйстэй хүмүүсийг бий болгов гэж... Тэгээд хамгийн сүүлд нь яг одоо боджийноо. Хүмүүс ямар цүнхийг /гэхдээ жинхэнэ дотор нь юм хийгээд явдаг цүнх шүү/ сонирхдог вэ яг тэрэн шигээр өөрийгөө төсөөлдөг эсрэг хүйстэнтэйгээ учирдаг байхаа гэж... Мангар байж магадгүй. Энэ зүгээр гэнэт орж ирсэн санаа шүү.


start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Оранж

Би лав аймаар гоё жижкэн мөртлөө чамин цүнх байнаа.... гээлоо? гэхдээ өөрөө дандаа том загварын цүнх үүрэх дуртай л даа....

LesTAT (зочин)

Света >> [i]Хүмүүс ямар цүнхийг /гэхдээ жинхэнэ дотор нь юм хийгээд явдаг цүнх шүү/ сонирхдог вэ яг тэрэн шигээр өөрийгөө төсөөлдөг эсрэг хүйстэнтэйгээ учирдаг байхаа гэж... Мангар байж магадгүй. Энэ зүгээр гэнэт орж ирсэн санаа шүү.[/i]
Энэ ёстой худлаа шүү. Харин гутлаар гэвэл болжынаа. Арай үнэнд ойртоно.

MES POSTZ

Ямар ч цүнх байж болно. Доторх нь чухал ч юм уу?

Цүнхний зориулалт гэдгээс мэрэгжилээ тодорхойлоод, цүнхний гадаад үзэмж бол ойлгомжтой гадаад үзэмжийг л төлөөлнө. Харин дотор нь байгаа зүйлс л чухал санагдлаа.

Чухал брэндийн лайтай цүнхэн дотор оймс, сойз нэг удаагийн аяга явжийвал гэцүү тэ.

Дэмий том цүнх байснаас
Дэгжин чанартай хэтэвч бай.... гэж үг байдаг билүү хэхэхэх

АНИРГҮЙ (зочин)

ЁООО БИ ОдОО юУ БАЙХ БАЙСИЙМ БОЛ ОО? ЦШНХ ГУТЛАНд ТИЙМ ИХ ХАЙРТАЙ БИШИЙШд ХАРИ НОМООР ЯРИУЛ СОНГОдОГ НОМ БАЙХ БАЙСАН. ЖИГ ШИГ ХУдЛАА ХУдЛАА МЭдЭХГҮЙ ЭЭНӨӨӨӨ

Света

Давка: Үнэ цэнэтэй.

LesTAT: Хэ хэ зүгээр л бичжийхад санаанд орсийн. Нээх бодож болгоож бичээгүйм. Тэгээд ч ямар батлагдаж нотлогдсон юм биш. Аахаан чиний санаа ч даж л юм.

МЭС: За наа үгий чинь лааг сайн тогтоолоо. Нээрээ л гаднаа гяланцаг дотроо паланцаг бол гэцүү л дээ.

Аниргүй: Чи ч тийм л ном байх байсан байхаа.

JeWeL

Өөрийгөө цүнх гээд төсөөлөх гэсэн чаддаггүй ээ хэхэ ямарч эмэгтэй байсан хамгийн хайртай цүнх нь л байх гэж л хичээх байх даа

Энэрэл (зочин)

хээнцэр атлаа даруу харагдах бас час хийсэн ганц хоёр чимэглэлтэй байвал ч. би лав гинжин оосортой эсүүл оосоргүй гартаа барьж явах зориулалттай цүнхэнд дуртай

Света

JeWeL: Хичээвэл, тэгээд хүсвэл бүх зүйл л санаснаар болдог гэж бодды шд.

Энэрэл: Хараад шууд л ямар гоё юм бэ гэж дуу алдахгүй хэрнээ удах тусмаа сайхан санагддаг. Үүрээд явахад эвтэйхэн санагддаг тийм л...

Эрдэнэ (зочин)

Матрын арьсан цүнх сонирхдог хүн ч хэцүүдсээн.

Үлэмжийн чанар

Би бол багтаамжтай том аяны цүнх баймаар байна бас хаяж ч болдоггүй

Света

Эрдэнэ: Матрын арьс бөх этр гээл ярьхийн байшдээ. Тэхээр итгэл эвдкү этр гээд өөрийнхөөрөө ойлгочуул бас даж л сонголт.

╬ Үлэмжийн чанар ╬: Хаяж чаддаггүй зүйл ч сайхан л даа. Аль оюутан байхдаа үүржийсан нэг цүнх надаа байдын. Хаяя гэхээр хайран санагдаал байлгаал байгаа.

Mikky (зочин)

hehe sonirholtoi yumaa
bi tom tsvnhend durtai
ongo ni haraas oor ongo

HERO

би цүнх боллуул, Ариун нандин зүйлсийг нь чанд хадгалах өөрөөс нь өөр хэнд ч нээгдэдгүй цүнх болмоор байна.

Jana (зочин)

Эмэгтэйчүүд бол "дүрэмт хувцас" гэвэл юу болох бол

~~~Heartbreaker Vampire boy~~~

xaxa
bi arslangiin arisan goeliin tsunh

бичиг (зочин)

нөхөд та минь ээ. үг үсгийн алдаагаа засаач ээ. бурхан минь.

Гана

urid ni sonsoj bsan l sedev bna

esvel ene bichlegiig unshij bsiin bolu kkk

Гана

minii hairtai hun teguul sain chanariin arisaar hiisen eldev chimeglelgui engiin negen tsunh baih daa....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)