Гүэ нээрээ яачихсан хорвоо вэ? Би ерөөсөө юу ч ойхгүй байна л даа. Юуг
гээч? Эргэн тойронд сайхан сайхан охид бүсгүйчүүд, залуус байна л даа.
Харин тэд бүгдээрээ л ямар нэгэн шалтгаанаар гомдоллоостой. Нөхөргүй,
найз залуугүй, ёооооё уйдаж үхэх нь, ингэж байгаад ганцаараа хөгшрөх
байхаа жихшик. Гэтэл нөгөө хэсэг нь нөхөр тэгээд, эхнэр ингээд, хүүхэд
яагаад, ганцаараа байсан ч болоосой... гэж ирээд л гомдоллоод байх юм.
Өнөөдөртөө сэтгэл ханах юмсан... Гэхдээ зүгээр л суугад бай гэсэн үг
биш л дээ. Маргаашийг өнөөдрийн илүү сайжруулсан хувилбар байлгахын
төлөө хичээх хэрэгтэй байх. Харин өнөөдөртөө яагаад сэтгэл дундуур хүн
олон байна вэ? Миний мэдэх хүмүүс дунд гомдол тоочигсод ихэнхийг нь
эзлээд байна.
Харин зарим юман дээр үнэнгээсээ боогоод үхчихмээр санагдах юм. Юу ч
болоогүй байхад уйлаад л... Насаараа гомдоод л... Яах гэж тэгдийн...
Өнөөдрийн болж өнгөрсөн зүйлийг өнөөдөрт нь хаяхгүй, маргааш руугаа
чирч очихын хэрэг юу байнаа? Би өчигдрийг өнөөдөр
рүү, өнөөдрийг маргааш руу чирч очих дургүй. Унтаад сэрэхэд амьдрал
өмнө минь цоо шинэ хаалгаа дэлгэж, би чигсэн цоо шинээр амьдрах боломж
олдох шиг.. Амьдрал урт бас баян, харин хүмүүс бид...

15 сэтгэгдэл:
өөрийн бодол өөртөө зөв шүү дээ чи
Би өчигдрийг өнөөдөр рүү, өнөөдрийг маргааш руу чирч очих дургүй.
гэдэг бол миний хувьд нэг талаас тэнэглэл шд би өчдөрийн сайхан дурсамжаараа өнөөдөр хөгжиж болохгүй гэжүү айн өнөөдөр амжилт гараад маргааш жаргаж бооолдгүймуу
Цоомоо: Би энд зөвхөн гомдол цөхрөл, сэтгэл дундуур байдлын тухай бичсийм.
Хувцсанд наалдсан бохь шиг салж өгөхгүй юм байшд. Үргэлжийн тээгээстэй
Мардаж чаддагүй, мартахын аргагүй зүйл гэж байнаа байна. Гомдлын хувьд бол арчаагүй хүн л өмнө хийсэн өөрийн тарьсан лайгаа үүрч байж хожим нь хэн нэгнээс болсон хүн юм шиг гомдолдог гэж боддын...
Өчигдөрийн үр дүн өнөөдрийн баяр гунигийг авчирна, Өнөөдрийн үр дүн маргаашийн баяр гунигийг аль нэгийг таньд авчирна... Тэгэхээр ямар ч байсан чирээл явна даа хэ хэ хэ
Үнэээн үнэн
Арслантай авдар: Өөрөө л наалдчихсан гэж бодож байгаагаас биш... Гэхдээ...
Янзагахан: Мартагддаггүй зүйлүүд олон байгаа. Гэхдээ аар саар зүйлийг мартаж чадкү эсүл өдөр тутмын амьдралд итүүртэж явах чинь залуу хүнд зохидоггүй юмаа гэсэн санааг гаргах гэж хичээсиймсан.
Луза: Хэ хэ. Ямар чанга гашгирнам бэ гсн
Ойлгох гэж оролдсоноос болж тийм болж байгаа
ккккккккккккк ;;)
Маргаашийг өнөөдрийн илүү сайжруулсан хувилбар байлгахын төлөө хичээх хэрэгтэй байх.... энэ их сайхан үг байна...ингэхийн тулд хичээнэ ээ
Эрдэнэ: Мэдкү ээ...
Жигүүр: Инээснийг асуу гэдгийн. Яг юу нь инээдтэй байгаан бол хө?
Эрика: Хичээгээрэй.
Ккккк Хорвоо чи хүний зовлонгоор цадах болоогүй гээд л байлаа шд цаана чинь. аа харин надад бол амьдрах сайхан байнөө...
Өнөөдөр гэдэг чинь өчигдөр, маргааш бол өнөөдөр тэгэхээр ирээдүй бол өчигдөр. Өнгөрсөн одоо ирээдүй бол нэг зүйл. Чиний одоо байгаа байдал чинь өнгөрсөний үр дүн. Чи хүсээд ч түүнийг хаяж чадахгүй бйлгүй дээ. Өөрийгөө хуурч байна л гэсэн үг
Би санаагаа тэгтэл сайн гаргаагүй бололтой. Өнөөдрөөс маргааш руу чирж очих юм байна. ОЧихгүй юм байна. Хамгийн гол нь бүгдийг нь чирээд байвал нэг л өдөр багтаж ядаад дэлбэ үсрэнэ. Тэхээр сэтгэл дундуур байгаа тэр тусмаа зүгээр л аахаар шаахар гунигаа, гутралаа, гомдолоо орхичиж болкүмуу л гээд байгаам шдээ.
taniltsiiiii ohidoooo
аан хэхэ би өөрөө тэгдэггүй болохоор мэдэхгүй юм даа Жижиг сажиг юмнаас болоод л уутанд хийцэн хог чирээд яваад байх хэцүү л байхдаа Зарим хүмүүс тэгдэг л юм шиг байна лээ