Миний цаг : Гомбоо өдөр

Гомбоо өдөр

За тээд Гомбоо нэртэй хүнүүс нь битий уурлаарай даа. Өнөөдөр чинь яачихсан өдөр гээч вэ? Буруу хөл дээрээ босчихож гээд л өөрийгөө тайвшруулахаас. Аальгүйгээс хамаргүй нь гэдэг билүү. Тэгвэл би бүдүүлгээс аальгүй нь дээр гээд хэлчихмээр байна. Нээээээх хөөрхөн охид урд гунхалзан алхаад л... Ажилдаа яарч явсан би гээч нь "Охидууд нээрээ нуруу туруугаараа ч, бие хаагаа авч явжийгаагаараа ч үнэн төгсөрчихжээ" ухааны юм бодоол ард нь алхаад л... Болкү бүткү тийм ийм гэхээсээ өмнө бас сайхан зүйлүүдийг олоо харчий энэ чинь гэж өөртөө хэлж этр. Гэхдээ энэ сайхан бодол маань тэдний хажуугаар зөрөх агшинд байхгүй болоо наасан. Ажлаасаа хоцрохжийгоогоо гэнэт анзаараад хажуугаар нь гүйхээгээрээ өнгөрөхжийтол нэг нь гаххххххх гэж ирээл... Ёо ёоёоёо... Хараал ид...

Затэр ч яахуу гээл цаашаа гүйгээл зам хөндлөн гарах гэсэн яасан. Гарцан дээр машинууд хамаг чадлаараа сигналдаал гаргачихгүй гомбоотож этр. Яг ийм үед л дававчтай байсан бол гээд шувуунд атаархдийм шд. Гүй тэр машинтай явжаа хүнүүс ажилтай яарчийгааг нь мэджийнэ. Гэхдээ унаа малгүй, явган нүцгэн хүнүүсийг ганц хоёрхон минут хүлээгээд гаргаа явуулчихад яадын. Юу нь болкү байгаан. За тээд цаашаа явнаа явна.

Ажил дээр ирээд жижүүрээс баяртай мэдээ сонслоо шд. Ажлын цагаар гадагшаа гараад нэг цагаас илүү хугацаагаар алга болох аваас торгуультай. Би чинь уул нь хүнүүстэй уулзаж, ярилцлага этр авдаг хүн шд. Тээд яах болжийно. Нэг хүнтэй уулзах гээд гарна. Бөглөрнө, тагларна. Очоод нөгөө хүнээсээ яриа авна. Эргэж ирнэ. Энэ хооронд дор хаяж 2-3 цаг зарцуулагддийн. Гэтэл одоо би яах болжийно. Ёоёоёоёооё яасан ч үйлтэй дэлхий вэ хө. Гэхдээ яахуу дээ. Болж л таараа. Гомбоо өдрийн өглөө ингэж эхэлдийн байна. Өдөр тийшээ гайгүй болох байх хэмээн найдсаар... 

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Оранж

манай багшийн нэрийг хамаагүй бичжийнаа тэ? ккк

Хэрлэн

Гаамп ах санаанд оровшт хэхэхэ.

Хэрлэн

ийм нэг азгүй өдөр хүн болгонд байдаг байхөө...ккк

director (зочин)

гобоотой өдөр ч бас лайтай шүү донтогтой өдөр аа бас гэцүү гэцүү :P

Света

Давка: Тэххх. Одоо яая гэхүү. Иймэрхүү өдрийг Гомбоо, домбоо, дондог гэх мэтчилэн ангилчихдын.

Хэрлэн: Хэ хэ. Яагаад Гамп санаанд нь орчийн болдоо? Азгүй ч гэхэд хаашаа ийн. Зүгээр л тэнэг санагдаад сарааччихсын.

Директор: Дондогтой өдөр бол бөөөөр хэцүү. Хайран сайхан мэдрэлийн эсүүд бөөн бөөнөөрөө үхэж этр.

arius (зочин)

nadad bas gump l sanaand orloo kkk. iimerhu odor ch ihee ih. nz n harin today yu bolson gemeer erch huchtei bainaa gej. eruul baina gedeg chin l jargal yum baina

gish (зочин)

gomboo dondgoo hoyor davhatsan odor ch eedee evgui shu bas

Арслантай авдар (зочин)

Гомбоо биш Домбоо нь юм бишүү? Азгүй өдөр гэмээргүй л юм шиг

Света

Ариус: Сайхан байгаа бол яамай даа. Чи ч угаасаа эрч хүчтэй лаг бүсгүй шд.

Гиш: Гомбоо Дондгоо хоёр давхацсан Өлзийгүй өдөр ч гэцүү л дээ. Гэхдээ тэр нь өнөөдөр бишээ.

Арслантай авдар: Домбоо чинь арай өөр стильтэй байдын. Хэ хэ. Азгүй өдөр бол бишээ биш.

barbie

Гомбоо өдрийн орой пияв уух эсүүл сээгс хийх гэх мэтээр цаг хугацааны хурдасгуур хэрэглэхгүй бол сунжираад хэдэн ч өдөр гомбоорч магадгүй байдын шд ккк

Nara (зочин)

ymar hetsvv bichdeg um be?
unshih gej yg vheh shahla shde nza...
Ubsaar bichsen um u ?
Sorry, Ubsiinnhaan...

Света

Барби: Зөвлөгөө өгсөнд баярлалөө.

Нара: Уучлаарай. уул нь би бичдэгээрээ л бичсиймсан.

Hi Dalai

Гомбоо гэхээр нэг л бүрхэг санагдаж байна шүү

Гана

hehe gomboo bdag ni ch yuv de

Света

Далай: Гомбоо гэдэг нэрийг сонсохоор уулаасаа нэг л тийм бүрхэг сангадаад байдым надад лав.

Гана: Хэ хэ тэгж нэрлээд сурчихсымаа. Гэхдээ Гомбоо өдөр арилж ГОГО болчихсон шд. Одоо бол майр кайфтай инээгээл суужийна дөө.

жигүүр (зочин)

Энэ өдөр бүх хүнд олгогдсон жирийн л нэг өдөр.
Гомбоо чинь чиний дотор байгаам бишүү. Чиний яаж хүлээж авч байгаагаас болоод гомбоо домбоо дондогтой ядаргаатай яршигтай бүтэлтэй бүтэлгүй азгүй хайргүй болоод байгаам бишүү гсн. Надад л лав өдөр болгон таалагддагаа гээлоо :P

Света

Хэ хэ гоёын яасан жигүүрээ. Өдөр болгон... Гэхдээ зарим өдөр унаж буй мэт, заримдаа өгсөж байгаам шиг, заримдаа харсан болгонд уурлаад, заримдаа хүн бүхэн рүү инээмээр... Өнөөдөр ямар байх нь хамаагүй. Зүгээр л энэ бүхэн чи амьд гэж надад хэлдиймөө.

Эрдэнэ (зочин)

4 ба 5 дахь үсэг илүү байна.

Света

Эрдэнээ: Өөрийнхөөрөө истой тачаалаараа ойлгоол явчих.

maya

Нээрээ хааяа нэг тийм бүр юуууу ч бүткү хэцүү өдөр байдаг шүү, би тийм өдөр тааруул за тэсэж тэвчээд хурдхан л маргааш болгочихий гээд нэх бухимдахгүйг хичээдийншд..бухимдахаар бүр хэцүү болчидгиймаа тэгээд өнөөдөр ийм байгаам чэн дараагийн өдрүүд сайхан өдрүүд болно барцадаа арилгажийн гээл бодоол явчихаа хө сайханшд

АНИРГҮЙ (зочин)

ТИЙМ ӨдӨР ЗӨНдӨӨ ЗӨНдӨӨ ТЭГЭЭЛ ӨНГӨРӨӨЧИХ

Света

Маяа: Ажил бүткү байсын бишээ хө. Нээээээх сайхан зүйл бодоод явжийтал сэтгэл рүү хар ус палхийтэл цацсан хоёр охиноос болоол бүх зүйлийг муу талаас нь бодсон байх.

Аниргүй: Өдөр тийшээ сайхан болсон. Орой бол бүүр найс гэж бодхым даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)