Миний цаг : Өөрийнхөөрөө ялсны минь дараа өөрөө чи бууж өгнөө амьдрал гуай

Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай

Хар, цагаан баяр, гунигийг би чамаас авахдаа л авна

Шатрыг өрөг дээрх жаахан хүү шиг харагдлаа ч

Шийтгэл, шагнал, алдаа оноог чинь үүрэхдээ л үүрнэ

Би

Амьдралын жүжгийн гол биш туслах дүр

Ад зэтгэр, бурхан буддад харагддаггүй өчүүхэн хорхой

Намайг энд байгаагийн төлөө хэн ч баярлаагүй

Намайг эндээс явлаа гээд хэн ч бас гунихгүй

Гэхдээ

Өвгөн улиас газраас бат зууран шуурганд тэсдгийг санаарай

Өнөөдөрийнхөөр бүх зүйл мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг бодоорой

Би чиний өгсөн болгоныг өөрийнхөөрөө үүрнэ

Битгий тохуурх, хараал идсэн амьдрал...


start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
gish (зочин)

saak.

SJoker (зочин)

Өнөөдөрийнхөөр бүх зүйл мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг бодоорой
Энэ үг ч үнэн үг шүү

UG

xaraal idsen amidral chamaas hvssen bvhnee awahdaa l awna

Света

Архинаас архины хооронд амьдрал
Арчаагүй эзнээ жигшсэн амьдрал
Үхлээр төгсдөг ойлгомжтой амьдрал
Үргэлж дагадаг залхмаар амьдрал...
/Найзын үгнээс/

Үлэмжийн чанар

Амьдрал ам гарч болдоггүй юм хүүхдүүдээ гсн

Света

Гиш: Баярлалаа.

SJoker: Тэхх би л лав тэгж боддын.

UG: Тэгээрэй хө аваарай.

╬ Үлэмжийн чанар ╬: Амалжийгаад үзүүлээд өгнөө л гэж боджийгоошдээ.

КО'шейк

Эхлээд тохуурхуулж бйагаад дараа нь өөрөөр нь тохуурхаж болно ш дээ

SUNShine®

Амьдралыг хараагаад яах вэ дээ
Амьдарж байгаадаа баярлаад л сайн сайхан явахыг хичээгээд л явахад амьдрал сайхан шдэ
Хэцүү сайхан алин цагт ч би амьдралд хайртай

Che.

Зовсон ч, жаргасан ч амьдрах сайхан сайхан.

Арслантай авдар (зочин)

Амьдрал сайхаан.Амьдрах бүүр сайхан гээд нэг хүн дуулаад байдаг санагдах юм.Эсүүл би гуцжаагаам бол уу кххх

Sunbeauty (зочин)

амьдрал бол хараал идсэн зүйл биш аугаа зүйл хүн бид өөрсдөө л хараал идсэн зүйлсээр амьдралыг дүүргэж бна. гэж би бодлоо

Света

Амьдрал сайхан амьдрах бөөөөөөр ч сайхан. Энэ үгийг дандаа л хэлдиймөө би. Гэхдээ хааяахан бас новшийн гэж ирээд сайхан хараачихмаар үе байхын байшдээ.
Дөнгөж эхлэхдээ дажгүй амьдрал
Туулаад ирэхээр тоогүй амьдрал
Тэглээ гээд орхимооргүй амьдрал
Тамираа дуустал үзмээр амьдрал.../Андын үгнээс авчихлаа/

Ариунбаяр

Би Амьдралын жүжгийн гол биш туслах дүр...
таалагдав

Saraachan

Дажгүй санагдлаа хараасан ч гэсэн хэлэх гэсэн санаа нь гоё байлаа Бүхнийг авч, өөрийнхөөрөө үүрээрэй хө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)