Миний цаг : Уйлаад суугаа хүү минь урагшгүй хүн болно доо...

Уйлаад суугаа хүү минь урагшгүй хүн болно доо...

Нөхөр бид хоёр нэг зүйл дээр санал нийлдэггүй юм. Хүүхдийг зодож, шийтгэж хүмүүжүүлэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Харин нөхөр маань эрэгтэй хүүхдэд даруулга хэрэгтэй гээд дэмий зүйл дээр бүсээ бариад дайрдаг. Ажил ихтэй болохоороо хүүгээ хэнтэй, хаагуур, юу хийж явааг нь бараг мэддэггүй. Өсвөр насны хүү маань миний эзгүйд тамхи татаж байгаад аавдаа баригдчихаж. Орой гэртээ ирэхэд эгээ л дайн болчихсон аятай хамаг юм ундуй сундуй. Хүү маань өндөр халуунтай байсан. Хэдийгээр буруу зүйл хийсэн ч гэсэн ийм алхам хийсэнд нь гомддог. Хүүгийн маань буруу биш шүү дээ. Юу болох, болохгүй талаар ярилцаж байгаагүй, аав нь тамхи татдаг болохор эр хүн тамхи татах ёстой ч гэж ойлгосон юм билүү? Зөвхөн энэ биш л дээ. Нөхөр маань уурлахаараа “Чиний төлөө би ажил хийж байна. Чи ямар тэнэг новш вэ? Чамаас болж нэр нүүрээ барах нь” гээд сүржин загнадаг. Энэ хэвээрээ байвал миний хүү өөртөө итгэлгүй, хүний өөдөөс бодож санаснаа хэлж чаддаггүй өрөвдөлтэй хүн болох байх даа...

Ийм захиа ирсийн...
start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Зочин

bitii shaa shamd odoo yoog unemshij haragdii shuu... hehehe

Света

Зочин гэж биш нэрээрээ орж ирээд хэлэх гэснээ хэлчихээч. ХЭ хэ

Цоомоо

хаха чи бас зөвөлгөө өгдөг юмуу гэхдээ л үнэмшихгүй шүү хэхэ одоо болвол итгэхгүй ээ нтр

Света

Би зөвлөгөө өгдгүймаа. Манай сэтгүүлд өдөр болгон л захиа ирдэг. Тэдний л нэг. Итгэх эсэх нь таны өөрийн таалал бизээ хө.

Эхлэл ДИЗААН

би аавдаа анх баригдаад алах байх гэсэн аав шууд гараад л түцнээс нэг хайрцаг тамхи шүдэнзтэй өгөөд л наадахаа татаж дуусч байж гараарай гээд л ванны өрөөнд хийцэн би ч лагийм болохоороо хурдан татаж дуусгах гээд 3 3-аар татаж байгаад ухаан алдангаа алдаж байлаа

LoveLove

Хүүхдийг тэгж зодох буруушд хулчгар худалч хүн болгож байгаа нь тэр. Үнэнээ хэлэхээс айдаг. Юу ч хийсэн буруу болуу гэж боддог. Өөртөө итгэлгүй, тэгээд хамгийн гол нь өөрөө хүүхэдтэй болуул хүүхэддээ яг тэгж л хандана. Бүх үйлийн буруутан нь өөрөө юм шиг боддог, амьдрах сонирхолгүй хүүхэд болох байх гэж боджийн

hmm (зочин)

huuhed tegeed aaviin zoduuraas aihaasaa iluu aaviinhaa nudnii harts helj bga ugnees iluu aidag baih heregtei. zoduur hezee ch asuudliiig shiidehgui. shiitegel heregtei bol huniig uhamsaraar ni shiitgedeg baih heregtei. zoduulaad tamhinaas garna gevel ter chin ulger. jaahan amia bodson aav shig sanagdlaa.

MES POSTZ

Ямар ч юманд хэмжээ дамжаа л чухал байх тэ? Нээх өөртөө итгэлтэй байлгах хэрэгтэй гээд юм болгон дээр өөгшүүлэх нь хаашаам. Даруулгатай байлгана гээд балбасаар байгаад зүрх зоригийг нь алах нь хаашаам. Ухаан зарсан ядаргаатай тоглоом болтой тэр амьтан тэжээх хүүхэд өсгөх гэдэг чинь.

Света

Аав болно гэдэг нэг шөнийн ажил. Аав байна гэдэг насан туршийн хөдөлмөр гэж нэг хүн хэлжийсиймаа.

Арслантай авдар

Би лав том болоод аав болохоороо зоджоохгүйээ.Муухай ч харахгүй...

Undriga (зочин)

Тэгээд нөхөртөө хэлж чадахгүй бухимдаад сууж байгаа ээжийн буруу бас байна өө байна. Би лав арайхийж хүүхэд төрүүлээд хайрлаж өсгөж байхад манай нөхөр тэгэж аашлах юм бол алгадаад авнаа.

Света

Хүнээр хүн хийнэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ би л лав ингэкүэ гэжийснаа цаг дээрээ тулахаар шал өөр болчихдог шд.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)