Миний цаг : Ийм нэгэн зурхай

Ийм нэгэн зурхай

Хонь
Арай дэндvv тvрэмгий, хэрцгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг. Оюун ухааны сааталд ордог. Хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хvнээ ямар ч эргэлзээгvй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхдаа таарсан элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугуй, шар айраг, бvдvvлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч, эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бvлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу vедээ атсам согтуу тавих магадлал өндөртэй.




Yхэр
Нарийндаа хатсан яашаа, долигнуур, матаасчин. Амьдралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» байдаг. Төрөлхийн авяастай болохоор эрчууд нь өгөөмөр хvн, хvvхнvvд нь бусдын төлөв зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гvнд бvгдийг vзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцнйн төв гэдэгт нэг хором ч эргэлздэггvй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгvй чимээгvй мөртлөө уйгагуй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн «гаагааг» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, «добрый» байв ч vнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсvvлээд хөгширтлөө гэр бvлээ vргэлж зовоож, тарчлааж байдаг . Хэнд ч, өөртөе ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.




Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хvvхэд. Насанд хvрч, бvх хариуцлагыг өөрөө vvрнэ гэж боддог болохоор хэн нэгний хvзvvн дээр сууж аваад өөд болтол нь паразитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал vvслээс авахуулаад улс төр хvртэл бvх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагуй бясалгаж суух дуртай болдог. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгvй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.




Мэлхий
Бvтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч өөрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндvv их айсңаасаа болоод хvн руу тvрvvлж дайрч магадгvй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нvхрvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хvчтэй, өөртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.




Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой эан нь ямар ч зузаан хэтэвчийг хоосолж чадна. Гэхдээ яаж ч идлээ гэзд таргалдаггvй гэж болно. Юу ч болсон зөвхөн эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болвол сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхvйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лаг, алдаа мадаг огт гаргадаггуй төгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.




Охин
Заан шиг бахдам эелдэг ч, туулай шиг ухаан багатай хөлдvv. Нарийн, харамч, vглээ, хэруулч. Ямар ч юмыг ном журамаар нь, дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Vглээ өөнтөч зангаараа ямарч ажлыг нурааж, хэнийг ч дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаар, нөхцөл байдалдаа тохируулан ажилладаггvй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэлгэрэнгvй төлөвлөгөө бичиж суудаг. Хvмvvст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу vгvй юу хамаагvй. Бvх зvйлд нарын тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бvхэн нь уйтгартай нvсэр болдог. Гэхдээ хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.




Жинлvvр
Аз нь харьчихсан хvмvvс энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муу. Нэр төрөө хамгаалах дуртай. Наргианы мэдрэмж нь жаахан хvvхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бvтэлгvй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггvй хvмvvс болохоор өчvvхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход хөл гар нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг ямагт өөр хэн нэгэн тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мөртлөө урлагийн талаар нарийн мэдрэмжтэй хvн болж харагдах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.




Хилэнц
Хол, эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов vмхvvлж», будаа болгоно. Зорьсондоо хУрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имижтэй болж чадна. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л ямар нэгэн vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кино-нд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу vг тараах, өөрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.




Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явж байдаг. Аваарт орж, турбадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггvй нь давуу тал гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам цохих хvсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгуй өөдрөг зан нь бvх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг тvвэг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол төлөв сайн сайхны төлөв гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгvй, уух боломжтой олон хvн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.




Матар
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчvvхэн төдий зvйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илvv хvнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувь ямарч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насан туршдаа мартахгvй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө vл итгэх гэсэн хар эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.




Хумх
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлбэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж өгдөггvй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургуй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алинийг нь таарсан vедээ гар таталгуй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг бvтэлгvй төлөвлөгөөнд юу ч vгvй vрээд дуусгачихсан байдаг.




Загас
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггуй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг.Загасныхан vргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, vргэлж өөгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны төлөө бус харин "урлагийн төлөө урлаг" буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг нь олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгуй. Ажил хийх дургуй, чаддаг ч vгvйн дээр ямар ч барьцгуй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

ЭХ СУРВАЛЖ WWW.OLLOO.MN

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

Яаанаа энэ арй л аймаар юмаа... Хор найруулахдаа гарамгай гэнүү? надаа стоо тийм юм байдаггүй шт.....

Энэрэл (зочин)

хаха солиотойн

UG

yasn baliar ymbe. yostoi vgv shooo kkk

secretwish (зочин)

зөөз мөсөн уул юм биздээ ккк

Света

Зурхай гэхээр дандаа л нэг тийм ийм гээд байдын. Энэ харин овоо дориун өөр өнцгөөс харсийм шиг санагдаал.

MES POSTZ

Таараадайгаа ч юм шиг ккк. Заваан онигоо садар кино гээл яалтачгүй л авааяцан байна даа аххаха.

Анчин (зочин)

стоо гоя зурхай байна шдэ.
Бараг бүгд таарч байна. садист энэ тэр гээд л...

Hurciin (зочин)

Hudlaa l bn dag huuruud baigarai huuhduude

Zoya

шаааааал худлаа байна минийх ч тэр хүнийх ч тэр аавынх тэр ээжийнх ч гэсэн ккккккк

Zoya

шаааааал худлаа байна минийх ч тэр хүнийх ч тэр аавынх тэр ээжийнх ч гэсэн ккккккк

Stormy

ха ха. Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хvйтэн. Ингээд хөөрхий Сторм мөсөн уул болжээ.

Света

Ернол минийх бас мэр сэр таараад байгаамаа.

Эхлэл ДИЗААН

i`m a cow
its true horoscope
аая шаасссс

medleg (зочин)

hehe, yag l bna daa.

UG

nzuudruugaa baahan ordiin ni zurhaig ni ywuulj uuriig ni hvrgelee sht hehe shar ni hudluud vhehnee
eleg hushluu yoo

Арслантай авдар

Би бол зээрлэг садист айн кххх

gulliver (зочин)

Unshaad uuriiguu hardag bn shd.

Света

За тэгүүл ихэнх нь таараал байгаан байна.

FC

энэ зурхайны 50 хувь нь л нийцэж байнааа ккк

Undriga (зочин)

Ene odo ymar hertsgii zurhai ve. Engiin zurhaigiinh ni esreg yum bichtsen yum shig bna. Gehdee shunaltai ntr gj helsen ni bol taarch bnoo bna.

☺Инээмтгий kkk☺

ёоо аймаар насс. Садист байхаараа ёоодын валайн. Тэгсэн мийхд эсрэгээрээ уншаал урам авмаар зурхай байгаа. Ийм юм уншихаар чинь шууд л тийм биш байсан ч сэтгэл ссанаагаараа л явах нь бээшд кк.

КО'шейк

Бараг л нийцэж байна шүү хөө

MuMu (зочин)

~~~ДуXлаа... духлаа... духлааа!!!

Гана

hehe rentgen zurhai yu?

Гана

ingehed duhlaa gej yu gesen ugiin

dadido

uu ene chin gaigui zurhai bna namaig barag l bichsen bna duu

Elkhan

Аймаар зурхай вэ...

Света

Сайнтай муутай сав дүүрдэг гэсэн шд. Тэхээр заавал зурхай гэхээр зоригтой ухаалаг, яадаг ийдэг гэж уншиж хөөрчийсноос... Минийх лав таараал байгаам даа.

Мөрөөдөлл (зочин)

би загас. Яаааг таарч байна кк

Хэрлэн

таарчийнөө таарчийн.

Xe Xe (зочин)

Zarim neg n taarch baigaa ch zarim n unekheer taarakhgui bainaa.

naraa (зочин)

haha halaaj bna bich bayjahgui ym bnldaa haha

bodol (зочин)

ямар хийх юмаа олж ядсан юм нь ийм тэнэг юм бичдэг байнаа. ядаж хүн шиг юм хийж сураач

Света

Мөрөөдөл: Хэ хэ чааг хэн гэдгий чинь баараг мэдчилээ.

Хэ хэ: 100 хувь таардаг юм гэж хаа баймын тийм бээз.

Нараа: Зүгээр хө. Хэзээ нэг цагт аз таарна.

Бодол: Хүн шиг гэхээр юу байхуу. Өөрийг тань аймаар муулаа хаясан байна уу. Зүгээр хө. уулаасаа зурхай мурхайд тэгтлээ итгэж ингэж хайран эд эсээ үхүүлээд яахнуу.

kkkk (зочин)

matriih yaag taarch bna manai nuhur yag l iimerhuu hun kkkk

send (зочин)

sha sha sta ene zvgeer l hoshin shog bndooo hahaha saihan hugjuusund bayrlaaa hahahaha

gogo (зочин)

hilentsiinhen barag l bndoo iimerhvv zantai hvmvvs bdiin aaahahahaha vneniin helsend bitgii uurlaarai hahaha

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)