Миний цаг : Зүүд...

Зүүд...

Тэнгэрт ганц сар, бөөн бөөн үүлс

Тэнд миний гуниг нүүж явна

Сэтгэл хөндүүрхэн орондоо орж

Сэхээрэх завгүй орчлонгоос тасрав

Зүүдний байшин алтан дээвэртэй

Зүймэл шалгүй дан гантиг

Зүс гоо охид нь алтан гоёлтой

Зүүсгэл өмсгөл нь торго дурдан

Байшингийн шат мөнгөрөн гялалзаж

Бат суурь нь ган батаараа гайхуулж

Барьсан эзэд нь эд мөнгөөр бялхан

Булга суусрыг хөл дороо хаялна

Мэдэх мэдэхгүй олон олон эрдэнэ

Мэлмий булаан хаа сайгүй хөглөрнө

Миний гэх энэ энгийн амьдралаас

Магад юу ч алга, хэтэрхий гайхмаар

Ам ангайн гайхаж өчнөөн алхлаа

Алт мөнгийг нь барилж үзлээ

Сувдан гоёлоор биеэ бүрхэж

Сувдаг сэтгэлээ ханатал гоёлоо

Их холын зүүдэнд алжаав

Эрхгүй гадагш гарахаар яарав

Зүүдний байшигаас гадагш гараад

Зүлэг модны бараа харсангүй

Умдаасаж цангаж үйлээ барав

Уйлж дуулж зөндөө алхав

Зүүдний тэр гайхамшигт байшин

Зүлэг ногооны үнэтэй юмсанж

Улаан цагаанаар алаглах эрдэнэс

Ус голын шантай юмсанж

Манан манан бүрхэн сархи хүүгэнэ

Миний амьдралын өглөө эхлэнэ

Олон олон “толгой”-гоо ухсан

Одооны бидний амьдрал

Зүүдний байшин болж надад ирснийг

Зурагт үзэхэд тодхон харагдана.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
director (зочин)

үүшээ үнсхэн минь... // яриа байгаа шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)