Миний цаг : Харийн бэр боллоо ч гэсэн халуун сэтгэлд чи минь ойр шүү
 2007 оны долдугаар сарын 08.

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан

Амины хэдэн нөхөдтэй билээ би...

Энэ шүлгийг яг л надад зориулсан юм шиг. Ангидаа толгой цохидог сурлагатай хэн хүн халдаж найздлаад байдаггүй дөртөн охиныг байрны буланд тамхи татаж, бүтэлгүй хайр, шохоорхол гээд хов жив хошуу нэмэхээр юу юм болгоныг ярьж зогсдог гэж тэр үед лав ангийхан маань төсөөлөөгүй байх. Гэнэн мөрөөдөл дэврүүн хүслээр жигүүрлэсэн бидний он цаг урсан аль хэдийн амьдралд өөр өөрийн өндөрлөгийг бий болгохоор зүтгэцэгээж. Хааяа нэг уулзаж, уйлж, дуулж, үр хүүхэд, хань ижил, аж амьдралаа ярьж сууна гэдэг ажил гэр гүйдэг бидний хувьд аз жаргал. Яг л гэнэн охид байсан шигээ жаргалтай инээд алдаж, хөгжилтэй дурсамжаа уудлан ээж болсноо ч умартан та нарынхаа дэргэд нялхарах сайхан. Гэсэн ч амьдралын зам шулуун дардан биш шүү дээ. Нэг найз маань солонгос залуутай үерхэж нөгөө залуу нь бүр гэрлэх санал хүртэл тавиад байгаа. Энэ нь миний хувьд түгшүүрийн харанга адил санагдах боллоо. Үерхэж байхад нь ч яахав санаа зовж байсангүй. Харийн бэр болоод явна гэж боддоггүй байсан. Харин түүнийгээ тэр залуутайгаа хос бөгж зүүн ижилсэхэд өөрийн эрхгүй сэтгэл өвдөөд байна. Хоёр хөлтэй хохимой толгойтой адилхан л хүн шүү дээ гэж бодовч нэг л сэтгэл төвдөхгүй байна. Ёстой нөгөө ээж аавын хэлдэгээр одоо цагт хэл мэдэхгүй солонгос битгий хэл зэрэгцэж суугаа элэг нэгтнийхээ дотроо юу бодож байгааг хэлэхэд, итгэхэд хэцүү болсон цаг шүү дээ. Солонгос залуу ч яахав "Би үхэн үхэтлээ монголд байна. Монгол сайхан орон гээд л яриад байгаа". Гэсэн ч адуу хүртэл нуцтгаа зортн тэмцдэг шүү дээ. Нэг л өдөр найзыг минь аваад харь нутгаа зориод яваад өгнө дөө гэсэн бяцхан хар миний дотор одоо ч арилахгүй бөх байсаар л байна. Нэгэн бодлын болсон болоогүй монгол залуустай уулзаж учирч алдаж онож байснаас амьдралын баталгаатай хүнтэй суугаад хөл хөсөр жаргалтай байвал дээр ч вм шиг. Хүний эрхэнд жаргахаар өөрийн дураар зов гэсэн үг ч байдаг. Харийн бэр болоод явчихвал яанаа. Үүн шиг олон жишээ амьдрал дээр олон байгаа. Хятад нөхөртэй бүсгүйчүүд арай ядан оргож ирсэн тухай хавар нэг хэсэгтээ шуугисан. Сайхан монгол охид харийн хүний өврийг дэлээцуулж, хэний хаанахыйн удам гэдгээ мэдэхгүй олон хэл хольж ярьсан эрлийз хүүхдүүд энэ тэрүүгээр гүйлдэж, найзынхаа нөхөртэй дохио зангаагаар хэл нэвтрэлуэнэ гэж хэзээ ч өмнө нь бодож байсангүй. Гэхдээ миний найз одоохондоо сээх эсэхээ сайн шийдээгүй байгаа гэж хэлж байсан. Зөв шийдвэр гаргаасай. Зөв гэхээр заавал суухгүй байна гэсэн үг биш л дээ. Хүн өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар амьдрах ёстой. Хэн нэгний үгээр амьдралдаа шийдвэр гаргана гэдэг утгагүй л дээ. Гэсэн ч сайхан дурсамж бүхний минь инээмсэглэн зогсдог минхй найз амьдралд битгий бүдрээсэй гэж санасандаа л бичлээ. Үүний нэгэн адил олон охид бүсгүйчүүд гадаад хүнтэй суухаар зэхэж байгаа бол гаргасан шийдвэрээ ахиад нэг бодоод үзээрэй. Нэг үеэ бодвол монгол залуус маань харьцангуй чадвартай болж байгаа гэж би боддог. Арчаагүй гэж залуусаа голохоосоо өмнө ариун цус, гал голомтоо нэг бодоод үзээрэй.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Хэрлэн

санаа нийлжийн.

Света

Энэ явдлаас хойш хоёр жил гаруй өнгөрчээ.

Оранж

харин тиймээ....

КО'шейк

Арчаагүй гэж залуусаа голохоосоо өмнө ариун цус, гал голомтоо нэг бодоод үзээрэй...

barbie

Тэгээд яваад өгсийм үү.

Цоомоо

нэг үеээ бодуул гайгүй болж байна гэнүү туучий чинь хэзээдээ л гайгүй байсан мэдээж олон хүн сайнтай муутай хүний боов урттай богинотой гэж байдаг арчаагүй хэсэг нь дийлэнх байсан үеийг би мэдэхгүй л юм байна.Үгээ бодож хэлийшөө хандаж айн арчаагүй хэсэгт нь гэж байгаад айн

Света

Давка: Харин тиймээ.
Кошейк: Наа үгий чинь би бас давтан хэлжийнөө.
Барби: Яваагүй ээ. Одоо ч монголдоо байгаа.
Цоомоо: Соорий шөө. Энэ чинь хаа байсан 2 жилийн өмнөх бичлэг. Ямар эмзэгхэн ийн бэ? ЗА жич: Арчаагүй хэсэгт нь дээрх үгийг хэлсэн болно.

LuZa (зочин)

Тиймдээ

Zochin (зочин)

Delkhii ertonts globalchlagdaj bainaa. Er n my naiz yumiig tomoor setgekh kheregtei gej khelmeer baina. Gekhdee solongos khuntei suuj baina gekheer dotor arzganaj l bn. Gekhdee yakhaw de ter khunii khuwi tawilan n yum bol khuwi zayagaa l dagana shuu de.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)