Миний цаг : Сонгууль... Надад муухай санагдаад байна.

Сонгууль... Надад муухай санагдаад байна.

Хүн алж, байшин барилга шатаж, хулгай дээрмийн ажил дээд цэгтээ хүрч байсан тэр нэгэн өдөр бол сонгуулийн маргааш буюу 2008 оны долдугаар сарын нэгэн. Мартах учиргүй тийм л өдөр. Сүүлийн хэд хоног нөхөн сонгуулийн сурталчилгаа хүчээ авч УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг мөрөөдөгсөд ид мөрөөдөлдөө автаж байна. Яагаад эрх мэдлийн төлөө жирийн дуучнаасаа эхлээд, бизнесийн бүлэглэлүүд бүгдээрээ ийн уулгалан зүтгэнэ вэ? Уул нь Их хурал гэдэг хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл өнөөдөр мөнгөний машин болон харагдах нь юуны учир вэ? УИХ-ын гишүүн болохоор улайран дайрч, тэрбумаар тоологдох мөнгө төгрөг цацаж, хүмүүсийг залхтал хар цагаан пиардаж, үхэж хатаад байгаа юм бол? Энгийн зүйлийг мэдэхгүй ингэж байна гэж бодуузай. Хамгийн энгийн хариулт бол УИХ-ын гишүүн болсноор ард түмний мөнгөөр ард түмнээс сайхан амьдрах боломж шүү дээ. Сонгууль... Сонгуульд ялахын тулд нэр дэвшигчид нэг уриа үг, цаашлаад өөрийгөө илэрхийлэх дуу шүлэг зохиодог шүү дээ. Миний санаж байгаар 2008 оны сонгуулиар л лав ИЗН-ын Базар хүрээ малгай духдуулан байж "Үлэмжийн чанар-ыг, АН-ын С.Эрдэнэ "Баянгол дүүрэгтээ өргөх дуу", МАХН-аас нэр дэвшигч Хадбаатар, Баярмөнх нар "Үгээ хэлэх эрх" гээд л дуунуудыг дуулж, өөрсдөө клипэнд тоглож байж билээ. Харин 24-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид арай ч ингэсэнгүй. Ингэсэнгүй ч гэж дээ. Жавхлангаас ичээ байлгүй. Дуучны хажууд дуулаад яахын гэж бодоо байлгүй. Яг юу хэлэх гээд байна вэ гэхээр УИХ-д сууж байгаа хүмүүс бидний тусгал. Аягүй л бол Жавхлан гарч ирнэ дээ. Бурмаа Зоригт хоёр л хоорондоо өрсөлдөнө гэсэн мессэжийг ТВ-гээр сайн хийж байна аа. Ярих юм алга. Гэхдээ л... Зоригт төрийн сайд хүн эрх мэдлийнхээ хэмжээнд юм хийвүүл хийчих шанстай. Харин Бурмааг бол мэдкүэ. Тэр нэг 3 саяг өгнө гээд байгаа нөхөр, хэнийг доромжлоод байгааг ойлгохгүй юм. Өнөөдөр Чингэлтэйчүүд нэр дэвшигчдийн хайранд өлгийдүүлж байна даа. Сургууль цэцэрлэг, эмнэлэг тэр бүү хэл гэр оронд нь ороод тэрийг ч хийж өгнө, энийг ч бүтээнэ гэж яваа хүмүүс 10 сарын 19-н гэхэд алга болно. Сонгууль... Надад муухай санагдаад байна. 
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Оранж

юун 3 сая? өчдөр 50000 төг өгнө. Гэснээ сүүлдээ бүх хүнд өгөх үү? ахмадуудад өгөх үү? ярижийж болно гэжийлээ...... Энэ чэн одоо юуугсэн үгүү? Чамд шок авч өгий гэжаад 5н гаа авч өгжаатай адилхан багйааз дээ?

Света

Тэр 50000 чинь хүн амын тооллогонд хамрагдуул өхийн бишүү. Харин Чингэлтэйд бие даан нэр дэвшжийгаа нэг таваари! танд гуруун саяг өгнө гэсэн шторк цацаад байгаан. Тэр одоо хэнийг доромжлоно вэ?

Stormy

Найз аа. Тэр Гурван саяыг өгнө гээд байгаа чинь 72 цаг гэдэг реалити шоуны реклам. 3 өдөр, 3 шөнө унтахгүй байж чадсан нь 3 саяыг авдаг зүгээр л нэг шоу ш дээ. Тэр шоуг зохион байгуулагч болох 3 нөхөр нэгнийх нь нүд нэгнийх нь хамар нэгнийх нь ам гэх мэтээр 3 хүнийг эвлүүлээд тийм дүрс гаргасан байна лээ.

Света

Хааааах тиймүү. Ямар тэнэгийн. Би одоо тэрийг нь хараад боож үхэхжийдаг. За тэр ч яахуу гэхдээ л сонгуулийг бодохоор муухай байна. Сонгууль гэдэг чинь сонго тэгээд уйл гэсэн үг юм гээз дээ.

Ицми (зочин)

надаачас

Stormy

24-р тойргийнхон иргэний үүргээ биелүүлж сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй.

Света

Жаран чавганц уралдуул заавал нэг нь түрүүлнэ. Дахин сонгууль этр бол завааржийхаар очоол саналаа өгчихсөн нь дээр байхөө. Тэгж л боджийно. Залхлаа гээд муухай санагдаад гээд очкү бол дахиал заваарсан завхарсан юм болно, уулаасаа.

MES POSTZ

Өөөө Буурамаа Буурамаааа Буурааамааааааа... гэж дуу байна цаа чинь

Данги

Сонго+ууль шүү дээ

Света

Ернол өнөөдөр хэд хэдэн хүнтэй энэ талаар ярилцсан л даа. Сонголт янзүр л байна. Ардчилал гэдэг ардчилсан нам биш гээд л... ХУ намаас хэн ч дэвшсэн ялна гээд л... Сонгогчдын боловсрол ийм тийм болохоор Жавхлан гарахад гайхахгүй гээд л... 18-н ч боллоо доо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)