Миний цаг : Би хүн чулуу

Би хүн чулуу


Намар оройн бороо ширүүлэн цутгахад

Надад шүхэр хэрэггүй би даардаггүй юм

Намбалаг зөөлхөн алхаа зүрх гижигдэн өнгөрөхөд

Нартад чинийх байхсан гэж хүсээгүй, би хүн чулуу

Харанхуй шөнө ёлтойх саран байхад хангалттай

Хань татаж өөр нэгнийг хүлээдэггүй юм

Чамд хайртай гэж мянга хашгираад нэмэргүй

Чухам зүрх минь хүртэл догдолж мэдэхгүй, би хүн чулуу

Инээж хөөрч, уйлж дуулахын сайхныг өөрсөддөө үлдээ

Ийм л нэг хүн чулуу та нарын дунд байх дуртай

Хэн нэгэн хэн нэгэн байлгах гэж хичээх хэрэггүй

Хүн чулуу тэр хэвээрээ л байхыг хүснэ...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Хахаха (зочин)

Чи хүн чулуу, гохий шд.

FC

Арай болтрон юм биш вэээз кккк.

Бүүдгэрхэн өдрийн ширүүн бороонд
Болтрон надад шүхэр хэрэггүй
Буцааж болохгүй өнгөрсөн бүхнийг
Бодлоо гээд сэтгэл зөөлрөхгүй
Төмөр хайрсан зүрхтэй билээ
Тиймээс ч би болтрон байх дуртай хахахахаха гээл т1тээд байхгүй юу кккк.

Света

Хахаха: Хохироод байх юм байхгүй ээ хө.
ЭФСИ: Болтроон нь ч юу юм бэ? Гэхдээ бичсэн чинь машид ихээр таалгдав.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)