Миний цаг : Хамгийн амттай хоол...

Хамгийн амттай хоол...


Шинэ долоо хоногийн мэнд шүү. За тээд амралтын өдрүүдээр Багануур руугаа яваад ирлээ. Тэнд л хамгийн амттай хоолыг иддийн. Ээжийн банштай цай, аавын бууз бол энэ хорвоо дэрх хамгийн төгс хоол гэжугаа. Ямар сайхан рестораны хоолыг холоо хаяна. Үнэн тасархай. Хамаг ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдал этр бол аавын гэрийн хаалгаар ороол бүгд байхгүй. Тэгжийтал ээж цайгаан чанана даа. Хөлс гоожиж этр. Хэдэн жил юмны бараа хараагүй амьтан шиг хөлсөө цувуулаал уугаад суужийх ч мөн ч сайхан шүү. Харин хонож өнжиж эрхэлчихээд эргээд хот руугаа явах болохоороо аав гарын буузыг ч харин ч нэг гашраана шүү дээ. Манай аав жоохон шорвогдуу хэрнээ нээх гоё бууз хийдийн. Бүүр жаахан байхаасаа л аавын хийсэн буузанд дуртай байсан. Одоо бол бүүр ч... Өчдөр орой идсэн хэрнээ өнөөдөр хүртэл амтагдаад, санагдаад... Муу хүн идсэнээ гэж... Баахан хоол биччихлээ. Урждар Багануурт очиход нар шараал ямар гоё байсан гээч. Харин өчдөр өдөр гадуур явжийтал бороо шиврээл. Нээх гоё зөөлхөн, бас дулаахан. Амралтын өдрүүдээр хангалттай цэнэг авлаа. Энэ долоо хоногийн ажлыг гашраагаа хаянаа.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Цоомоо

тэг тэг би сто амарч чадсангүй ээ заа яахуу залуу нас байхад айн нтр

Эхлэл ДИЗААН

гоё юмаа нэг очих юмсан

Үл мэдэх Effect

энэ долоо хоногийн хагас бүтэн сайнд сайхан хоол идэх байх гэж наджаашдээ.

Света

Тэгнээ Цоомоо.
Анхдугаар дизаанаа Багануурт нээрээ үнэн тас байлээ шд. Би ер нь өвлөөс тэндээ очиж амьдрах бодолтой байгаа.
Үл мэдэх: Найдвар биелэх болтугай.

Sunbeauty (зочин)

гоёиймоо гэснээс банштай цай уухийнсан гүйээ идхийнсан уух ч юмуу за за мэдкү цайн дотор банш бдаг гэхээр

Оранж

Би ч өчдөр бас буууз идсэн... Одоо нээх гоё салат идмээрий шт.....кккк орой банштай цай чанадиймуу? нтр... хихи

Танхил (зочин)

өө тэгсэн би эмээгийнхээ цайг санчлаа.

Света

Өнөө орой лав гуруун айл банштай цай идхийм шигайнөө. Цай иднэ гээ бичсэн чинь нэээх сонин ийн. Банштай цай уухым байна даа.

Арслантай авдар

Би тэгвэл сайхан банштай хоол хийнээ

FC

Амралтын өдрөөр банштай цай хийх ч манай гэрийхний уламжлал шүү ккк ямар гоё байдаг гээч хөлс гараал хахахаха би ч бас муу хүн юмааа ккк

Света

Гүй ер нь банш гашраагчдын бүлгэм байгуулуул газар авч мэдэхээр байшүү.

kalki (зочин)

аав ээжийн хийдэг байсан хоолнуудыг сайн сурч авдаг байж гэж харамсаж сууна даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)