Миний цаг : Цаана чинь...

Цаана чинь...

Цаана чинь Монгол хүн

болохыг хүсдэг Америк залуу байна

Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ Польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ. 

- Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

- Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлдсөн. Манай улсын засгийн газраас азийн орнуудад хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөр байдаг. Нэг өдөр манай сургуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргик, Казахстан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьсанаар л энд ирсэн дээ. Интернетээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагдсан. Энд ирсэндээ ч харамсдаггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань алсан гэсэн түүх байдаг шүү дээ.

- Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу?

- Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагдсан. Европын газар нутгийн талтай тэнцэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай судлаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжээд удаагүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад таксидаад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л байгаа.

- Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

- Хүмүүстэй харьцах харьцааны тал дээр бэрхшээл байгаагүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийлэхгүй. Монголчууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахархадаг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьдралын хэв маяг, орчин нөхцөлийн таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийнхөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэгтэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

- Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

- Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага монголд байхгүй. Гурван сая хүрэхгүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахархамаар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүнийгээ товойлгож тодруулаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүнийгээ Монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаагаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуутай танилцлаа.  Монгол хоёр жил амьдарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан. Энэ л монгол гэсэн тодорхойлолт.

- Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу? Заримдаа гомдолломоор санагдах үе ч юм уу?

- Гадаад улсад амьдрахаар ирж байгаа хүмүүст “соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулах, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрь нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийнхөө нутаглаж байсан уулсынхаа хормойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шилжээд удаагүй гэдэг утгаар нь ойлгодог. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодоггүй юм шиг.

- Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд...

- Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүнтэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүхдүүд бидний үеийнхээс өөр гэхчилэн гомдоллох хүмүүс олон. Энэ гаүар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авчираад ажиллуулах хэрэгтэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой.

М.Гэрэлтуяа

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
SpySec

ёстой гоё ярилцлага байнаа. Монголоороо гоёдог монголчууд болох юмсан даа

MES POSTZ

Ухаантай золиг байна. Монголчуудаа мориндоооо бишээ ажилдаааааа. кккк

SUNShine®

Товч бөгөөд тодорхой гое ярилцлага байна

Janna (зочин)

Tsaana chin mongold tsagaachlah huseltei zunduu afghanuud (golduu hazara) baina. Yooy....mongol eh ornooroo baharhaj bnaa...uvug deedseeree, tur zasgaaraa, zaluusaaraa baharhaj baina. Mongol hun bolj tursunduu aimar bayarlajin.

JANNA (зочин)

TA NAR NEEREE LALIIN SHASHINTAI HUGJIL DOROI OROND IRJ UZEH YUM BOL MONGOLOOROO YAMAR IH BAHARHAH BOLOO??? ZAAVAL HUGJILTEI ORNOOR HARITSUULAH HEREGGUI, HAAYA CH GESEN HUGJIL BUURAI, DAIN BAILDAANTAI ORNUUDTAI HARITSUULJ BODOJ UZEH HEREGTEI SHUU. EYEREG TAL NI ASAR IH BAIGAA. MONGOL ULS MIN ULAM HUGJIH BOLTUGAI

Elkhan

Мал маллаж чаддаг бол хөдөө амьдрах юмсан гэж боддогдоод байгаа шүү...

Данги

Гоё ярилцлага байна. сайн ч бай муу ч бай бидний эх орон шүү дээ

Света

Энэ ярилцлагыг одоогоос яг жил хагасын өмнө авч байсан юмаа. Тэрнээс хойш одоо ч гэсэн мартагдйчдаггүй юм. Нэг л тийм гоё мэдрэмж төржийж билээ.

~Freedom writer~

Их ухаалаг хүн байнашүү. Манай Монголчууд эх орноо ингэж хардаг болчуул ч....

Света

~Freedom writer~ минь хэлээд юухэв.

Ochko

Зөвхөн Америк руу тэтгэлэгээр суралцахыг хүсэгч оюутан залуучуудад зориулав.
Энэ блогыг сонирхоод үзээрэй. firstrate_ockho.blog.gogo.mn энэхүү блог нь хүн бүрт нээлттэй ба www.gogo.mn-ий блог хэсэгт байгаа та бүхэн дээрхи firstrate_ockho.blog.gogo.mn орж болохгүй байвал google - ээс Firstrate blog gogo.mn гээд хайхад гарч ирнэ. Тэгээд ороод сонирхсон зүйлсээ хайгаад үзээрэй. Гол нь та бүхэн гарчигуудыг нь нэг бүрчлэн сайн уншиж үзээд тухайн нийтлэлүүдийг дуустал нь уншиж үзэхийг зөвлөж байна. Таны хайсан зүйл байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)