Миний цаг : Хайрламаар...

Хайрламаар...

Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эмзэг бүлгийнхэн гэхээр хамгийн түрүүн хэний тухай төсөөлөл бууж байна вэ? Үгүй ээ, таны бодож байгаа чинь буруу шүү гээл сургаал айлдаад эхэлбэл ямрав? Номын дуу сонсож өөрийгөө хэсэгхэн чагналаа. Зүрх сэтгэлд хайр энэрлийн гал байгаа хэмээн өөрийгөө боддог байв. Харин өнгөрөгч өдрүүдэд найз нь өөрийгөө цэвдэг, хүйтэн сэтгэлтэй, муухай хүн юм гэдгээ мэдэрсэн. Гудамжинд хэвтэж байгаа нэгнийг арчаагүй гээд жишимгүй өнгөрдөг, хажууд нь саажилттай хүн ирээд зогсвол бараг өрөвдсөн, сонжсон харц чулуудчихаад хэнэггүйхэн алхалдаг. МАгадгүй та ч гэсэн надтай л адил байх. Өнөөдрийн талх, маргаашийн өмсөх зүүхийн төлөө гүйсээр яваад бид хүн чанараа хаа нэгэн газар хаячихсан юм биш биз. Та эргээд нэг бодоорой. Хэн нэгнийг хазгар, доголон, хэлгий, дүлий хэмээн ярьж, тодотгож байсан ямар нэг мөч толгойд чинь бууна даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие бялдрын хувьд биднээс өөр байж болно. Гэхдээ О.Дашбалбар гуайн хэлснээр
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог...
Өдөр хоног өнгөрч л байна. Хэзээ хэн хэрхэн амьдрахаа урьдчилан мэддэггүй. Тэр тусмаа түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдрал дунд хэрхэн унаж тусахаа бид мэддэггүй.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр хоногийн сургалтанд суусан юм. Алт шиг үнэтэй, амьдралд хөл алдаагүй сайхан ах, эгч нартай танилцсансан.  Өөрийгөө хорвоо дээрх хамгийн зовлонтой хүн хэмээн бодох үе танд гарч байсан ч байж болох юм. Гэхдээ тэр хүмүүсээс тэвчээр, хатуужил, бүхнийг дийлэх зориг байгаа цагт бүгдийг хийж чадна. Оргодол гээд нэг ахын тухай одоо танд ярих гэж байна. Өнгөрсөн зун олимпийн медалтан төрлөө гээд бид баахан хөөрцөглөсөн дөө. Дараа нь параолимийн медалтан төрсөн. Параолмпийн наадмыг манайхаас хэдэн телевиз шууд дамжуулсан бэ? Хэл дээ. Энэ чинь тэгээд шударга ариун явдал уу? Тухайн үед юу ч бодоогүй л дээ. Харин одоо бүүр гэдэн хүрчихлээ байна. За бухимдал яах вэ... Тзр хойш тавъя. Баатаржав гуайн зурагт хуудас энэ тэр дээр нээх гоё сум тавих гэж байгаа зураг байдаг даа. Түүнийг миний ярианы баатар Оргодол гэдэг хүн авсан. Саажилттай ч гэсэн параолимпийн наадамд монголоос явсан ганц сэтгүүлч. Одоо "Хүмүүс заяа" сонины эрхлэгч, "Тулга тав" студийн захирлын албан тушаалтай. Үргэлж инээж, хүмүүст чин сэтгэлээсээ ярилцаж явдаг сайхан ах. Бид ийм л хүнийг хайрлах учиртай юм шиг.
Та нар мэднэ дээ. Боловсрол суваг телевизийн "Бидний нэг" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор. Ямар чадалтай эмэгтэй гэж санана. Эрч хүч үнэртэж, хайр амтагдсан сайхан эгч. Хоёр хөлтэй мань мэтийг холоо хаяад хэдэн бээр түрүүлээд давхичихсан хүн. Жавхлангийн миний найз гээд дуу байдаг даа. Түүний үгийг бичсэн хүн юм билээ. Сайхан. Бадмаа эгчтэй тохирчихсон байгаа учраас удахгүй та нарт ярилцлагыг нь хүргэнээ. Ухаарал, урам, бурам шиг үг нь танд хүрнэ. Амлаж байна.
Авирмэд ах. Энэ ахын тухай ярихын тулд та эхлээд www.aivuun.mn хаягаар ороод үзээрэй. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гай түүнийг тэргэнцэр дээр суулгасан ч амьдралд сөхрүүлж чадаагүй ээ. Ийм их сэтгэлийн тэнхээгээр бид ихийг хийж чадна даа.
Эрүүл саруул бид ажил бүтсэнгүй, авгай хаяад явчихлаа, уйлмаар байна гээд архи ууж, алхайж хэвтээд л. Тэдний хөгжлийн бэрхшээл харагдах нүдэн дээр байдаг бол өөрсдийгөө эрүүл гэдэг та бидний хувьд хөгжлийн бэрхшээл оюун санаан дотор чинь тууж яваа шүү, нөхдөө...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
crystal (зочин)

Vvniig unshaad vneheer negiig bodloo. Amiddaa bie bienee hairlay l gej helie da

Света

Хүн хүндээ хайртай байдаг
Хүмүүсээ биеэ биедээ урам хайрла
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла

ntsoom

Сэтгэлийн их тэвчээртэй хүмүүс шүү. Дикуль билүү дээ оросын нэг иргэн гэмтэлээс болж суумгай болсон хүн тэр хүн тэвчээр хатуужил, их хөдөлмөрийн үр дүнд мэдээгүй байсан хоёр хөлөө мэдээтэй болгож босож ирсэн хүн байдын.

JeWeL

Бид нар чер нь өөдгүй юм дөө. Хүний төлөө амьдардаг хүмүүс нь цөөхөнв Бусдыг хайрлаж чаддаггүй тийм хайргүй сэтгэл зүрх бол хоосон хөндий бие л гэсэн үг, хайраар бялхсан хүний дэргэд сүү хүртэл сүүдэр шиг нь харагдана биз

Света

Би аливаа зүйлд хэтэрхий өнгөцхөн хандаад байна. Би чигсэн тийм гэсэн эмзэглэл...

zaluu (зочин)

tiimee bi ch bs tednii ng avira ah medleg chadvaraaraa bol heniig ch daguulahaargui hun badamhand egch ch bs erch huchtei bolovroltoi sain hun bi ene humuusiig yagaad meddeg ve gehleer bi holbooniih n gishvvn n bgaa um um buhen tegsh baidagguitei adil bi ch bs tiim l tavilant hun gehdee bi chadah chineegeere l amidraliin tuluu yavaa negen dee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)