Миний цаг : Миний өдрүүд...

Миний өдрүүд...

Алдаатай оноотой миний өдрүүд үргэлжилсээр...

Би хэн нэгнийг өөрөөсөө гээчихсэн
Би хэн нэгнийг өөртэйгөө нийлүүлсэн
Бурам шиг амьдралд бялуурчихсан юм байлгүй...

Итгэл, мөрөөдөл бүхнээ хаа нэгтээ гээчихэж
Идэрхэн насаа өөр зүйлээр хачирлачихаж
Инээд цалгисан өдрүүдэд бялуурчихсан юм байлгүй...

Зүрх, зориг, ихэмсэг зан минь чи хаа явна
Зөндөө удаан хүлээгээд чи минь ирсэнгүй
Зөрөг жимээ гээгээд төөрчихсөн юм байлгүй...

Надад чи ирэхдээ л ирнэ би бардамхан байя
Нандин сайхан бүхэн гараа дэлгэн намайг тэвэрнэ итгэлтэйхэн байя
Намар өвлийг дауулаад ирдэг шиг над дээр тэр нэгэн өдөр чи ирнэ харж л байя...
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Бөгтөр

...Надад чи ирэхдээ л ирнэ би бардамхан байя...

Бардамхан ийм мэдрэмж хүнд азжаргалыг авч ирдэг шүү. Өөртөө итгэлтэйгээр бүх зүйлд хандаж байгаад чинь баяр хүргэе.

Света

Баярлалаа. Бардамхан байхаа больчихвол би... Энэ хамгаас том айдас.

gulliver (зочин)

Bi bol nad deer irnee gej shuleg bichij suuhgyi ee. Shuud ochood l naash ir , togoonii mini hun bolooch geed l tashiitel algaduulah bh daa, huurhii

Света

Ээлдээ тогооны хүний талаар биш дотор байгаа өөрийнхөө дотор байгаа тэр нэг хүнийг ил гаргах гээдайгаан шд ухаан нь.

ntsoom

тогооны хүн гэж арай муухай нэрээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)