Миний цаг : Үүшээ би чинь шүлэгч юм байшдээ

Үүшээ би чинь шүлэгч юм байшдээ

Энд тэндхийн сээгийнүүдээ түүж аваад уншсан чинь шүлэг мүлэг бол байнаа байна. Өөрийгөө өөд нь талаа шүү. Татаад авна үү түлхээд хаяна уу өөрсдөө л мэд жихшик.

Мартаж үл чадах тэр нэгэн инээмсэглэл
Маргааш хурдхан болоосой гэсэн тэр нэгэн догдлол
Өөрөөсөө өөрийгөө хайсан тэр нэгэн ичингүйрэл
Өмнөө байгаа бүхнийг хамтдаа туулнаа гэсэн тэр нэгэн итгэл...

Инээж суусан нөхөд ноход болдгийг
Итгэл эвдсэн хэрнээ сэтгэл нэхдэгийг
Надаар хорвоо дутах юм шиг дэврүүн зан хог дээр үсрэхийг
Намар оройн салхинд ганцаардсан зүрх ёолон орилохыг би мэднээ... 

Жүнзтэй дарс чиний дүрийг өөртөө тольдох гэж хүлээнэ
Жижигхэн гэгээвч харанхуйгаас бишүүрхэн хөшгөө тэврэнэ
Хаа сайгүй ганцаардал ноёлох энэ үдшийг эзэгнэн
Хавирган сар минь хүрээд ирээч...

Гадаа зэвэргэн байна
Ганц навч мөчрөөсөө салж ядах нь уйтай байна
Хэзээ ч билээ чиний хэлсэн үг шиг хуурамчхан амьдралд
Хэсэгтээ ч гэсэн и нгэж л нэг дурлахсан, тэр навч шиг...

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
АНИРГҮЙ (зочин)

shulegch gdgee meddeggui bssiiiimoooo ?????

Света

ммммм юу ч гэмээрийн. Энд тэндхийн блогоор тэнээл явжээсан чинь нээээх танил мөрүүд. Тээл эргээл харсан чинь Света гээл байжаам чинь. Тэгэнгүүт нь чирч авчраал блог дээрээ наачлаа.

Attila

хэхэхэ мэдсэн бол болж дээ...

Болор-Эрдэнэ

үүш тийм байна. бас боддог л бодол хөө. би нэг тэгж үздийм бил үү?

Гана

hehe aimaar aimaaar

SUNshine (зочин)

Сэтгэдлүүдээ шүлэглэж бичдэг хүмүүсийг шүлэгч гэлгүй яахав

Света

Яяаяая. Шүлэгч нь ч юу ийн бэ. Өнөөдөр уншиж үзэнгүүтээ ичдэг байшд. Өчдөр одоо агаарын даралт өөр байсымуу хаашаа ийн.

Эхлэл ДИЗААН

Надад зориулж бичиж байсан тэр мөртүүдээ тэр он уилүүдээ санаж байна уу аая хэхэ

MES POSTZ

Би нэг нууц мэдсээннн. Гэхдээ хэлэхгүэ ккк

Света

Анхдугаар дизаан: Чамд зориулан бичсэн тэр шүлгийг, тэр он жилүүдийг хэзээ ч марткүэ.

МЭС: Нууций? Хэлкү гэвэл сонскүэ уулаасаа. Хэлээд өгөөч этр гэж олон юм дон дон хийхгүй ээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)