Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сүү ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь өтөлчихнө
Ээждээ би согтуу очихгүй
Ижий минь бүүвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.
Ээждээ би согтуу очихгүй
Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна.
Ээж дээ би согтуу очихгүй
Хэнийх гэдгийг нь мэдэхгүй юм

13 сэтгэгдэл:
Би ч зөндөө согтуу орсон нүгэлтэй хүн дээ ккк
эээ базарваань эмзэг сэдэв байх чинь ээ
Би уудаггүй болохоор надад хамаагүй юм шиг байна.
хүний эмзэг зүйл бичих юм аа нээрээ
Эмзэг асуудал олон байнаа. Тэр нөгөө аав нь хүүгээ согтуу явахыг харлаа... гээд аймаар шүлэг байна. Гуйвж дайвахгүй ч гэсэн нэг хоёрын зэрэг пийвийг гашраачаад үнэртүүлээд оржийсон үе надад байгаа. Тэгээл энийг уншсан чинь нэээх сонин санагдаал...
үнхээр үнэн шүлэг байна би эмээгээ согитуу ахаасаа болоод л алдцан юм тэр шөнө тэнэгхэн ах минь согитуу орж ирээгүй бол миний эмээ биднийг ориод явахгүй л байсан юм эмээ маань ахад их л гомдсон юм шиг байгаан тэгээд л яваад өгсөн дөө
Ариел ямар харамсалтай юм бэ. Гэхдээ одоо болтол ахыгаа буруутгаж бодох хэрэггүй л байх даа. Ахад чинь бүүүр хэцүү байгаа даа. Хайртай дотно хүн маань надаас болоод явчихсан шүү гэж бодох тэр хүнд ямар их дарамттай байгаа бол.
тиймээ одоо ахыгаа би уучилсаан. эмээ маань нэг л зөн совинтой тэр оройгоо бүх л хүүхдүүдээ дуудаад цай чанаж өгөөд л бүгдэд нь өөрөө хоол хийж өгөөд л далуу тоглоод л их л сэтгэл ханглуун байсан тэгхэд хамгийн бага хүү нь ирээгүй байсан ах маань одоо хүртэл ярьдаг би тэр хар усны хойноос ухаанаа алдтал яваагүй бол гээд л их өрөвдөлтэй миний ах
Миний нэг танил дүүгийнхээ нас барсныг өөртэйгөө хамаатай гэж бас бодож өөрийгөө буруутгадаг юм. Харахаар л өрөвдмөөр “Би тэгээгүй бол...“ гээд л... Цаг хугацаа өчнөөн өнгөрсөн ч өөрийгөө зүхсэн хэвээр. Өрөвдөлтэй, бас аймаар санагддаг юмаа.
ochku ochku uutsan bol tegeeel ochku
хн...
Аниргүй: Би бас бодлоо л доо. уучаад очкү бол ээж нүдээ цийтэл хараал, хоолоо байн байн халаагаал шөнө нойргүй хононо. Яана вэ, таминь.
Согтуу ч гэсэн мэдэгдэхгүй “ аа ажил ихээ “ энэ тэр гээд л орондоо шургаад өгөх нэг арга байна. ккк Сүрхий шүлэг байна гэм.