Энийг одоогоос нэлээд хэдэн сарын өмнө бичиж байсан бөлгөө. Учир нь тэр үед миний амьдралд олон олон хэцүү зүйлүүд тохиолдож тэр үед маань блоггер найзууд маань тусалж байсан юм.
Дэргэд хэн ч байхгүй олон олон өдрүүдэд
Дэр нэвтэртэл уйлсан олон олон шөнүүдэд
Дэвхцэн баярламаар олон олон мөчүүдэд
Дэндүү ойр байсан блогчин нөхдүүдэд баярлалаа
Алсын Америкаас урам өгдөг товарищ блогийнх
Адлаж загнаж зүхдэг тэр залуу ч блогийнх
Урам өгч хүч сэлбэдэг үгс ч блогийнх
Уучлаарай чи тэнэг үү гэсэн асуулт ч блогийнх
Ганцаардал дундаас чирч ирээд инээлгэнэ
Галзуу мэт аашлах сэтгэлийг хүлж аваад томоожуулна
Эрх чөлөөг надад өгөөд давруулна
Ээдээ энэ блог байгаад л талархана

22 сэтгэгдэл:
сайхан шүү
энэ интернет ертөнцөд орж өөрийн жижкээн орон зайдаа орж ирэх гое байдаг юм шүү
чи гое үг хэлжээ
Тхх.... би час баярлаж явдий шт...
сайхаан сайхан...
tiimshvv. tanihgui hernee tanidag dotno saihan bdiishoo. bayrladg ymaa
Үнэн Үнэн
Өөрийнхөөрөө байх цорын ганц боломж. Дээрээс нь хүнийг хүн гэдэг утгаар нь өөртөө тааруулж хасч таналгүйгээр хүлээн зөвшөөрөх орон зай...
xexe goe goe
... блог байгаад л талархана.
Би мөн адил.
Сайхаан. Өнөөдөр би гэдэг хүн нээрээ истой сайхан ааштай байнаа гэж...
Яагаад сайхан ааштай байгаан хуваалций л даа? ккк
Блог сайхаан л гэж хэлье дээ.
Үнжий хө
goorgon yum chamd ch bas tnk s чи шүү
Блог бичих блогчин найзуудтай болох сайхаан.
тийм шүү, гоё гоё
Хариу нь А, А мөн үү :P
За орж гарсан сэтгэл санааныхаа үгийг үлдээсэн эрхэм нөхдөд баярлалаа. Анан нээрээ яагаад баяртай байгаагаа хэлэх үү? Зүгээр л өөрийнхөөрөө бүхнийг эхэлж чаджийгаадаа баяртай байгаамаа МЭСЭЭ.
Магадгүй намайг чамтай салахааргүй наасан зүйл нь блог л байх тиймээ
Анхдугаар дизаан: Тийм шүү. Наадахтай чинь истой нэг хоёр гараа өргөөд санал нийлжийнэ. Найздаа хайртай шүү. Хэтэрхий нялуун болчоогүйз дээ.
Асуултаас бултааал яагаад байна хүүхээн ?
Аан АА бишээ хө. Миний гуруун жил найзалсан хэсэг хүмүүс байдын. Тэд чинь блог бичиж танилцсан миний найзууд. Энэ орон зайгаас илүү олон найзуудтай болно гэж бодож байгаа. Тэгээд та нартаа баярлаж байгаагаа хэлж байгаам хө.
“Байгаад нь талархана“ яаасан гоё төгсгөө вэ?
Бараа бараандаа ижилсэж
Бадаг шүлгэнд чинь хүч нэмье дээ андаа.