Миний цаг : Нэг хүний тухай

Нэг хүний тухай

Нэг хүний тухай бичие гэж нэлээд дээрээс бодсымсан. Хувьсгалын тохироо бүрдкү байсаар өдий хүрэв . Тээд одоо л бичий гээд суужийна. Би түүний хажууд жаргалтай инээж, жигтэйхэн дулаацаж чаддаг. Яг л өөрийнхөөрөө авирлаж, хэдэрлэн уурлаж, хэрэлдэн маргаж, заримдаа хараан зүхэж, тэгснээ гэнэхэн инээж, аргадуулж, аргадаж... Нэг үгээр хэлбэл өөрийнхөө хүн гэдгийг мэдэрдийн . Харин хүмүүс түүнийг хүйтэн, хөндий, худлаа, ер нь л ойлгомжгүй товарищ гэх нь бий . Түүнийг хэн юу гэх нь хамаагүй, тэр зүгээр л хүн. Сарнаас ирсэн сайхан сэтгэлтэй... Энэ ертөнцийн олон ааштнуудтай эвлэрэхээсээ илүү элдэвлэж хаячихаад хэнэггүй инээд алдаад яваад өгдийн . Өөрөөрөө бардамнаж чаддаг онгироо. Байхгүй зүйлийн тухай бодож шаналахаасаа илүү байгаа зүйлээрээ бахархаж чаддын. Тээд намайг магтаж чаддаг, миалж бас чадна. Нүүр рүү харжийгаад "Гуцөө" гэхээр нь "Энэ нээрээ зэвүүншд" гэж өөрийн эрхгүй боддог ч "Энэ чинь ийм л хүншд" гэж боддын. Нэг үгээр хэлбэл түүнийг би хүн гэж хүлээн зөвшөөрнө. Тээд хамт байхад сайхан байдын. Тэрийг би хараагүй. Харахыг хүсдэггүй. Зэрэгцэж суугаад яриагүй. Ярихыг ч хүсдэггүй. Тэр надаас зөвшөөрөл авалгүй дотор маань орж ирээд суучихдын. Тээд шоолон инээж, тохуурхаж, заримдаа аргадаж, урам өгч чаддаг. Хэзээ ч зөвшөөрөл авдаггүй болохоор нь түүнийг хэзээ ирэхийм бол гэж хүлээдийн... Одоо ч хүлээжийнэ...
start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
БОРОО

хэхэ.

Hiko (зочин)

санаа алдав найг бас игэж боддог хүн байдаггүй л юм байхдаа

Che.

Za baiz...

Che.

Za baiz..

Света

Бороо: Инээснийг асуу ингэдийн шүү. Яагаад нэг л учир битүүлгээр инээнэм бэ?

Хико: Чамайг ингэж боддог хүн байгаа ч юм билүү? Чамд өөрт чинь хэлээгүйл болохоос дотроо ингэж боддог хүн аягүй л бол байгаа даа хө.

United words of Chee: Яасан ямар нэгэн таамаглал дэвшүүлээд байгаамуу хө?

Hiko (зочин)

хэн байвал хэлчээчдээ . гэхдээ миний хүсээгүй хүн хэлээд хэлээд яахуудээ нэмэргүй шд миний бас игэж боддог хүн л хэлчүүл гоя болох гээд байна

SUNshine (зочин)

Чамшиг “Энэ чинь ийм л хүншд“ гэж бодчоод л явж байх нь зөв юм шиг байгаа шд

Dream

Мэдкүм даа зус. Хүний дотор юу юу ч багтаж явдийн. . . бүү мэд. Их о багтаамжтайм шиг байгаан уул нь.

Света

Хико: Зүгээр л хэн нэгний хувьд ийм сэтгэгдэл төрүүлэх хэцүү байх л даа. Гэхдээ л чамайг ингэж боддог хүн байгаа даа.

SUNshine: Харин тиймээ. Өөрийнхөө хэвэнд тэр хүнийг цутгах гээд нэмэр байхгүй. Урам хугарч, дэмий л бухимдахын нэмэр гэж боддын.

Дрийм: Майр их багтаамжтай. Гэхдээ бүгдийг сээвлээд байвуул зүдэрнээ.

zul (зочин)

kk bi yuch oilgosongui ee,zarimdaa uchirgui hairtai huntei bolmoor zarimdaa gantsaarai ybah ni ch goy yum shig medehgui ee ene amidrald yaj handah heregteig, hun bhguigee l husdeg bhda

БОРОО

зүгээр л инээсийн.

Света

Зул: Заавал ойлгоод ч яахын. Хүсэл гэдэг дураараа зохицуулж болдоггүй эд байгаам шигээ. Тухайн үеийнхээ тачаалаар л болох хэрэг байхаа хө.

Бороо: Ямар өөлхөн инээдийн чи...

Ну ПОГОДИ

Би чимээгүй л гарахаас золиг гэж эээдээ энэ хүүхдүүдүү одоо энд хайр майраа илчлээд улаан ногоон гэрлээ асаацан байшд өөлхөнөөөнүүдэээ үнжий Үнжий манай хүн ч бас өөлхөн тэ гсн :P

Света

Заяц: Чимээгүй гарахаас гэчихээд юун олон юм ярьдийн гсн. За за тоглоом шүү. Чи шууд утгаар нь хайр ингээд бодчихож байгаамуу.

Ну ПОГОДИ

ТХ ӨНӨӨ ДУУНУУД ШИГ ЯГ Л ТИЙН САЙХАН УЯНГЫН ХАЛИЛ БАЙГАА БАЙХ

beelzibub! (зочин)

nadad bs neg tiim hun bdiin. Bi hairtai yum shig bn lee. harin ter ugui. sda yumaa!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)