Миний цаг : Энэ ариун явдал уу?

Энэ ариун явдал уу?


Би бодохдоо гэдэг үг нэг хэсэг ХИТ болов. Хит болсон болохоор нь дуурайж байгаа юм биш. Гэхдээ, би бодохдоо "Эмч эмнэлгийн ажилтнууд үйлчлүүлэгчийнхээ нууцыг чанд хадгалах ёстой" гэж ойлгодог. Харин саяхан болсон үйл явдал энэ бодлыг маань нэг мөсөн үгүйсгэж эмч нар өвчтөнүүдийнхээ талаарх мэдээллийг эгээтэй л цагаан хоолой шиг цацдаг гэдгийг баталж орхив. Багануур бол жижигхэн хот. Энд бие биенээ нэрээр нь дуудаад сүйд болохгүй зүс таних, энд тэнд ажилладаг, тэрний энэний найз, өө хэний хүүхэд гээд бие биенээ андахгүй. Тиймдээ ч бүгдээрээ олны нүдэн дээр ил "оддын" амьдралаар амьдардаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Тэглээ гээд хүнд өвдөх эрх байхгүй юу? Байхгүй л юм шиг байна. Эмнэлгээр үйлчлүүлээд гарсныхаа төлөө "Хаа очсон газраа чи тэгсэн гэлүү? ингэсэн гэлүү?" гэж амаа асуулгаж байгаа хүн зөндөө байна, энэ багануурт чинь... Хувийн нууц, хүний эрх хаана байна? 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
AGI (зочин)

Тийшдээ

Амрагч

Наадах чинь коммунизм байна ш дээ. Багануурчууд коммунист амьдралаар амьдарч байна :-)

Атаархуу Азаа

яаж₮ ариун байхын бэээ наадах чинь нэг ёсны хүний эрхэнд халдсан байн шүдэ

Амрагч

Манайхан бас нэг зүйлийг наанатай цаанатай ойлгомоор байгаа юм аа. Энэ хүний эрх гэж. НҮБ - н ерөнхий ассамблейгээс 1948 онд гаргасан хүний эрхийн түгээмэл тунхаг гэж зүйл байгаа. Үүнд нэгдэж орсон улс орнууд ихэнхдээ үндсэн хуулиндаа хүний эрхийн тухай зааж өгсөн байдаг (яг үнэндээ НҮБ - с тулган шаарддаг гэж болно). НҮБ - ээс өмнө хүний эрхийн талаар Масончууд ярьж эхэлсэн байдаг. Яг үнэндээ АНУ - г Масончууд удирдаж байдаг. Гэтэл НҮБ - н ард талд үндсэндээ АНУ байдаг. НҮБ - р дамжуулж АНУ нь бага буурай болоод том улсуудыг ардчилал, хүний эрх зэрэг ойлголтуудаар дамжуулж улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, задлан бутаргах үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг юм. Ингэснээр улс төр ба эдийн засгийн таатай байдлыг өөрсөддөө бий болгодог. Орос задарчлаа, дорнод европ сүүлийн хэдэн арван жил задарч бужигналаа, ойрх дорнод арабын ертөнцөд мөн бужигнаж байна, африк бас бужигнаж байна, удахгүй хятад задрах гэж байна гээд л.
Гэтэл бид эндээ хүний эрх гээд л цээжээ дэлдээд л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л байна доо.

Света

Хүний амьдралд өчнөөн зүйл тохиолдоно. Тухайн хүний биеийн байдал, ямар учир шалтгаанаас болж өвдсөн бэ гээд олон зүйлийг эмч нар тухайн хүнээс асуудаг. Эмч болохоор нь итгээд хэлдэг болохоос биш, хэн дуртайд нь далан булчирхайгаа тоочоод явна гэдэг хэцүү. Харин нөгөө итгээд хэлсэн эмч нь цагаан хоолой барьчихаад зарлаад яваад байх нь хэр ёс зүйтэй асуудал юм бэ? Үүнийг зүгээр л хувь хүний чалчаа зан гээд орхих уу, эсвэл өөр хандах газар байна уу? Эмч хүн аварлын элч. Харин өөрийнхөө амнаас хий гаргаж хүний хувийн амьдралыг түмэнд дэлгээд байх нь дээд зэргийн ариун бус явдал.

Амрагч

Эмчийн хувьд бол Света - тай санал нэг байна. Одоо ч манайд эмчийн ёс зүй гэж байхгүй болсон доо. Тэгээд л манай баячууд ядуучууд гэлтгүй болж л өгвөл гадагшаа явж эмчлүүлдэг болсон байна ш дээ.

Света

Уг нь өдөр ирэх тусам техник тоног төхөөрөмж нь сайжраад, оношлогоо энээ тэрээгээ сайн хийх боломж нь бүрдээд байна уу гэж боддог. Харин хичнээн техник байлаа гээд яахын. Ажиллаж байгаа хүмүүс нь үйлчлүүлэгчийнхээ нэр хүндийг хөлийнхөө уланд гишгэж байгаа юм чинь. Уг нь эмчлүүлэгчийнхээ сэтгэл зүйг мэдэрч үгээр урам өгөх учиртай хүмүүс шүү дээ эмч нар...

Namuugerel

наадах чинь арай л биш юм аа, эмч нар бас үүргээ ухамсарлаж байх хэрэгтэй л дээ. Хөдөө газар тэгээд хэцүү юм дөө. за тэгээд ер нь 10 жил төгсөөд анагаахт орж байгаа гарууд дийлэнх нь муу сурдаг гарууд орсон байдийн. хаха. яг үнэн сэтгэлээсээ эмч болно гээд орсон хүүхэд зөндөө л байгаа л даа. гэхдээ л энэ одоогийн эмч болж бэлтгэгдэж гарч байгаа нөхдүүд бишээ, багаасаа суурь муутай юмнууд яаж сайн эмч болохийн.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)