
Харин эмэгтэй хүн эмэгтэйдээ хайртай байж чаддагийн болуу? Бодоод
байхаар хайртай ч юмшиг, хайргүй ч юмшиг. Яг Хүрлээ шиг эргэлзээд
болдоггүй. Яагаад ингээд эргэлзээд байгаан бол? Эргэн тойрон дахь
эмэгтэйчүүд маань заримдаа ийм эргэлзмээр үйлдэл гаргаад байгаамаа.
Нийлж суугаад нэг нэгнээ муулна. Хүүхнүүд хүүхнүүдээ тийм ийм гэхчилэн
гоочилно. Болж бүтэж яваа нэгнээ тэр яг захиралтайгаа явалдсан байхаа
жихшик хачин зүйлээр хардана. Эмэгтэй хүн сайн явах нь эр хүнээс шууд
хамааралтай гэж боддог. Үгүйсгэдэг. Магадгүй энэ нь атаархалтай
холбоотой байж болох л доо. Эрчүүд жигсэн нэг нэгнээ муулдаг л байх л
даа. Та бүхний саналыг сонсмоор байна.

15 сэтгэгдэл:
өө тээл бүгд адилхан дөө эр эм гэлтгүй гэхдээ анд нөхрийн гэсэн бодол байнаа тулсан газар тулсан хэргийг тултал шаанаа ингэж
Дэххх. ямар ч нийгмийн асуудлаас илүү энэ асуудал нааг их зовоодог.. эр хүн эр хүндээ хайртай.. Үнэхээр атаархмаар хайртайн байлээ.. Гэтэл хүүхнүүд гэж хэрэггүй юмнууд.. атаархаа л тэнэгтээд дургүй хүргээд..
Нэг хүүхнийг гуйгаад ирдэг 2 залуугийн тухай үлгэр мэдэх үү. Тэр хүүхэн нэгэнд нь “Тэр харагджийгаа уулын орой дээр үүр цайтал гал асааж чадвал сууя“ гэдгийн.. Харин нөгөөх нь ирэхэд нь “чи тэр хагаджийгаа галыг үүр цайхаас өмнө унтрааж чадвал чамтай сууна“ гэжийнэ. Залуу уулруу яваад очтол найз нь галаа түлчээд ядраад унтаад өгсөн байж л дээ.. Тэгсэн нөгөөх чинь найзыгаа өрөвдөөд галыг нь өрдсөөр байгаад үүр цайлгасаым гэнэ лээ.. Ёоо энийг блог дээгүүр хэддэхээ биччийнаа би хэхэ.. Яагаад хүүхнүүд ийм бишийн гэдэг хариулт л хэргэтэй байгаан???
Анхдугаар дизаан: Эр эм бүгдээрээ адилхан гэсэн хариултыг манай нэг найз бас хэлж байсан. Тэгсэн хэрнээ бүгдээрээ эр хүн эр хүндээ хайртай талаар яриад эм хүн эм хүнээ хэрхэн ханддаг талаар огтоос ярихгүй л юм байшдээ хө.
Хармогү: Наа үлгэр чинь ямар госын. Гэхдээ бас эмэгтэйчүүд маань ч гэсэн найз нөхөртөө цагаа тулвал маш ихээр тусалж чады шд. Зөвхөн тэр талаар нь ярихгүй байгаа бишүү биднуус.
хармөөгийн бичсэн үлгэр гоё юмаа
эмэгтэй хүн дээр яагаад байдаггү гэхээр эмэгтэй хүн адилхан найзтай хайртай ч тэр хайр нь жоохон хэврэг юм болов уу хичнээн сайн найзууд байсан ч хөгийн юмнаас болж салсан найзууд зөндөө байх юм
эрчүүдийн хувьд бол нөхөрлөл арай өөр байдаг байхаа зангарагтай ч гэхиймуу
за за юу ч бичээд байгаа ойхоо байлаа
Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хэврэг гэж үү? Минийхээр бол эмэгтэй хүн зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийж чаддаг. Тэрийг нь нөгөө талаас нь хараад эмэгтэйчүүд тийм ийм гээд гоочлоод байдгийн бишүү л гэх гээд байнаа би.
Эрэгтэй эмэгтэй хүний төрөлхийн онцлог ялгаатай байдал, мөн хийсвэр сэтгэлгээний хөгжил зэргээс хамаарах байхдаа. Хүн ухаалаг байх тусмаа аливаа зүйлийг олон өнцгөөс харж чаддаг. Тийм хүн хэн нэгнийг муулаад байх нь ховордоо. харин сайн шүүмжилж чаддаг юм болуу даа.
bi enentei sanal niilkve. muu nerteigeer n emegteichvvd l xow yaridag engedeg tegdeg gedeg ch tsaanaa eregteichvvd ch bas emegteichvvdees dutaxaargvi yaridiin blee. emegteichvvd yaridaggv gj xelkv ch erchvvd ch bas adilxan. gexdee ene emegteichvvdiin tiim ataarxsandaa yaridag ter tsuurxal ntr ni tsaanaasaa turuxuus l bdiin gsn.
United words of Chee***: Муулах шүүмжлэх хоёр ч нээрээ төө зайтай л даа. Гэхдээ бид үүнийг ялгаж салгаж чадахгүй байх нь элбэг.
ккк: Эмэгтэйчүүд гэж ирээд онцлоод ярьдаг болохоор асууж байгаамаа хө. Тэрнээс хов живийг эрчүүд ч ярьдаг.
хүн хүн өөр шүү дээ гэхдээ эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байж чададгүй байхаа их атаач хүмүүс ш дээ гэхдээ муулаагүй байна шүү ер нь бол эмэгтэйчүүд сайн найзлах ховор үнэн биздээ муур саахтай бараг адил гэж хэхэхэ
Тэгж ярих юм бол хамгийн атаархуу, хамгийн ховч улсууд чинь эрчүүд бдийш д. Миний л мэдэхийн
Өчдөр хэсэг бүсгүйчүүлтэй энэ сэдвээр ярилцсан л даа. Тэгээд нэг зүйл дээр бараг санал нийлсэн. Юув ингэхээр эмэгтэй хүн эмэгтэй хүнээ хүлээн зөвшөөрөх, тэр хүнийг үзэл бодлых нь хувьд хүлээж авах тал дээрээ жаахан муу юм байна гэж.
hun ooriinhoo hureegeer l setgene ter magadgui eregtei hunees hamaaraltai bolhooroo bugdiig eregtei hunees hamaaraltai gj bodno neg oomerhuu 2 tiimerhuu
эрчүүд илүү сайхан нөхөрлөж чаддаг нь үнэн, хүүхнүүд бол хэцүү л дээ, Хармөөгийн бичсэн үлгэр жинхэнэ утгыг нь гаргачихсан харагджийн, хүүхнүүд бол ашгүй унтчиж гээл гялс унтраанашд ккк, яагаад ийм байж чаддаггүй нь эмэгтэй хүний жижиг сажиг зүйлээр хөөцөлддөгтэй холбоотой байхдөө
Өчдөр дахиад л энэ сэдвээр хүмүүстэй ярилцав. Ернол яг тийм ийм гэхээсээ илүү хувь хүний аливаад хандах хандлагаас хамаатайн байнаа гэж эцсийн дүндээ бодовшд.
аай сайхан аялгуу