Миний цаг : Ах дүү дөрөв

Ах дүү дөрөв

Аль дээр үүрэн телефоны компаниудын хооронд дайн дэгджийхад бичсийн.

Эртээ урьдын цагт биш энэ манай үед ах дүү дөрөв амьдран суудаг байжээ. Их ах нь улаан, удаах нь цэнхэр, түүний дараах нь ногоон, отгон дүү нь шар. Том гурав нь эрэмгий түрэмгийгээрээ алдартай, энд тэндхийн гаруудтай сүлбээтэй, хурааж хумисан хөрөнгө ихтэй, худуутай зүйлийг чамлахааргүй хийчдэг, эвсэж нэгдэж байгаад отгон дүүгээ шоглочихдог эвгүй гарууд юмсанжээ.  Отгон дүү нь нэг удаа олонд тустай үйл хийе гэж олон хүмүүстэй уулзаж, санаа оноог нь цуглуулаад, бодож санаж байгаад, насаар бага ч гэлээ нарийн арга сэдээд ах нарын хийгээгүйг амжаад хийчихэж гэнээ. Угийн шазруун ах нар нь уурандаа дэлбэрэх шахаж, эвсэж нийлж байгаад энэ мууг цааш нь харуулъя гээд шөнө дундын цагаар уулгалан дайр, ухамсрын шанаа өгч гэнэ. Маргааш өглөө нь ард түмэн магад Шарыг санаж гэнэ. Учир явдал юунд вэ? Улаан, цэнхэр, шар гурав л учрыг нь олчих шиг боллоо гээд хардаж сэрдэж байтал харин тэд өөрсдөө баатрын дүрээр гарч ирээд баахан шалтаг тоочиж гэнэ. Тэр муу шар чинь өөрөө тэнэгтээ биз дээ ер нь. Дөрвүүлээ нийлээд баяжих дөнгүүр аргыг маань дэмжихгүй, шударгаар өрсөлдөх биш шунаж амьдрах хуулийг умартаад, ах нарын үгийг ч тоохгүй том толгойлоод байхад бид одоо яах вэ гээд л биеэ өмөөрч гарав. Шар хэдийгээр балбуулсан ч бууж өгөлгүйгээр олны өмнө гарч ирээд онцгой чангаар хэлж гэнэ. Ах нар маань уул нь гавъяатай ч аргагүй л аминч хүмүүс. Эцэг өөртэй бидний санаа ингээд заримдаа зөрдөг юм. Тэд бүгдээрээ олсон зөөснөө эцгийнхээ нутаг руу зөөдөг. Энд гэх сэтгэлгүй болохоор эргээд та нар тэдэнд сонин биш гээд л үнэн нүүр царайг нь үгээрээ хэлсэн ажээ. Энэ бүхнийг сонссон ихэнх хүмүүс шарыг дагаад үзье гээд санаа нийлсэн гэнэ шүү.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Эхлэл ДИЗААН

охин чинь шүлэглэж уншиж байгаам шиг санагдчихлаа гоё бичиж миний көө

Хичээнгүй (зочин)

Тийм шүү маш зөв би одоо улаанаа хаяаад шарыг хэрэглэх гэж байгаа үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье сайхан нийтлэл байна. Баярлалаа

Света

Анхбаяр: Баярлалаа.

Батдорж: Нэг хэсэг энэ талаар гүй мөн их ярьж бичсэн дээ. Харин одоо юу ч болоогүй юм шиг бүгдээрээ мартчиж. Гэхдээ л би ЖИ МОБАЙЛТАЙ болно гэж боджийгоо.

Усны хувилгаан (зочин)

Энэ маань тэгээд үндэснийх байж чадаж байгаа юу? Бас гадных биш биз?

Света

Жи мобайлыг Магнай трейд, Жем интернейшнл гээд хоёр үндэсний компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай гэж сонссон. Үнэн байх гэдэгт итгэж байгаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)