Миний цаг : Улаанбаатарыг дөрвөн уулынх нь дунд хогтой нь хаяад нүүчихье

Улаанбаатар хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлгийн түвшингээрээ улаан нойл гэдэгтэй маргах хүн цөөн гарах байх. Гэхдээ нэг үеэ бодвол бага сага эерэг өөрчлөлт гарч байгаа  л даа. Өвөлдөө утаа угаар нь толгойн өвчин болдог бол хавартаа толгой дээгүүр хог нь эргэлдэн бүжиж, хаа хамаагүй асгасан угаадас нь хамар сэ:тлэм үнэрээрээ "бэлэг барьдаг". Гэхдээ энэ нь улиглах дуртай улсын их хурал, төр засгаас огт хамааралгүй зүйл болов уу хэмээн мунхаг би бодно. Хотын хөгжим этр гэж толгой хаялан бардамнах дуртай хэрнээ хогоо хаяж, болохоо болихоороо хүний нүд хариулж байгаад булан тохой бараадан "морь харчихдаг" хүмүүсийн тухай хэдэн үг хэлмээр санагдахын. Охин маань чихрийнхээ цаасыг халаасандаа цуглуулаад гэртээ авчирдаг. Тавхан настай ч гэсэн миний охин ганган машиныхаа цонхоор тамхины иш, ундааны саваа хэнэггүй шидчихдэг "хотын" ганган залуусаас ухамсараараа хувь илүү гэж нүүр бардам хэлчинөө би. "Би Чингисийн Монгол. Цус мус..." гэнэ шүү. Битгий донгос. Ингэж цээжээ дэлдэхээсээ өмнө бүгдээрээ аж төрдөг нийслэлийнхээ тухай бодож үзвэл ямар вэ? 

Орцондоо хогоо гаргаж шидчихээд манай хаалганы цаана байгаам чинь надад хамаагүй гэж боддог хүмүүс олон. Харин тэр хог нь орчноо бохирдуулж, эргээд өвчин үүсгэгч нян болон танай гэрт "зочилно" гэдгийг мартдаг. Мэдсэн ч тоодоггүй. Хогоо хогийн саванд хийчихье, замын голоор мал шиг бэлчихээ болиод гарцаар гараад сурчихъя. Ийм л энгийн зүйлээс бид хотын гэдэг тодотголоо олж авах ёстойн бишүү? 

Өдөрт нийслэлээс 500 гаруй тонн хог хаягдал гардаг гэсэн тоо байхым. Түүнийх нь 300 гаруй тонныг нь зөөн зайлуулж чаддаг гэнэ. Үлдсэн 200 тонн нь салхинд хийсэн байшингийн булан тохойд "нуугдан" үлддэг аж.  Хавар цас хайлмагтаад ирэхээр доороос нь гялгар уут, элдэв хог нь яг л цэцэг аятай "ургадаг". Зиа тээд хог хог хог гээд яриад л яриад л... Яриад яриад нэмэргүй байгаам чинь бүгдээрээ Улаанбаатарыг дөрвөн уулынх нь дунд хогтой нь хаяад нүүчихье. Ямар нүүж сураагүйн биш. Бид хотынхон гэж толгойгоо мянгантаа сэжлээд ч нэмэргүй. Бидний судсаар нүүдэлчний цус урсаж байгаа шдээ. Хаа нэгэн газар олоод л Монголын нийслэл гээд суучихъя. Дахиад л хогондоо дарагдчихвал бас л нүүчихнэ биз...

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Цэвэрлэгээндээ гараарай.......20-р байрны Балбар гэгч этгээд бүртгүүлчээд орчихсон байна шүү....
Тэгээд 247 гэсэн бичиг байвал би хусаж арилгахгүй улам нэмж тодруулнаа яадын хихихи

khongoroo (зочин)

Энэ авдар дандаа хог таридаг байхана байнашд ккккк.Нүүх болуул намайг очтол хүлээж байгаарай.очжугаад хамтдаа нүүеээ ккккк

Света

Адар ернол хог тарихаасаа илүү энд тэнд эрээчиж явдаг таваарищ юм бишүү? Хонгороо хэзээ ирэхийн чи? Хүлээсээр байгаад хогондоо дарагдаад сүйд болы шд. Зүгээр л нүүчий. Цэвэрлэнэ гэдэг чинь там шд.

мйжэ (зочин)

хотын гэсэн нэртэй шаарнууд яг ингэнэ шүү.тээд өөр газар очиж баахан хог тариад нүүнэ биз.чадахгүй чадахгүй нүүж ёстой чадахгүй.харин нэг хог боловсруулах үйлдвэр хөөцөлдөөд үзвэл новшнууд бас хавчаад байдийн боловуу гэж.залуус юу бодож байна

khongoroo (зочин)

Би ирэх хавар очиноо.Тэр болтол хүлээгээрэй.Авдарын комментыг сая л ойлголоо шд.Кино яриад байж гээч балай чэн ккккк

Света

мйжэ: Хог боловсруулах үйлдвэр барихжийна гээд нэг тендер зарлана. Дээр суужийгаа хэсэг бүлэг хүнүүст азны коля болноиз. Бөөн мөнгө халаас руу нь урсаал ороод ирийшд. Ернол өөрсдөө цэвэрхэн байж чадахгүй бол яшиг хаяад нүүе гэсэн тэрсүү бодол төрөөдайна.

Хонгороо: ЗА ямар ч байсан хөхөө өвлөөр нүүдэл суудал хийж янзүр болоод яахуу. Тэр болтол арай ч хогондоо дарагдаад үхчгүй байлгүй дээ. Харин субботник хийх гувцас, нүүдэл хийхэд шаардагдах бас бус зүйлийг бэлдээд ирээрэй гэж.

FC

Нээрээ хамгийн гол нь хувь хүний ухамсар л гэж би боддийшдээ эх орны хөгжил нтр гээл том том юм ярихын оронд уул нь өөрөөсөө эхэлчүүл зөв л байгаамдаа кккк авдар ах одоо хаа ч явсан хогоо тариал явах юмаа яаасан хаяж дуусдгуу их хогтой ийн кккк

Коала

Хотод хогны сав олддоггүй шд кккк би дандаа хогийн савгүй хэсгээр нь явдын болуу хэхэхэ тэгээл гэртээ ирээл хаядын. Нээрээ энэ зун гадаадад сурдаг хэдэн хүүхдүүд хог цэвэрлэсэн байсан. Эртхэн мэдсэн бол хамтрахгүй юу. Ер нь хувь хувьдаа л аятайхан байвал болышдээ

Света

ЭФСИ: Өө тэр энгэр цээжээ дэлдэж, элдэв юм бахирахаасаа өмнө хогоо хогийн саванд хийж сурчихаад замын голоор бэлчихээ болиод гарцаар гарвал зүгээр шд гэсэн санааг л хэлээд байгаам шд.

Коала: Нэг үеэ бодвол хогийн сав мэр сэр харагдаад л байгаа шд. Гэхдээ бүгдээрээ Коала шиг халаасандаа хогоо хадгалаад тэгээл хогийн савтай газар очоол халаасаа суллаал явчий тэх үү?

MES POSTZ

Ухамсарт нь хог новш хийсээд байгаан. Тэр хог новш хийссээн ухамсар ёс суртхуунаасаа нүүчүүл байн байн буурь сэлгэхгүй амар юм даа тэ уул нь ккк

Усны хувилгаан (зочин)

Мал шиг бэлчдэг гэж даруухнаар хэлжээ. Малыг хүүе хаая гэхэд ядаж эргэдэг биз дээ. Би бол гэрэлд гарсан жоом шиг гүйлддэг гэж хэлнэ. :)Замын голоор хашсан өндөр хашлагыг давах гээд мордчихсон харчуудыг зөндөө л харж байлаа. Өрөвдмөөр ч шиг, өшиглөмөөр ч шиг, хэхэхэ. Донгосчихлоо, өршөөхтий:)

Света

МЭС: Санал нийлжийнаа. Чи нээрээ яааааг голыг нь олоо хэлээ хаяхымаа.

Усны хувилгаан: Өшиглөмөөр шдээ. Гүй яг ард явжийснаа хамар амаа муухай дугаргаад түй гэхээр нь эргэж хараад элэгдээд авмаар санагдаа явчдын.

Хармогү

харин тиймээ.. Би ч шууд хэлээ л хаядышд.. Хогоо аваач гээд /уур хүрээдаам чинь/. Нээх ганган машины цонх онгойсноо гялс лааз, чихрийн уут муут шидэж нтр...
Тэр залуучууд кххххххх түй гэдэгт бас истоо дургүй.. Тэр нь яджийхад эвгүйхэн ойр явжийвал бараг нүд амруу орчкээд.. Тийм юмнуудыг бүүр ичээжийгаад тамлаж, рикитлжийгаад сургамаар санагдаад байдымаа...

Janna (зочин)

Mestei sanal niiljiin

Ну ПОГОДИ

Авдарын тодруулдаг үг ч ээдээ биелэлээ олох байх шүү :P за аниа хогоо хаяхгүзй байхыг хичээнээ хө

Света

Хармогү: Харин тиймээ хө. Бөөөөөөөөөр зэвүү дургүй хоёр зэрэг зэрэг хүржаам чинь.

Жанна: Би чигсэн МЭС-тэй санал нийлжийнөө.

Заяц: Хичээгээрэй дээ миний дүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)