Миний цаг : Шинэхэн

Шинэхэн

Гадаа цасан будраад бүгдийг цагаанаар буджээ

Гар даараад улайсан ч сэтгэлд нар гараад дулаахан

Шуурга бүгдийг хийсгэн өөр газар аваачжээ

Шаналал гуниг бүхнийг орхиод сэтгэлийн тэнгэр цэв цэлмэг

Бүүдийсэн тэнгэр гуниг биш баяр авчирна

Будрах цасан төгсгөл биш эхлэлийг авчирна

Буцах шувууд ирнэ шүү хэмээн намайг даллана

Буман бодол түмэн зүйлээс чиний төрх тодхон харагдана

Шарласан навчис хаврын түрүүчээр өнгөө солин надад ирнэ

Шийтгэл шиг амьдрал тэр үед шагнал болон над дээр бууна

Нэвсийтэл дарах цас,  зуны үдшийн бороо болж эргэж ирнэ

Нэг л мэдэхэд он цаг улиран дахиад анхны цас орноо



start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Намрын шар нар
Надын нурууг төөнөнө...

SUNshine (зочин)

Цас ороод гое байнаа :)
Даанч удахгуй Улаанбатар маань Утаанбаатар болох гээд байнаа

Света

Авдар: Хэ хэ алтан нар нохой баасан дээр ч тусдаг гэсөөн. Чамыхыг ч надыхыг ч биднуусын нурууг төөнөөд төөнөөд явчихсаан.

SUNshine: Утаатай ч гэсэн уулаасаа өвөлд хайртай би.

Ну ПОГОДИ

Цас бороон дуслын тайтграсан төрх
Цан үлээх салхины зөөлөн инээмсэглэл
гэж уншиж байсан юм байна

Света

Аан зөв зөв. Цас гэдэг нь борооны нэг дүр нь юм байна. Цан хүүрэг татаад хүйтрэх нь салхины инээжийгаа царай нь юм байна хэмээн туулайн хэлсэн үгээс ухав би.

Гана

сайхан гэгээн шүлэг байлаа

Света

Намар болоод дээрээс нь цас орж, салхи шуугиад хүнүүс дурсамжиндаа автаад ч байгаам шиг гунигтай бичлэгүүд оруулаадайхын. Тэгээд л сайхан гэгээн зүйл бичий гэж бодсымоо Гана. Тэгээд ч миний сэтгэл санаа ойрд жигтэйхэн сайхан байгаа.

mar2 (зочин)

unshsan chin bi ooroo lag shinehen bolohgejiin kkk. thnks

FC

ккк Авдар ахын шүлэг энэ 2 мөрнөөс цааш явкуумаа Света гого шүлэг байна шүү бүр миний шүлэг тэрлэх онгодыг хөгөлчихлөө кккк

Гана

харин тийм байгаа юм шиг мэдрэмж бөрж байнааа хэхэ гоё байна

Света

МАР2, Гана: Нэг хүнийг шинэхэн болгосондоо би үнэхээр баяртай байнаа.

ЭФСИ: За хө бичээрэй уншы. Тээд магад надад онгод ороод дахиад өөрийг биччих ч юм билүү гсн.

FC

Света бичцийшүү кккк уншаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)