Миний цаг : За ингээд уянгалчуул...

За ингээд уянгалчуул...

Гадаа нэг л тогтуухан, гараад гүймээр хаа нэгтээ чамайгаа хүлээмээр... Өдөржин ажилдаа дарагдан түүртсэн сэтгэл чамайг бодох төдийхөнд хөнгөрөөд, дуу аялмаар, дурлал хайр, улаахан сарнай, уруулын бал, хөнгөн инээд санаанд буугаад... Өнөөдөр чинийхээ дэргэдээс холдмооргүй байлаа. Болдогсон бол цаг хугацааг зогсоогоод, хэнэггүйхэн харц, тоомжиргүй гар, итгэлтэй хоолой, инээд алдсан төрхийг чинь хэзээ ч мартагдахааргүйгээр сэтгэлдээ буулгамаар, зурмаар... Эр хүн... Гүндүүгүй, хэнэггүй, бүдүүн бараг, хэрийн юмыг тоодоггүй гэсэн тэр зургийг эвдэж, зуун дамжсан гоо бүсгүйчүүдээс илүүгээр чиний сэтгэлийг уран зураг болгон буулгахсан... 
start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Бичих гэж зурснаас ялгаагүй л болж.Нээрээ маангар уянгалсан байшд.

Хармогү

Хүнүүс чинь яахаараа ийм сайхан бичдэг байнаа.. Би ганцхан хором ч болов ингэж уянгалаж үзэх юмсан...

khongoroo (зочин)

Чи нэрээ сольсон юмуу?
Чи бас дурласан юмуу? хэхэхэ.Би майр шүлэглээл уянгалчих гэтэл яав ккккк

FC

Гайхалтай....... үгээр уянгалаад л энэ хүмүүс чинь ямар лаг юм бэ? гого бүр хайлан урсчлаа ккккк

Танхил (зочин)

миний мэдэх юм биш байна өө

Света

Авдар: Үгээр зурж сурах өдий байна даа гэжийнөө нэг найз маань. Гэхдээ өөрөө өөртөө л уянгалжаам шиг санагджийгаам чинь яадээн тээ?
Хармогү: Чи чинь насаараа уянгалчихсын бусуу.
Хонгороо: Би нэрээ сольсын. Зүгээр л сэтгэлээс гарсан хэдэн үг.
фси: Өө баярлалаа.
Танхил: Хамгийн сайн мэддэг нь юм байж гээдайхгүй юу? хэ хэ наргиа шөө

sweety

гоё бичжээ. Тэр азтай аавын хүү байна шүү.

mar2 (зочин)

chinii setgeliig uran zurag bolgon buulgahsan...goyo bichij

Гана

дурласан хүн сайхан юм аааа атаархав

Света

sweety, МАР2, хоёрт маш ихээр талархав. Гана дурласан гэж яагаад бодоов?

Janna (зочин)

Laaag uyangiin haliltai uyangalsan baishd. Ene hun durlajee.

Света

Уянгалжийгаам чинь уянгын халилгүй байвуул онигоо болы шд гсн. Хэ хэ тэр ч яахуу. ДУрласан эсэхийг бичгийн хэвээр шалгадаг тест байна уу гүй юу?

Эхлэл ДИЗААН

Доброе утро Света

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)