Миний цаг : Үр минь, чи ээждээ өргүй...

Үр минь, чи ээждээ өргүй...

Хэвлийдээ хэдэн сар тээхэд хэцүү байсанХорвоод мэндлэхдээ хэтэрхий их өвтгөсөн гэж гомдоллохгүй ээ

Энэ хорвоод мэндэлснээ зарлан уйлахдаа л хүү минь чи ачийг минь хариулчихсан

Шөнөжин уйлж хоночихоод өдөржин ядраасан гэж би чамд гомдоллохгүй ээ

Ганцхан инээдээрээ хүү минь чи ачийг минь хариулчихсан

Хөлд орох үед чинь гэмтэх вий гэж, халуун цай татаад түлэгдчих вий гэж харц салгалгүй дагадаг байсан гэж гомдоллохгүй ээ

Алтан дэлхийд мөрөө тамгалж тэнтэр тунтар алхахдаа хүү минь чи ачийг минь хариулчихсан

Дураараа загнаж, хүссэнээ авах гэж орилдог байсан гэж гомдоллохгүй ээ

Хэлд орж ээжээ гэж дуудахдаа хүү минь чи ачийг минь хариулчихсан

Гадаа тоглож хувцасаа хиртүүлээд, гар нүүр нь халтартан заваардаг байсныг нь өдөр болгон цэвэрлэдэг байсан гэж гомдоллохгүй ээ

Өдрөөс өдөрт өсч томрон, өндөр залуу болж байхдаа хүү минь чи ачийг минь хариулчихсан

Тааруухан сурагчдын дунд үрийн минь нэр багтахад, хичээлийг нь зааж өгөх гэж өөрөө шөнөжин суралцдаг байсан гэж гомдоллохгүй ээ

“Би ээждээ хайртай” гэж дэвтэр дээрээ алдаагүй бичихдээ хүү минь чи ачийг минь хариулчихсан

Гэртээ хонолгүй алга болоход нь шөнөжин цонхоор ширтэн хүлээж зогссон гэж ээж нь хүүдээ гомдоллохгүй ээ

Үүрийн гэгээ золгохтой урьтан үеийнхээ охинтой хөтлөлцөөд орж ирэхдээ хүү минь чи ачийг минь хариулчихсан

Өөрөө хүүхдээрээ аав болчихоод, наснаас минь эрт эмээ болгочихлоо гэж ээж нь хүүдээ гомдоллохгүй ээ

Бяцхан үрийг чинь гартаа тэвэрч баярын нулимс унагах үед хүү минь чи ижийнхээ ачийг хариулчихсан

Хорвоо дээр эх хүн гэдгийг минь мэдрүүлсэн үйлдэл болгоноороо чи намайг баярлуулж бас ухааруулсан

Үр минь чи ээждээ ямар ч өргүй...

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Puulee

Unen goy bolgee...

Золу

сайхан юмаа

Uuganaa (зочин)

saihan boljee,

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Үнэхээр гоё бичжээ эх хүний сэтгэл ийм агуу

Мөрөөдөгч

тийм шүү Би нь дотроо аав ээж хоёрыг "надад бүхнийг төлөх өргүй" гэж боддог.

Света

Бүгдэд нь талархая.

gishuut (зочин)

hogshirch bna daa, joohon uilav shd kkk

Гана

нүдэнд нулимас цийлэгнээл явчлаа гоё байна

Цэцгээ

Yamar goyo bichsen yum be. Uneheer ih taalagdlaa:)

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

yooo ysn goy uguulleg we

GoldenLight (зочин)

гоё болжээ

gerel (зочин)

zohiolch ni hen be

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)