Миний цаг : Новш

Новш

Надаас өчдөр хүн асуусын. Маргаашийн төлөө өнөөдрийг золиосолдог хүн чинийхээр хэн бэ? гэж. Би "Тэрийг чинь новш" гэдийн гээ хэлцэн. Би өөрөө ч гэсэн тэгж боддын. Хоёр зүйлийг өөрөөсөө алдахын бол би новш болноо гэж. Нэг нь хэн нэгний хэвэнд орж, хэн нэгэнд таалагдахын тулд амьдраад эхэлбэл. Энэ нь өөртөө үнэнч биш амьдраад эхэлбэл гэсэн үг л дээ. Нэг зүйлийг хиймээр санагдаж байгаа хэрнээ хүн намайг юу гэх бол гэж эмээсэндээ "Наад чинь таалагдахгүй байна" гэж хэлэх юмуу даа. Аа харин нөгөөх нь орой унтаад сэрэх эсэхээ мэдэхгүйм байж тэр өдрийг золиосолж амьдрахыг үзэн яддаг. Маргааш тэгнэ тийм болохоор өнөөдөр тэвччий гээл яваад байдаг. Тэр нь явсаар байгаад амьдралдаа сэтгэл дундуур байх шалтгаан болдог. Миний хийж байгаа үйлдлийг хүнүүс хараад энэ нээрээ тэнэг хүүхэн юмаа, эсүүл энэ истой шударга биш байна гэж хэлж болно. Хамгийн гол нь тэр хийж байгаа үйлдэл өөрийн маань үзэл бодол, өөртөө үнэнч байх хүсэлд маань таацаж байвуул болоо л гэж боддын. Сүүлийн үед хүнүүс богинохон юм уншмаар байна гээд байгаа болохоор ингээд орхилоо. Эрхэм нөхөд саналаа хуваалцаарай.
start=-14 , cViewSize=50 , cPageCount=1

36 сэтгэгдэл:

null
КО'шейк

Өглөө халааж иднэ гэж оройн хоолоо үлдээдэг нь монголчууд маргааш сэрнэ гэсэн дүүрэн итгэлтэй холбоотой байдаг болуу. Тэр ньт тэгсэн чинь бөөн хар нянгийн үүр болцон байдаг. Миний хувьд орой нь унтахдаа энэ өдөртөө сэтгэл хангалуун унтаж байвал энэ амьдралын баяр баясгалан гэж боддий ш дээ. Харин өглөө сэрээд мандах нарыг хараад намайг сэрээсэнд баярлалаа гэж хэн нэгэнд /бурханд л лав биш/ хэлвэл бүр илүү жаргал байх даа.

Света

Маргаашийн төлөө өнөөдрийг золиослох хэрэггүй. Маргааш бол бас л нэг өнөөдөр. Ингэж л бодожийно. Итгэж байна өө хө.

Хэрлэн (зочин)

би маргаашийн төлөө өнөөдрийг дандаа золиослодийн байшт бодоод байсан чэн. заавал надаас золиос нэхээд байгаам чэн биодоо яахийн хэхэхэ.

Эхлэл ДИЗААН

би маргаашаа бодоод тасартлаа уудаггүй шд энэ муу юу их уухаар маргааш нь үхчих гээд байдаг юм хэхэ

ul medeh (зочин)

уух идэхийг тааруулах нь тун зөвшд. тасартлаа уухын ашиг гэж байдгүй шд хөө.

mn (зочин)

setgel xamgaluun yvaxiin tuld zolioslox shaardlaga gardag l ym daa. xun niigmiin amitan, niigemeesee zugtaagaad xaa xoldox ve dee, bi bol olonoos ontsgoirch, xen negenees ymar neg ymaaraa ilu baijiij setgel xangaluun bdg, tegexiin tuld todorxoi xemjeegeer uuriiguu shaxaj, ur dung ni medreed uuruuruu baxarxaad yvj baix saixan shd, tegj chadaxgui baij burxand gomdolloj yvdag esvel, xeneggui, archaagui tsarailj yvaa xumuus shig baiy gej boddoggui. XUMUUSEE URGELJ XUGJIJ YVAXIIN TULUU URAGSHAA gemeer l bna da

LoveLove (зочин)

Тийшд тйишд үнийшд үнийшд

Зочин

гэхдээ бодоод байхад маргаашийн төлөө өнөөдрийг золиослох гэдэг бол харьцангуй ойлголт санагдаа явчлаа

Света

Өнөөдөртөө ссэтгэл ханахсан гэж хүсдийн. Гэхдээ маргааш өнөөдрийн илүү сайжруулсан хувилбар байлгахын төлөө хичээх л ёстой. Зүгээр л маргааш болох эсэхийг унтаад сэрэх эсэхээ мэдкүүм байж өнөөдрийг гаргуунд нь хаяна гэж ямарийм байсын. Өнөөдөр, одоо гэсэн цаг хугацаанд сэтгэл ханахсан...

Янзагахан

Би одоо тээд новш юм байна лдаа хэхэхэ. Өнөөдрөөрөө амьдраад маргааш өглөө сэрж чадах эсэхдээ эргэлзэнэ гэдэг чинь харин гутранга үзэл юм биш үү? Би маргааш гэдэг өнөөдөр байдаг тэрэнд хүрч чадна гэж боддог итгэдэг учираас шаардлагатай үед маргаашын төлөө өнөөдөрыг золиосолдог доо

Света

Яг одоо та хэр сэтгэл хангалуун байна вэ? Өнөөдөртөө ханаж чадкүлол маргаашдаа яаж ханахын?

Liong King (зочин)

чи удахгүй хэн нэгний хэвэнд орж, хэн нэгэнд таалагдах гэнэ дээ харж байгаарай.

БОРОО

"- Зун нь өвлийг, өвөл нь зуныг санагалзсаар зуун жилээр маргаашын зүгт яармуй. Маргаашын аз жаргалын төлөө өнөөдрийн бүхнийг золиослоно. Үнэндээ маргааш байгаа, байх эсэхийг хэн ч баттай хэлж үл чадна" Бороо

Света

Liong King: Намайг хараагаад байгаамуу, ерөөгөөд байгаамуу? Ер нь ойсонгүй ээ гэж. Цаг хугацаа харуулаад өгнөө гайгүй. Бороо: В.И. Ленин гэхжаагаам байх гэж бодлоошд. Өөрийн бодол өөртөө зөв. Хамгийн гол санаа амьдарч байгаа хором бүртээ сэтгэл хангалуун баяа л гэх гээд байгаам шд.

ul medeh

хэн нэгний хэвэнд ороод энэр удаан байгаагүй бол гайгүй бхөө. гэхдээ хүн бүр тийм хэвэнд ордийшд.

Арслантай авдар

Зэрлэг хүн шиг амьдрах сайханшд.Буузыг сонгинотой болуу үгүй болуу гэж бодолгүй шууд хазхад л ойлгомжтой юм чинь цааш нь зажлаал залгих хэрэгтэй хахахахахааааа

Света

Тиймээ Үл мэдэхээ гайгүй байх ингэж бодоодайгаа. Арай ч дээ тээ? 30 хүрчээд өөрийн гэсэн үзэл бодолгүй байвал тэр хүн новш болдог гээд л манай найз хэлдийн. Арслантай авдараа зэрлэг хүн шиг нь арай ч юу ийн бэ зүгээр л өөрийнхөөрөө өөдрөг амьдар гэж өөртөө хэлэх сайхан шд.

DW (зочин)

avdar agaa aimaar hovdog naasan.amidraldaa setgel dunduur bh ue olon baidag.gol in eruul baival busad in bolno doo

Света

ДВ эрүүл энхийн түмэн жаргалан гэжугаам даа.

Давка (зочин)

Би маргаашаа бодоод орой эрт унтахыг боддог. Маргаашаа бодож тасартлаа уухгүйг хичээдэг.... Маргаашийн ажлаа бодож гэртээ эрт харихыг боддог... маргаашаа бодож амьдардаг. Энэ золиос уу? Маргаашийг бодно гэдэг чинь алсын хараатай амьдрал эгж би боддий шт. Зөвхөн өнөөдрөөр амьдарна гэвэл зарим зүйл дээр байж болох ч зарим зүйл дээр бол Нөү шүү дээ...... тиймээс холыг харж амьдрах хэрэгтэй..

Света

Хэ хэ Давка би уул нь маргаашаа ерөөсөө битий бод ингэж хэлээгүй шд. Яад заавал туйлшруулаад байгаа болдоо таануус. Би ойлгогдохгүйгээр биччиж, маргаашийг өнөөдрийн илүү сайжруулсан хувилбар болгох гэж хичээх нь хэн бүхний хувьд зүйн хэрэг. Гэхдээ зөвхөн ирээдүйгээ бодоод өнөөдрийг сэтгэл дундуур өнгөрөөж үрж болохгүй л гэх гээд байгаам шд.

Ицми (зочин)

өө сайхан бодолгүй амьдарцгаая гээ гуцаад байгуул яахуу хаха. би өнөөдөр ч гэж боддоггүй, маргааш ч гэж боддоггүй. аа тийн ирэх долоо хоногт юу хийя даа гэж боддым байна гэссс кк

Света

Орж гарсан бодож санаснаа хэлсэн хэн бүхэнд талархая. Өөрийн бодол өөртөө зөв, тиймүү?

SpySec

Хүн хүний бодол өөр л дөө. Минийхээр бол би байнга ирээдүйгээ, маргаашаа бодож байдаг. Жишээ нь одоо идэхэд сайхан гээд л баахан хор идээд байхыг би хүсдэггүй. Мөн хүүхддээ одоо надаа амар гээд л элдэв амар аргаар хүмүүжүүлж хооллодоггүй, тоглуулдаггүй. Би өөрийнхөө хүүхдийн бас ирээдүйг бодох хэрэгтэй. Мөн өнөөдөр сайхан хоол идчий гээд л байгаа мөнгөөрөө тансагладаггүй, маргааш нөгөөдөр гэж хурааж байгаад гэртээ эд хогшил авах, эхнэртээ хүссэн хувцсыг нь авч өгөх хүүхдийнхээ ирээдүй, сургууль соёлд нь хуримтлал үүсгэх гээд мөнгөөр хийх зүйл зөндөө л байдаг. Тийм болохоор би маргаашаа болон ирээдүйгээ бодож бүгдийг хийдэг. Мөн маргааш би үхэх байсан ч хамаагүй маргааш ирэхэд л би бэлэн байх хэрэгтэй гэж боддог юмаа.

Света

Зөөөө бүгдэнд чинь бууж өгөөд маргаашийн төлөө амьдрахаар шийдлээ гсн. Гэхдээ гэжийгаад эцсийн үгээ хэлчий. Өнөөдөр сүүлчийн өдөр юм шиг амьдар гэсэн үгийг надаас ухаантай хүн хэлцэн л байгаам даа.

SpySec

кк ер нь энэ шинжлэх ухаан гэдэг зүйл хөгжснөөс хойш харьцангуй ойлголт гэдэг зүйл чинь бас газар авчихсан шүү. Ер нь бүх зүйл харьцангуй үнэнтэй, туйлын үнэн гэдэг чинь алга болсон шд. Тийм болохоор өнөөдрөөрөө амьдарна гэдэг ойлголт ч харьцангуй. Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө ойлгож өөр өөрөөр ойлгуулж явдаг байхаа.

Света

Тийм шүү SpySec. Тийм болохоор нь л амьдралд хайртай. Бүх юм харьцангуй. Миний хувьд үнэн зүйл чиний хувьд худлаа. Гоёоо гоё амьдрал гоё.

DALDAAK (зочин)

27 SETGEGDELIIN TAL NI UURIINH NI SETGEGDEL BAIHIIN. YASAN STUPID YUM BE ENE LIGHTSHINE

Света

Би хүнтэй санаа бодлоо солилцож байгаа ухаан нь. Чамдтаалагдахын тулд би анх удаа гэдэг дууг лав дуулж чадкү шүү Далдаак.

DALDAAK (зочин)

gereltuya novsh mini blogoos zailaarai

мармелад (зочин)

би өчдөр нимгэн хувцаслаад гарцийн тэгээд аймаар даараад тэгсэнээ заза маргаашл яаг дулаахан хувцаслий гэж бодсийн тэгсэн өнөөдөр хоолой өвдчөж тэхээр би новш болж таарчийнуу.Чинийхээр бол гялс гэртээ хариад дулаан хувцасаа өмсдөг байжлдээ тээ

Света

Үүшээ тоо тоолж сурчаад хүн хөөгөөрэй. Чи хэнийн Далдаак нэрэндээ таарсан далдганасан новш байна дөө чи. Би хаана юу бичихээ мэджийнаа. Чам зэргийн эцэг эхийн өгсөн нэрийг далдгар болгож сольдог НОВШ-оор заалгахгүй. Тээд ч чи хүн хөөдөг хэнийн бэ?

DALDAAK (зочин)

kkk... huurhun sh de... unsie

bataa

магадгүй чиний зөв л байх
гэхдээ чамайг бас маргааш юм хүлээж бгааг мэдэхгүй тул магадгүй л гэмээр юм бна

угаасаа энэ яг ийм байх ёстой гсн юм бхгүй дээ энэ хорвоо дээр

Света

Чи лав цоо эрүүл хүн лав бишээ Далдаакаа. Сумтай юмуу хаашаа ийн. соорий би хэнтэй яаж харицаж, блог дээр өөрөө сээгийдэх эсэхээ хүнээр заалгаад баймааргүй л байхым. Мармелад аа би юу бодож байгаагаа л бичсэн. Энэ миний хувьд байж болох зүйл ч чинийхэрээ заавал тийм байх албагүй шд. Өөрийнхөөрөө...

Зочин

өө миний блог биш байсиймуу... за за жоохон наргичихлаа... уучлаарай

Daldaakad: уучлаарай нэрийг чинь ашиглачихлаа... ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)