Миний цаг : Савангийн дууриуд ба монголчуудын ой санамжаа алдалт
2 жилийн өмнө би "Гарын 5-н хуруу " киноны Шагдар буюу УГЖ Лхасүрэн гуайтай ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Тэр хүн дотроосоо шатаж багтарч явдаг юм билээ. Толгой өөд таталгүй уйлж, гурвалжин дөрвөлжин дурлалцаад, сархадыг сав саваар нь сөгнөж, ой санамжаа алдаж, элдэв хорт хавдраар өвчилдөг солонгос кино жүжигчидийнхээ хөөрхөн царай дэгжин хувцасаар олон монгол охид хөвгүүдийг өөртөө татаж байна. Үүнээс болж урлагийг үнэлэх үнэлэмж, бусдыг үзэх үзэл аяндаа л өөрчлөгдөж байна. Сонгодог урлаг, дэлхийн шилдэг киног тэд ойлгохоо больж. Энэ бол эмгэнэл. Тархи толгой нь сайхан зүйлийг мэлрэхээ больчихож. Хэлд дөнгөж орж байгаа охин "уба" ч гэнүү солонгос үг хэлж ёстой л толгой эргүүлж орхих юм гэж ярьж байлаа. Би өөрөө тийм сүрхий урлагийн нарийн ширийн ойлголтгүй болохоор урлаг талаас нь ярьж байгаа зүйлийг нь ойлгоогүй ч өнөөдөр охид хөвгүүд маань солонгос кинонд уусаж тэдний хувцасаар гоёж, үг яриаг нь дууриаж, үс гэзгийг нь өвчисөн юм шиг дагаад л... Энэ яахав хувь хүний эрх байх л даа. Гэхдээ хотын төвөөр алхаж байгаа залуусын өнгө аясыг харах юм бол аяндаа солонгос стиль үнэртэж байгаа гэдэгтэй нэг их маргах хүн гарахгүй л байх. Хөнгөн дэврүүн зарим охид киноноос харсан солонгос орноо бодит юм шиг бодож мөрөөдөж байхад нөгөө хэсэг нь тэднээр бизнес хийж солонгос хүнтэй гэр бүл болгоно гэсэн хуурамч зар гаргаж хүний боол болгон гадагш нь наймаалж байгаа гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрөөд байгаа. Телевизийн аль ч сувгийг солино нус нулимастай солонгос сериал. Харсаар байтал нэгдүгээр ангийн хүүхэд ч учрыг нь олчих юман дээр төрүүлээд л төрүүлээд л зөрүүлээд л байдаг солнгос киногоор залуус амьсгалаж кинон дээрх хоосон ертөнцийг даган дууриаж үндэсний гэсэн бүхнээ мартаж ой санамжаа алдаж байна гэж хэлсэн Лхасүрэн гуайн үгийг эргээд бодоход маргах юм огт гарахгүй юм шиг. Солонгос киног үзэх нь буруу гэж огт хэлээгүй, хүн юугаа үзэх нь өөрийнх нь хэрэг. Гэхдээ үндэснийгэсэн үзэл бидэнд жаахан дутаад байна уу даа. Даярчлал гээд л яриад байгаа. Энэ даяарчлалд бид өөрийн гэсэн юмаа авч ороод бусдад уусчихалгүй явж чадвал Монгол цус, Монгол ген үлдэж чадна. Түүнээс биш юм юмыг дагаж дуурайгаад саваагүй нохой саранд хуцахын үлгэрийг гаргавал нэг мэдэхэд Монгол гэсэн улс газрын зураг дээр тэмдэглэгдэхгүй болчих вий. Ой санамжаа алдаж, осолдож энддэг энэ кинонуудыг арай бага гаргавал яасан юм бэ? телезизүүдээ.
start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
MES POSTZ

Алгаа ташаал, үнэн үнэн гээл уншаад байлаашд. Сая нэг нээх муухай хэрүүлтэй кино гараад бүр яаваа үхье ч гэж бодож байлаашд энэ тэр гэх нь ч хаашааен Сааран мааран кипа ёоооо....гээл тэр муухай дууг нь сонсхоор шууд л ... зсс зүгээр л харшилтай

Оранж

Би Шагдараа гээд толинд хараад өөртэйгээ яридаг кинонд дургүй. Сүнстэй чимшиг аймаар байдийн. Бас ой ухаанаа алдаж эсүүл хорт хавдар тусдаг кинонд час дургүй.........

Гана

бөөн сөрөг энерги

Света

Би тэр муу "Эхнэрийн урхи"-д яг урхидуулахжийсан. Гэхдээ 2 анги үзээл больцоон. Яааг МЭС шиг гаршилтай болцосоон. Хэ хэ Давка би дээхнэ үеийн монгол кинонд дуртай. Харин тэр ухаанаа алдаж малдааг кинунд дургүй ээ. Гана харин тэхх

Оранж

нээрээ эхнэрйин урхи-г үздэг байхад нз залуу маань загнадаг басйийн. Тэхээр нь чамайг энэ киног үзэж урхидаад хэзээ ч явуулкү гэсэн чинь би урхинд нь оркү гээд тэр тэнэг киног чинь үздэг болсон шт гэжийсийн..... кккк.... би эхний 10 ангийг нь алдаг оног үзсэн тээл угаасаа үзмээр байсан ч нойр намайг дийлсийм даа.... Тээл кино юу? нойр уу? гэсэн 2 сонголт гарч ирээд би бол шууд нойрыг сонгожийсийн...... кккк

Света

Тунчиг даж сонголт байна Давка

Цоомоо

хөөрхийс тэгээл тэрийг нь үзээд байгаа гарууд хөөрхийс тэг мэдрэл цуварлаараа амьдарлыг төсөөлөө шаачина пиздаагууд

SUNshine (зочин)

Нээх хоорондоо үйл явц нь төстэй кинонууд, энэ ТВ-нүүд нь үзүүлэх кинонуудаа олж ядаад л хэдэн сериал орчуулаад гаргачихаар нэг хэсэгтээ амар байдын байгааз. Залуучуудын хувцаслалт энэ тэрийг нь дууриахыг бол нээх буруушаахгүй байна өө, кореачууд азидаа л үнэхээр загварлаг л даа. Жапанууд ч ирээд л хувцсыг бөөн бөөнөөр нь аваад л явдын билээ. Бусад зүйлсд нь /толгой өөд таталгүй уйлж, гурвалжин дөрвөлжин дурлалцаад, сархадыг сав саваар нь сөгнөж/ автахгүй л байх хэрэгтэй.

Зочин

тэгээд ТВ ээр нь үзчих олигтой нэвтрүүлэг ч хийхгүй байна. Тэгээд рекламны дундуур кино гараад байгаа юм уу киноны дундуур нь реклам яваад байгаа юм уу бөө мэд.

Оранж

Солонгос киноноос нь хараад бахйад бас сонин сонин юм их болноо тэ? Мангар олон хүнтэйм байж бүх үйл явдал гурвалжин дөрвөлжин хайр нь хэдхэн танидаг хүмүүс хэдхэн айлын хооронд л өрнөөд байдаг стоо тэнэг тэ? 1 ангит кинонууд нь харин зарим нь стоо хөөрхөн байдийн.

helloworld (зочин)

Би лав солонгос кино үздэггүй болохоор сайн мэдкүм. Тэхдээ энэ миний үеийн хүүхдүүд бараг бүгдээрээ/эр эмгүй/ үздийн. Бас тэр нэг биг банг ч гэнэ үү. тэр мангар юмныхаа дууг нь чарлуулаа л.

Света

Өө харин тийн. Үзээл байхын байнашд энэ хүнүүс Цоомоо. Саншйна: Харин тиймээ тусдаг өвчин нь нэг, гардаг бүх үйлдлүүд нь ижил, нус нулимс этр гээ... Уйлах стиль нь ч адил. Зочин: Тэр ч тийм шөө. Нээээх алиа реалити шоу гэж элгийн юм. Бүх ТВ-ийн мэдээ ижилхэн тээ? Давка: Хэлээд юүхүү Хэлловорлд: Өө үзнэ үзнэ. Нэг гэрт гуьан хүн байвуул 2 нь үзнэ.

Ну ПОГОДИ

За мань усыг нь уужаан хувьд хэлэхэд байнаа..... сдаакуудаа наа кануныхаа оронд НУ ПОГАДИ үз за л гэмээр байна тэдгээр хүмүүст өөр хэлэх үг ч алга ганц бухимдуулдаг сэдэв байнадаа золиг гэж савангийн дуурь биш шампууны дуурь амьдралаас тасарцан хөөс шүүдээ зүгээр

Света

Ахахаха. Заяц гоё хэлсэн. НУ ПОГОДИ чинь төгсөрцөн кину л гэж боддын.

Ну ПОГОДИ

за мань тэггүл бичкээн со драм үзүүлэх үү?
ОО убба саранхэй гэхдээ та яагаад өөр хүнд хайртайм бэ яг надыг хайрладаг тэр хүн шиг ... Надыг хайрлахгүй бол би өвчин тусч үхнэ тэгэхээр та ойлгоод над дээр ирнэ архиууж нөгөө залуугаа загнана харин тэр надыг бодоод надаас явна тэгээд л 2 уулаа хамтдаа байна мөн үү ллр

Света

Туулайхан минь наа чинь истой грашил хөдөлгөө хаячлаа байна.

Naraa (зочин)

Negent l olon angit kino uzuulj bgaa um bol JApan, Angli, German, Amerik geed l oron ornii serial-s uzuulj bolodggui um bolov u? USA-d gehed l TV suvag bur oor ooriin ochnoon olon serial-tai. Oron nutgii TV-r bol oroi 6-s hoish serial tasrahgui shde.

House, Trauma, Grey's Anatomi geed emch nariin tuhai;
Prison break, Lie to me, 24, CSI: Law and Order geh metiin adal yavdal gemt hergiin tuhai;
Friends, Sex and the city, Gossip girl, Melrose place, 90210, Ugly Betty, 30 Rock geh met hair durlal, eldev zuiliin tuhai;
Fringe, Smallville, Medium geh met huutslag uzegdel, hari garig eldev zuilsiin tuhai geed l ochnoon kino garna.

Olon ornii olon torol janrtai kino uzuuleed bval uzegchded n iluu sonirholtoi bmaar um.
TV-n bodlogo n yadag um bol doo

Света

ТВ-үүдэд тогтсон бодлого байгаа гэж би л лав боддоггүй. Тэгээд ч ТВ-үүд ихэнх нь рекламан дундуур кино гаргаж мөнгө олдог. Со кино эхлүүлээд тэрийг нь хүнүүс ихээр үзээл... Гэхдээ зах зээл дээр Со кино үзэх хүсэлтэй хүмүүс байгаа болохоор гаргаад байна уу, эсвэл өөр сонголтгүй болчоод үзээд байна уу гэдэгт л хамаг учир байгаа байхөө. Хэлэх үг ч алга хө Нараа

Анчин (зочин)

Со-гийн нэг ангитай кононууд нь л гоя дөө

Света

Тиймүү. Би ер нь нээх кино үзээд байдгүйм л даа. Олон ангит кинонд бол бүүр дургүй. Эхнээс нь дуустал үзсэн цорын ганц олон ангит кино чинь "Цэргийн сургуулийнхан"

LoveLove

Хүмүүс шал тэнэг гэсэн мөртлөө л үзээдээдийшд солонгос 1 ангитай кинонууд нь хөөрхөн байдын олон ангитай кино нь аймар ядаргаатай санагдаадээдышд нэг нь гүү гүү гүү гэжаагаал за яахуу сууя гэнгүүт нөгөөх нь гүү гүү гүү гээд эхэлдийн ёоо сто хачин юмнаас таашаал авч хайрладаг гарууд юм шиг байгаан солонгост тээд хорт хавдар ой ухаанаа алдах гэсэн 2хон өвчин байдым шиг байгаан

Света

Гүэ харин тийн. "Өвлийн хайрын дуу" гээд нэг Со кино баахан гарсаншд. Тэхэд манай аав "Гүэ энэ нэг залуу гэж зовохын одонд төрчжээ. Суваг солих тоолонд л толгойгоо өөд тааткү уйлахын" гэжийж билээ. Үнэн гэцүү.

Хэрлэн (зочин)

үнэн үнэн.

Hvsleek (зочин)

хэхэ. Найз нь маргаашнаас 3марал од билүү. тэрийг үзэхээр ДВДыг нь авчихсан шд. яг 24 анги байна лээ. хэхэ

Уг нь миний хамгийн их хүлээж үзсэн нь "Элсэн цаг" "цагаан шөнө" 2шд. Одоо тэгэж байгаад бүх ангийг нь олж үзнээ гээлоо хэхэ. Бөөн киногоор өвчилсөн хүн.

Нээрээ надаас америкийн "24 цаг"-г авч үзэж болно шоо. 1-6 сийзон бүгд байгаа. бас Призонбрийк, ЛОСТ, Херо энэ тэр бүгд байгаа шоо. гэхдээ бүх сийсон бишэлдээ.
Яахав киноны минь цуглуулганд байж л байг... :D

Света

Хэээх Хүслээе Со киноны их мастер олчым бишөө. Харин тэр 24 цагийн бүх сийзоныг нь нээх сайхан нартай өдөр авч үзий шөө. Киноны цуглуулгатай болвол гоё л байх. Со кино битий авчий этр гээд туйлшраа давхичуул ямруу. Юугаа үзэх нь таны өөрийн тань мэргэн сонголт байх л даа. автаж этр гай болкүлол.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)