Миний цаг : Төөрдөг байшин шиг Улаанбаатар

Төөрдөг байшин шиг Улаанбаатар

     Хаврын хавартаа хог нь толгой дээгүүр эргэлдэн “бүжиглэж”, хамар сэтэлмээр үнэр ханхийн сэтгэл аягүйцүүлдэг Азийн цагаан эсвэл арай өөр өнгөтэй дагина Улаанбаатар хотод бид амьдарч байна. Хаана юу байгааг нь олж очих гэж “уйлахаас” наахнуур юм болж бухимдсаар бид ч дасчихаж. Зүү багтах зайтай газар болгонд нь ямар ч зохион байгуулалт, төлөвлөлтгүйгээр байшин барьчихсан болохоор гудамж талбай, байшингаа дугаарлахад төвөгтэй болжээ. Нэг саяас давсан хүнтэй хотын хувьд гудамж, талбай, албан байгууллагуудын нэр, хаяг анхаарлын төвд байх ёстой. Албан байгууллага, орон сууц, гэр хорооллын хашааны булан дээр “Амарсанаагийн гудамж”, “Самбуугийн гудамж”, “Залуучуудын өргөн чөлөө”, “Рашаантын 18” гэх хаяг байдаг ч яг тэр нэрээр нь хүнээс асууж сурвал мэдэх хүн бараг олдохгүй. Нийслэлд 109 гудамж, талбай албан ёсны нэртэй байдаг бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчид нэр “хайрладаг”. 
Саяхан интернэт хэсч яваад, нэгэн грек залуугийн Улаанбаатар хотын тухай бичсэнийг уншлаа. Тэрээр Улаанбаатарт ирсэн даруйдаа хотын газрын зургийг аваад, манай улсын нийслэлтэй танилцах аялалдаа урамтайхан эхэлж. Түүн дээр нь хотын гудамжны нэрсийг англиар биччихсэн байж. Англиар бүх гудамжаа нэрлэдэг улс юм болов уу гэж гэж бодсон чинь Монгол хаягаа орчуулчихсан байсан хэрэг. Энэ тухайгаа тэрбээр “Та бодоод үз дээ “Peace avenue” гэж газрын зураг дээрээ биччихээд тухайн гудамж дээрээ болохоор “Энхтайваны өргөн чөлөө” гээд крилл үсгээрээ биччихдэг юм билээ. Ийм газрын зурагтай жуулчин Улаанбаатарт ганц гудамжийг нь ч эрээд олохгүй, төөрнө дөө” хэмээн бичжээ. Гадаадын жуулчин битгий хэл мань мэт нь төрлөх хотдоо төөрч байна. Найзынх маань шинэ байр авч, тэднийд зочлохоор оройхон ажлаасаа гарлаа. Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 13-р хороолол, ...-р байр гэсэн хаяг тогтоогоод баахан алхлаа. Жижигхэн туслах замаар хиллээд нэг нь зургадугаар хороо, нөгөө тал нь 18-р хороо болчихдог “гайхалтай” газраар хөлөө эцтэл бэдрэв. Эцэст нь утас цохин асуувал “Бөхийн өргөөний зүүн талаар уруудаад, тийм дэлгүүр байгаа...” гэхчилэн заавар авч арай ядан олж очив. Хотын төвд хаягжилт ийм байхад гэр хороолол ямар байх нь бүүр ч ойлгомжтой. Орон сууц, барилга байшин, орц, айлууд нь хаалган дээрээ дугааргүй. Нэг үгээр хэлэхэд зорьж очсон газраа олох гэж “оньсого таах” хэрэг гарна. Байгууллагын хаяг ойлгомжгүй, эсвэл хэт нүсэр, зарим нь хараа муутай хүн олж харахааргүй хариугүй жижгхэн. За тэгээд Хятад, Солонгос, Англи гээд есөн шидийн хэлээр биччихдэг. Криллээр байгаа хэдэн хаяг нь бөөн алдаа. 

Хөдөөгөө голоод, ажил амьдралын эрхээр хот бараадсан гэр хорооллынхны хувьд бэрхшээл олон. Хаа дуртай газраа хашаа хатгаж, задгай буучихсан тэдэнд сонгуульд нэр дэвшигчид хоосон амлалт өгөхөөс бусдаар хайхардаг байгууллага, албан тушаалтан бий гэвэл бараг л үлгэр. Энэ эмх замбараагүй суурьшлаас болж төрөл бүрийн үйлчилгээ дутмаг. Түргэн тусламжийн тэрэг дуудлага өгсөн айлдаа очих нь өвсөн дотроос зүү эрэхтэй адил. Хэрэв хашаа бүр тодорхой хаягтай, хаалга бүр дугаартайсан бол ийм хүндрэл гарахгүй. Гудамж гэдгийг би ойлгохдоо эгнэсэн хашаануудын дундуур машин явган хүний замтай байдаг гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ. Явж байтал нэг буланд гацчихнна. Эсвэл хоёр болж салаад машин байтугай хүн явах зайгүй шигчихсэн байх юм. Гэр хорооллын айлууд гэрээ хүнд зааж өгөх гэж зовдог. Төв замаасаа салаад, тийм дэлгүүрийн хажуугаар гараад, нэг худгийн урд гудамжаар ороод гэхчилэн ярих нь өрөвдмөөр. Хэдхэн хоногийн өмнө телевизээр хөдөлгөөнт эргүүлийнхэн гэр хороололд гарч байгаа гэмт хэргийг цаг тухайд нь илрүүлж байгаа тухай мэдээ гарлаа. Баярлууштай л хэрэг. Хөдөлгөөнт эргүүлийнхэн “Хотын аль гэр хороолол хаягжилт тааруугаас гэмт хэргийн дуудлага хүлээн авсны дараа нөгөө газраа олж очих гэж мунгинасаар байгаад хамаг цагаа алддаг. Ялангуяа Чингэлтэй, Хайлааст гээд хотын хойд захын гэр хорооллуудад эмх цэгцтэй дугаарласан, хаягжуулалт алга. Нөгөө талаар хөдөөний олон замын хаагуур явах вэ гэдэг шиг хотын гэр хорооллын нүх сүв ихтэй замыг сүлжиж ороосоор байтал байгаа шатахуунаа барах нь энүүхэнд” хэмээн ярьж байлаа. Энэ эмх замбараагүй байдлаас болж эмнэлэг болон цагдаагийн тусламж авч чадахгүй хэн нэгний амь эрсдэж байгаа ч юм билүү гэж бодохоор дотор жихүүцмээр. Монгол Улсын үндсэн хуульд зааснаар бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Харин тэр эрх маань ийм зүйлд ч “сөхөрч” байгаа нь харамсалтай. Бүгдийг нь халуун ус хананаасаа гардаг байранд оруулж чадахгүй ч гэсэн ядаж хүн ойлгохоор хаягжуулчихвал сайнсан. Уул нь “Гэр хорооллын хашаа, гудамжны хаягт мөрдөгдөх стандарт” гэж байдаг юм билээ. Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид дугаар олгох журманд “Гэр хорооллын эхлэл дээр гудамжны нэрийг бичнэ. Гудамжны нэрийн хаягны хэмжээ 66х14 см, цагаан дэвсгэртэй, 0.8 см хэмжээтэй хөх өнгийн хүрээтэй байх бөгөөд хөх өнгөөр гудамжны нэрийг бичнэ. Энэ самбарын хэмжээ 14х14 смбайна гэжээ. Хашааны дугаарын хэмжээ 12х20 см байна” хэмээн тусгажээ. Ийм журам байдаг гэдгийг урьд нь сонсож байсангүй. Журам нь байсаар байтал хэрэгжилт хаана байна вэ? Захын гэр хорооллын эхний гудамжаар алхахад л хаяг ч үгүй, дугаар ч үгүй.

2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн ачаар иргэний бүртгэлийн асуудал ч, хаяг дугаар ч тодорхой болно хэмээн горьдож байсан. Харамсалтай нь өнөөдөр ч байдал дээрдээгүй хэвээр л байна. Хаана харъяалагдахаа мэддэггүй, эзэнгүй, “задгай” гэсэн тодотголтой айлууд нийслэлээр дүүрэн. Сонгуулиас зургаан сарын өмнө буюу өнгөрсөн оны эхээр сүр дуулиантайхан эхэлж, гэр хороололд хашаагүй, задгай буусан айлуудыг хаягжуулж, гудамжийг нь дугаарлах ажилд иргэд “0” гэсэн дүнг тавьж байна. Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа авч, ажил болгоочээ!!! 



М.Гэрэлтуяа  

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

би бас нэг юмыг гайхаад байдгийн. бүх хаягаа кирилл болго гээл орилоод байдын. тэгсэн хэрнээ нөгөө тийшээ хараал жуулчдыг оруулж ирий, жуулчдаар мөнгө олы гээл орилоод байдын. гүй тэр жуулчид чинь цугаарангий монголоор бичээ хаяцан энэ гачин улсад чинь тээд одоо яаж явахын болжийноо. хэн ч мөнгө, нэрв хоёроо хаяулангий нь үрэх улсад очкушдээ

Света

Саяхан интернэт хэсч яваад, нэгэн грек залуугийн Улаанбаатар хотын тухай бичсэнийг уншлаа. Тэрээр Улаанбаатарт ирсэн даруйдаа хотын газрын зургийг аваад, манай улсын нийслэлтэй танилцах аялалдаа урамтайхан эхэлж. Түүн дээр нь хотын гудамжны нэрсийг англиар биччихсэн байж. Англиар бүх гудамжаа нэрлэдэг улс юм болов уу гэж гэж бодсон чинь Монгол хаягаа орчуулчихсан байсан хэрэг. Энэ тухайгаа тэрбээр “Та бодоод үз дээ “Peace avenue” гэж газрын зураг дээрээ биччихээд тухайн гудамж дээрээ болохоор “Энхтайваны өргөн чөлөө” гээд крилл үсгээрээ биччихдэг юм билээ. Ийм газрын зурагтай жуулчин Улаанбаатарт ганц гудамжийг нь ч эрээд олохгүй, төөрнө дөө” хэмээн бичжээ.

SJoker (зочин)

тэр ч үнэн шүү

SpySec

Орост л лав хот, гудамжны нэр, байшингийн дугаар, хаалганы дугаарыг нь л мэдэж байвал хэнээр ч заалгахгүй олоод очих бүрэн боломжтой байдаг. Манайд бол за тэгээд л тийм өнгийн тэдэн давхар байшингийн тэрүүгээр нь гараад энүүгээр нь ороод тийшээ эргээд гээд л үнэхээр хүндрэлтэй шүү. Энэ хаягчлалыг нээрээ цэгцлээсэй дээ. Metro хот болчихоод хэдий болтол тосгон шиг хаягтай байх юм болдоо :(

MES POSTZ

Хаана юу байдаг нь тодорхойгүй Хэн юу хийх нь тодорхойгүй Юу юуг хийж болно болохгүй нь тодорхойгүй Буруу зүйл хийвэл яаж шийтгэх нь тодорхойгүй Зөв үйл хийвэл яаж урамшуулах нь тодорхойгүй Тэр дарга албан тушаалтнууд юу хийх юу хийсэн юун хүн бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ мэтээрээ сэтгэл хангалуун сайхан амьдрах энээ тэрээ эсэх нь ард олон бидэнд тодорхойгүй. Тодруулчихийч Тэр гкекийн тохиолдол бол Чукчатай онигооноос илгаа алга хахаха

Света

Нээрээ тийм дээ Ицми. SJoker мхм. SpySec: Манайд тэддүгээр хорооллын тийм гудамжны тийм байр гэвүүл гуц ингэх байлгүй. Зүгээр л хаахна вэ? Цирк үү, бөхийн өргөө юу? этр гээд тэмдэгтэй газраар баримжаалаастай. МЭС: Чи нээрээ яасан үнэн үгтэй хүнб.

Ну ПОГОДИ

манайхан энийг хэрвээ хийвэл хичнэээн саяаар хийх бол хэдэн тэр бум ч юмуу .... ямар нэгэн асуудалыг аймар өртөгтэй шийддэг наацан золиг гэж одоо хэн нэг нь уншчааад үүгээр хэдэн цаас олж болох нь гээл боджоогоодоо

Гана

нэг л шалтаг гарч ирвэл өөртөө мөнгө унагачих гээл үү

Света

Тэххх Туулай. Нэг юм хийх гээд тэндэр зарлана. Шалгаруулах гэж бөөн дайн дажин авлага өглөг. Тэгж багаал нэг юм шалгарна. Тэгээл бас бөөн мөнгө. Бараг 10 төгрөгөөр хийх юмыг 100, бүүр их гуцуул 1000-р хийнэ гээл бод.

AntiDotE

Хаягжилт дээрээ ч, газрын зураг дээрээ ч гээд ер нь бүх л зүйл дээрээ нэгдсэн нэг стандарт, нэгдсэн нэг ойлголттой болох хэрэгтэй л дээ. Жишээ нь бүгдийг кирилл үсгээр, эсвэл кирилл галигаар нэрлэнээ гэдэг ч юм уу тэ.

Света

Харин тийн наадахыг чинь л хэлээд байгаам шд AntiDotE.

ntsoom (зочин)

Би бүүр иччихлээ. Миний мэргэжил хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөтэй их ойрхон шүү дээ. Манай хот бол арай дэндүү. Үе үеийн ерөнхий архитект болон хотын дарга нар юу хийдгийг бүгд л мэднэ. Яриад хэлээд залхсоон. Энэ маягаараа явж байгаад нэг л өдөр асар их мөнгөөр шийднэ биз дээ. Гэцүү маа.

Света

НЦоом харин тиймээ гэцүүмаа. Толгой сэгсрэхээс өөр юу ч хийж чадкүлайна.

Оранж

ингэж төөрүүлээд байгаа нь 1 өнцгөөс харахад хөгжөөд ч байгаам шиг нөгөө өнцгөөс харахад хөгжихгүй ч байгаам шиг гүээээ мөн сониоооон энэ хот төлөвлөтийнхөн юугаа хийжийдэгбанйаа тэ?

Света

Надаа хоёр өнцгөөс хоёулангаас нь харахад хөгжөөгүйм шиг л харагдаад байгаам даа Давка.

Оранж

Үгүй яахуу төөрдөг болтлоо олон байшинтай болжаагааг нь харахад хөгжөөл багйааз дээ? гэхдээ энэ хаяг адрессний асуудлыг цэгцлэхгүй бол угаасаа болкүэээ..... Билүүс хотынх юм байж л хүний хэлсэн газрыг олж очиход бэрхтэй болжаам чинь хөдөөнийхөн эргүү юм шиг явах нь бараг зөв штээ....

Света

Нээрээ ч тийм юмуу? Гэхдээ гэр хороолол зүглүүл бөөр арчаагаа алдах байх даа. Хотын төвд хүнтэй уулзах гэж зүдэрчийхад. Хааяа очдог айлуудынхаа гэрийг сайн мэддэгтээ л. Тэрнээс биш ч амиа хорлох ч багадна.

Турьхан (зочин)

Хаягаа криллээр бичээд доор нь англиар давхар бичээд явчихвал ч. манай өвөөгийнх Чингэлтэйд байдаг юм. өнгөрсөн сонгуулийн буянаар үүдэн дээр нь сандал, саравч хоёр барьж өгсөн байна лээ. тэгсэн тэр нь бараг ерөнхийлөгчийг тэндээс явав уу үгүй юу нурахаар муу хийсэн байсан. хоёрын хооронд гурвын дунд хайран мөнгө цаг дэмий үрээд

Света

Хаягаа криллээр бичээд доор нь англиар давхар бичээд явчихвал ч гэдэг саналыг хоёр гараа өргөөд дэмжнээ хө. Сонгуулийн үеэр хийдэг юмнууд сонгуулийн маргаашнаас л хог болоод эхэлдийн. Бөөөөөр хэлэх ч үг алга.

director (зочин)

хэлээд байвал энэ мэт хэлэлцэж дуусахгүй асуудлууд зөнд байнаа. Хүний юманд хүний л юм шиг хандана гэсэн уриатай байдаг байх, энэ дээд том толгойтнууд. Өч төчнөөн жил болж байхад гадна дотныхны өмнө булайгаа чирч дуускуу нөхдүүд одоо яахав дээ ичиг ичиг. Гадуур дотуур явж галуу шувууных нь махыг амаа олкуу гэдсээ сунатал чихэж чихэж ирчихээд эн мэт хаяг маяг гэсэн асуудлыг яаж шийдвэрлэсэн байна гээд хараад авчих ухаангүй толгойнууд ониг ониг

Арслантай авдар

Таанууд одоо Даавкаа шиг "өнцөг" мөнцгөөс нь хар л даа энэ чинь.Наад өнцгөөс нь харвал нэг өөр,цаад өнцгөөс нь харвал бас нэг өөршдээ.Тэр хаяг маягийг байшингийнхаа өнцгөөс нь хардаг байхгүй юу даа.Тэр аргыг гадныхан мэдэхгүй юм чинь аргагүйшд.Одоо аливаа юмыг өнцгөөс харж сурцгааяаа.Гэцүү юм бээ яасан.Өөрсдөө зөв өнцгөөс нь харахгүй байж буруу өнцгөөс нь харчаад готыг минь миалаад байхымаа.Өнцөгшдээ өнцөг өнцөг өнцөг ккк

khongoroo (зочин)

Манай Монголоос өөр ийм тэнэг хаягжсан газар байхгүй байхөө.Кириллээр хаягаа биччихээд англиар газрын зургаа хэвлэчдэг юмуу?Тэгвэл Монгол хүн ч бараг ойлгохгүй юм байна л даа.Мангарийн

Цоомоо

ер нь бол байна аа ийм шдээ бүгд л зөв ярьж байна хаха

Света

Директор: Харин тийн ичиг ичг. Хармсалтай нь тэднуудэд ичтэй булчирхай байхгүй, байсан ч ажиллахаа больцон. Арслантай авдар: Юугнээ. Зө зө өнцгөөс нь харж сурах дасгал хийжугаа. Хонгороо: Харинй тийн истой мангарийн гэхэс өөр юу хэлэхэв. Цоомоо: Та ч бас зөв яарьжээнэ. Хэ хэ

Ангараг (зочин)

Сайноо?

Хннннн... Өдөр ирэх тусам л улам бүр замбармаагүй, эх толгой нь мэдэгдэхээ байгаад байхыммм, Монгол минү, бядны хэдүүл нь...

тглгаа0728 (зочин)

hi hotiin dargaa tergentsertei hvmvvst zoriuulaad saihan zam tawichaach tegwel tergentsertei hvmvvs gaduur chuluutui ywana bas duguitai hvmvvs ywhad towoggvi bolj hvmvvs ih dugui unaj mashiin unaj ywah hvn baga bolowch tsuurunu shv de hort utaa mashinaas ih garj baiga shv de ene mash chuhal shv amjilt hvsie

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)