Миний цаг : Алдаагаа хүлээсэн нь

Алдаагаа хүлээсэн нь

Бид хорвоо дэлхий дээр байхгүй ухаантай хүмүүсээ уралдуулж байж УИХ-ын гишүүдийг сонгодог гээз дээ. Сурталчилгааны үеэр хэдэн сургууль төгсөж, амандаа багткү олон хэлтэй, ард түмнээ гэсэн ариун цагаан сэтгэлтэй, морьтой хүн бууж хармаар, босоо хүн сууж хармаар үлгэрийн баатрууд байдагз дээ... Тэгсэн мань гарууд УИХ-ын сэнтийд очоод, тээд Засгийн газрын гишүүн болоод ирэхээрээ сохор, дүлий, мэдрэл муутай хамгийн хэцүү хөгжлийн бэрхшээлтэй болоод хувирчихна. Тээд тэднуусын гэрт телевизор байхку, бас сонин хэвлэл шагайнаа гэж гонж /магадгүй тэд хэд хэдэн их сургууль төгсөж, олон хэл судалсан гэж худлаа туудаг, бичиг үсгийн чадваргүй нь "Амжилтын анд Алтан түрүү" гэсэн архины ирикламыг уншиж чадку байгаагаар нь шууд илэрнэ./ Ил далд архи, согтууруулах ундааны ирикламыг хориглосон этр гэж солиордгоо болимоор ийн гээл бухимддаг байв. Гэтэл би  буруу ойлгоол майр ухаантай хайрт төрийн албан хаагчдыг буруутгажээсэн байгаам даа. Өвөлжингөө л хараа сайн байшүү гээл ириклам явжаахад манай мэргэжлийн хяналтын алба, шударга бус өрсөлдөөнийг хянах албаныхан "Хэ хэ энэ залуугийн ээж үнэхээр хараа сайтамаа. Саахалтын бүсгүйг харжийшөө. Энэ хүү нь гэж арчаагүй гар дуран барьчаад ичээсэй. Ээжийн хурц харааны нууц нь ... байгаан байна. Манай ард иргэд бөөн бөөнөөрөө уугаад хараагаа, эрүүл мэндээ хамгаалаасай гэж бодоол суужээсан байх. Тэд чинь бидний төлөө л тэр ирикламыг ойлгоогүйм байшдээ. Харин би гэж нэг лүд сая яг муулахжийсан. Истой эргүүмаа. За тээл явжээсан, яасан. Саяхнаас "Үүш тэрийг, тэр алимтайг нь..." За энэ риркламыг манайхны мундаг хүнүүс бас л хараагүй. Тээд одоо болтол ойлгоогүй суужийгаа. Ойлгосон ч бас маниусынхаа төлөө л байж таараа. Энэ "Миний цаг" юунд иймийн гэж бодуузай. Тээд эргэцүүлээд байхнээ биднийг стресс бухимдалтай нийгэмд архи уух нь тодорхой, бас юмны үнэ өсчийход алим этр авч идэж байхаар хамтад нь хэрэглэх нь тодорхой юманд нь хийгээл, найруулаал ууллгачы этр гээд бас хэмнэлт хийжийнэ ай? Ойснуу? Энэ жил бүтнээр, оовтоороо хэмнэж байгааг мэдсэн тиймүү? Гэх зэргээр хэмнэлт хийх жишээтэй. Бид нээрээ тасархай амьдарчийнаа. Тээд дараа үргэлжлүүлий за.
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Ну ПОГОДИ

би хэлдэг таван салаа боов амсуулах хэрэгтэй гэж

Арслантай авдар

Туулайг урдаас нь хартал гурван чихтэй болчихсон харагдаад байхаар нь гайхаад тойрч очоод харсан чинь харин би өөрөө Туулайг дэмжээд гараа өргөчихсөн зогсож байсан байшдээ хахахааа.Нээрээ болдог бол таван салаа өгөх юм саан

Ну ПОГОДИ

нээрэн нээрэн бага байхад чинь аав буруу юм хийвэл таван салаа боов амсуулдаг байлаа одоо л хэрэгтэй байгааамдааа

MES POSTZ

Бидний л сонгосон хүмүүс шүү дээ. Худлаа үнэн сонгосон л биз дээ хэлээч сонгоо биз дээ чииии... ккк. Ямар Арго-г тавилтай биш. Уул нь хууль тогтоох байгууллагад хуульч нар байсан бол тэ. УИХ-д бөх байхаар би гайхдаг. АПУ-н бөх гэдэг шиг УИХ-н бөх Тэр манлайайаай. кккк ----------- Гэхдээ бид л сонгосон юм даа. Ямар хужаа нар санал өгөөд сонгосцон биш Батаа дулмаа нарл сонгосон нь л үнэн юм даг.

Гана

тэгээд бодохоор яг чадалтай сэтгэлтэй нь мөнгөгүй болохоор сонгуульд өрсөлдөж чадахгүй шудрага бус байгаа биз дээ

Света

Болдог бол Заяц, Авдар хоёр гар нийлэн тав биш аруун салаа боов өгөх нь дээ. МЭС мэджийнөө. Сонгосон гэдгээ. Хамгийн супер УИХ хурал шд. Сумочин, үндэсний бөхийн аварга гээл гүчийг үзүүл бааварлахаар гарууд байгөө байгаа. Харин тиймээ Гана. Гэхдээ чадалтайгууд нь гараад ирэхээр нөгөө банзал хоёр нам нийлж аваал боож унагаал дундаа суулгаал, бөөр ыболку бол цааш нааш нь харуулаал гэцүү

SJoker (зочин)

Манай гишүүд ч тасархай шүү. Бөхчүүд удирдана гэж бодхоор л урам хугараад байх юумаа. Бас нөгөө Алтай аялалын цагаараа чухал чухал юм яриад байдаг байсан тэгсэн яасан урсгалаа дагадаг болсон. Болдог бол бүгдийг нь цааш нь харуулчих юмсан

Света

SJoker хэлээд юүхэв.

Танхил (зочин)

аа гэхдээ би бол тийм сурталчилгааг хориглох хэрэггүй л гэж боддог. манайхан хэтэрхий туйлширдаг болохоор УИХ.н гишүүд бүгд тэнэг юм шиг ойлголт байдаг..

Оранж

мэдээж сайн хүн бол байгаа л даа..... тэр хэнтийнхэн Батэрдэнийг гаргаснаас хамаг юм болжаахгүй юу......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)