Миний цаг : Эсэргүү бодол

Эсэргүү бодол

Мэдэхгүй олон мэдрэмжүүдийн учир шалтгаануудыг хайж олохыг хүснэ. Ичих, айх, амиа хорлох, үхэх... Би тэгж боддын. Одоо ингээд л үхлээ дээ... гэж бодох үед хүн ер нь яадаг бол? Тэр мэдрэмжийг өөр дээрээ амсчихвал их олон зүйлийг бодитоор үнэлэж, дүгнэж, магадгүй амьдралдаа гээж байгаа, танихгүй юм шиг нүүр буруулж байгаа олон зүйлээ зөвөөр харж чадах байхаа гэж бодоод байгаам.  Сүүлийн үед уншиж байгаа бичиж байгаа зүйлүүд маань ерөнхийдөө цаад агуулгаараа айдас, тэр тусмаа хүний үхлээс айх айдсын тухай... Найз нөхөд, зарим нэг хүмүүс яагаад ингээд байгаа талаар маань тодруулан асууж зарим нь бөөр "Чи яачихаа вэ? Үхэхийг хүсээд байгаамуу?" гэж асуугаад л... "Үгүй" гэсэн хариулт авахаараа "Бурхан минь..." этр гэж шүүрс алдаад л... Би амьдралд хайртай, өөртөө ч хайртай. Гэхдээ "Амьдрал үргэлж сайхнаараа..." гээд хоосон агаар дээр хий гишгээд яваад баймааргүй л байна. Үхлийг магтан дуулж, эсвэл айж үнхэлцэгээ хагалах шаардлагагүй. Тэртээ тэргүй энэ хорвоод ирсэн шигээ буцаад явахаас хойш хэзээ нэгэн цагт тохиолдох зүйлийн өөдөөс эгцхэн хараад л суужиймаар байна. Өдөрт гурван удаа үхлийн тухай бодвол амьдралын үнэ цэнийг илүү их мэдэрдэг гэдгийн байна лээ. Гэхдээ би нөхдүүдийг заавал ингээрэй гэжийгаан биш шүү. Хүн болгон үхэлтэй тулахдаа өөр өөрөөр хүлээж авч, өөр өөр хариу урвал үзүүлдэг. Яаж ийгээд амьдралаас зуураад үлдэхийг хүсэх нэгэн байхад, эвлэрээд зүгээр л яваад өгөх нь ч бий... Харин би яах бол? Ийм л эсэргүү гэмээр бодол орж ирээд байгаам.  Муухай юм ярилаа, муу ёр этр гэж мод чулуу тогших хүн ч байна.     Саяхан нэг танилыг маань амиа хорлосон тухай хүмүүс ярьж байхым. Жигтэйхэн ихээр жигшиж, бүүр байж боломгүй зүйл хийсэн мэтээр. Яагаад болохгүй гэж. Ингэж хэлсний дараа нэг хүн "Чи амиа хорлолтыг юу гэж боддын? Үнэхээр чадах болов уу, ийм үе тохиолдвол?" гэж ирээд асууж байсан. "Би чадна". Зүгээр л уйдаад, жаргалдаа ташуураад, эсвэл зовлонг дааж чадахгүйдээ биш... Цаана нь учир шалтгаан байгаа. Яахав сэтгэлийн хөөрлөөр, тухайн ганцхан асуудлаас болж өөрийгөө егүүтгэнэ гэдэг байж боломгүй. Харин өөр нэг зүйлийг алдвал тэгж болно... 
start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Зочин

Яагаад болохгүй гэж

Дамдаа (зочин)

Нээрээ би энэтхэгт олон жил бурханы ном үзэж байгаа багшийнхаа ярьж байсаныг ярих уу. Хүн яг үхэх үедээ яг ямар байдлаар үхнэ тэр дараагийн төрөл авахад их нөлөөлдөг гэнэ ээ. Юу гэдгийн нэг их сайн айлд ийм сайхан хүүхэн болж төрөх юм сан, тийм сайн хүү болж төрөх юм сан гэдэг ч юм уу, эсвэл зарим тохиолдолд яг үхэх тэр мөчид нохойн гөлөг их сайхан санагдах ч юм уу гэх мэтийн ийм бодол хүнийг дараагийн төрөл авахад шууд хөтлөөд явдаг гэж байна лээ. Ер нь тэгээд бодоход үхлийн муугаар үхэхээр бодвол хүний сэтгэл муухай л үхэх байлгүй тийм болохоор төрөл доошилоход нөлөөлдөг болов уу гэж би бодсон. Би ч үүнийг сонсоод хүн сайхан бодолтой үхэх нь л их чухал юм байна л гэж бодоод байгаа,ккк. За за үхэл сүнс, хойд нас ярихаар тэгээд мухар сүсэг элдэв юмтай холилдоод байдаг эд дээ. Шинжлэх ухааныг шүтэгчид орж ирээд л намайг мухар сүсэгтэйг минь гайхах л байх, хэ хэ хэ. бас хэт тийм хүмүүст үхэхдээ энштэйнийхээ цөмийн зэвсэг хийхэд ашиглагддаг энэргийн томьёогоо толгой дээрээ тэгвэл уншуулаарай л, би л бурханы номоо уншуулах минь гэж хэлмээр санагддагийн шд хэ хэ хэ. за бас л баахан бурчиж.

MES POSTZ

Эцсийн амьсгал ухаарлын алтан түлхүүр гэвээс л энэ нас минь хий хоосон зүүд мэт өнгөрнө гэхээс гуниг ба гутралыг мэдрэх юм даа.

Света

Үхэх... Үхэж үзээгүй болохоор төсөөлөл л байна. Тээд ч би хэлсэн шд. Миний үзэхийг хүсч байгаа юм "Ингээд л амьдрал дууслаа даа" гэж бодох үеийн мэдрэмж...

Dream (зочин)

Гэрэлтуяа гуай: Хүссэн юм хүзүүгээр татдаг юм шүү. Ярих юмаа олж яриарай чи айн.

Дамдаа (зочин)

тэхдээ үхэлд "сайхан муухай", "муу ёрын" энэ тэр гэсэн ямар нэг лэйбл өгөлгүйгээр яг үхлийг өөрийг ойлгож авах чинь хэрэгтэй юм биш үү? эрт орой хэзээ нэгэн цагт үхэхээс л хойш.

Света

Дрийм яагаад загнаад байгаан бэ? Хүссэн юм хүзүүгээр татна... Айчихлаа.

ЦЭЦЭГЧИН (зочин)

ҮХЭЛ ГЭДЭГ БОЛ ЭНЭ АМЬДРАЛИЙН Л НЭГ ХЭСЭГ. УГНААСАА ОЙЛГОМЖТОЙ ЗҮЙЛИЙН ТАЛААР ЯРИАД ЯАХ УУ? ХАРИН ХОЙД НАС ЭНЭ ТЭР ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БИТИЙ ТӨӨРӨЛДҮҮЛЖ ГАЦААНД ОРУУЛЖ БАЙ ХОЙД НАС Ч ГЭЖ БАЙДАГГҮЙМ ТАМ ДИВААЖИН Ч ГЭЖ БАЙДАГГҮЙМ. ГАНЦ БАЙГАА БОДИТ ҮНЭН БОЛ БИД ӨНӨӨДӨР ЭНЭ ОРОЙН ЗА, ЦАГ ХУГАЦААНД ӨӨРС ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ АМЬДАРЧ БАЙГАА НЬ Л ҮНЭН. ЕРН ТЭГЭЭД ҮХЭЛ ГЭЖ ВУГ ХЭЛЭЭД БАЙГААМ БЭЭ ГЭХЭЭР ҮХЭЖ БАЙГАА НЬ БИШ АМЬД ҮЛДЭЖ БАЙГАА МЭДЭРДЭГ ТИЙМ Л МЭДРЭМЖ. / ӨЛЗИЙТӨГСӨӨС СҮҮЛИЙН ӨГҮҮЛБЭРИЙН САНААГ АВСАН БОЛНО /

Света

RedBLOODED санал нэг байна.

orshikhoo (зочин)

хэхэ үхлийн тухай өдөрт 3 биш бүр 6 удаа дор хаяж бодох хэрэгтэй гэж хүртэл сонсож уншиж байсийн байна, дамдаагийн тэр багшийн хэлдэг ч тэр чигээрээ үнэн гэж боджийно, бүхэл амьдралынхаа турш үхэлд бэлдэх гэдэг үг бас учиртай зөвхөн тэр үхэх үеийн ухамсараа цэвэр тунгалаг амгалан байлгахын тулд шөнийн зүүд өдрийн бодлоо хүртэл маш сайн манадаг бололтой санагдсан. Үхэл гэдэг өөрөө одоо ч гэсэн маргааш гэсэн хүрээд ирэх боломжтой, дараа өдрийн ургах нар түрүүлж ирэхнүү, үхэл түрүүлж ирэхнүү бидний хэн нь ч мэдэхгүй.

Света

Харин тиймээ. Хэн хэзээ хаана яаж үхэхээ мэддэг бол амьдралаа илүү үр дүнтэй өнгөрөөх байсан этр гээд л хүнүүс бичдийн байна лээ. Харин би бодохдоо өнөөдөртөө, амьдралдаа сэтгэл хана. Тэгээл гүйцээ. Сэтгэл ханахын тулд арга хэмжээ авжил таараа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)