Миний цаг : Булшин дээр минь ирээрэй

Булшин дээр минь ирээрэй


Үхэж үнс болсны минь дараа
Үүрээр булшин дээр минь ирээрэй
Ор мөргүй алга болсон ч гэлээ
Ой ухаандаа чиний дүрийг мартаагүйг минь санаарай
Шил архи, ширхэг лаагаар хань хийгээд 
Шинэхэн өдрийг булшин дээр минь угтаарай
Хэн гэдгийг чинь таних болохоор 
Хэцүү байна гэж дотроо битгий уйлаарай
Хөшөөний минь чулуу тэр л үед инээж
Хөрсөн доорх бие минь инээдээр гэрэлтэх болно 
Хэзээ ч юм бэ намайг явсны дараа
Хэрэг болгож булшин дээр минь ирээрэй... 


start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Света

Үхлийн дараа амьдрал байдаггүй байх. Тэрэнд итгэмээргүй байна. Тэгээд булаад хаясан газраа хүмүүсийг хүлээнэ гэж итгэнэ.

Yagtiimee (зочин)

Чамаас түрүүлээд чадарчих байлгүй дэ би

Света

Тэгвэл би чиний булшин дээр очноо.

Арслантай авдар

Хэн би юуу?Аа болий айжийна.Үүрээр бол бүрч аймааршд кххх

Света

Зүгээршд. Хүрээд ирээрэй. Ирэхгүй бол чамд сүнс хоргоды шөө Арслантай авдараа

Ну ПОГОДИ

тас хар хувцастай цав цагаан сарнай бариад очиж болно биздээ хө

Света

Заяц тэгвэл мааааш их баярланаа.

Арслантай авдар

Туулайг дагаж л очуул юу юм гэхээс ганцаараа болч амждаггүй хэрэгээ.Ер нь би ийшээ очиж яах гээд байгаан бол кккккк

Ну ПОГОДИ

зүгээр хө очиж 3 мөрт уншинаа гэж хихи

Света

Би ч уул нь болж өгүүл ахиухан мөр уншчаасай гэж гүсээд байгаамаа. Манай нэг найз намайг мэдрэл муут гэсэн шд. Тээд энийг уншаад хэзээ ч булшин дээр чинь очку гэжийлээ... Хүнүүс юунд иймийн? хэ хэ

Ну ПОГОДИ

хүмүүсинй энэ занг хулхины зан гэдийн хө

khongoroo (зочин)

Яанаа нээх гоё шүлгэнд энэ муу Авдар,Заяц хоёр клип хийгээд хаясан байна гээч.Ёстой бүтэхгүй хоёр шүү энэ хоёр ккккк

Света

энэ хоёрын клип таалагджийнаа.

ЦЭЦЭГЧИН (зочин)

ӨӨӨ ҮХССССС G TUYA-ГИЙНХАА БУЛШИН ДЭЭР ГАНЦ ШИЛ ЮМТАЙ ОЧИНО ООО ЕРН ЭНЭ МУУ ДЭГЛЭМ ДУУСААДХУУЛ ХУУГААРАА ЦӨМӨӨРӨНГИЙ НЬ БӨӨГНӨРҮҮЛЖИЙГАААД ЧАДУУУЛ ДАГУУЛАД ГАНЦ ШИЛ БИШ, ГАНЦ АВДАР ДУУСГАЦАН Ч ЕРН ЯАДЫН ҮХССС

Света

RedBLOODED хүрээд ирээрэй. Би сюрприз байрина гэжугаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)