Миний цаг : Өөрсдийгөө энүүхэн хүрээндээ битгий цоожил

Өөрсдийгөө энүүхэн хүрээндээ битгий цоожил


Гудамжинд явж байгаад хэн нэгнээс туслалцаа гуйхад тэр бүр зөвшөөрөхгүй юм. Магадгүй хэлний бэрхшээлээс болдог биз дээ гэснээр бидний яриа эхэллээ. Дөрвөн долоо хоногийн хугацаатай манай улсад томилолтоор ажиллаж байгаа Германы иргэн Карин Керн бидний амьдралын хэв маяг, ахуй, хүмүүсийн талаар ярьж байна.  
- Манай оронд ирээд анхны сэтгэгдэл ямар байна? 
- Улаанбаатар их бохир хот юм гэсэн сэтгэгдэл төрж байна. Ирээд 21 хонож байгаа ч зам цэвэрлэж байгаа хүн олж харсангүй. Их олон байшин шинээр баригдаж байгааг, байшингуудын дундуур явахад их бэрхшээлтэй байдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Анхныхаа сэтгэгдлээс салж, Улаанбаатарт байгаа орчин үеийн зүйлүүдийг харахыг хүссэн. Гэсэн ч барилгууд нэгдсэн төлөвлөлтгүй баригддаг юм байна гэж бодоход хүргэсэн. Замын хөдөлгөөн ч их төвөгтэй юм. Нийтийн тээвэрт том автобуснууд явж байгааг хараад яагаад метро тавьж болдоггүй юм бол? гэж асуумаар санагдсан. Тэгвэл хүмүүс зорьсон газраа хурдан хүрнэ шүү дээ. Тээврийн хэрэгсэл хэдий их байна, хүмүүс нэг газраас нөгөөд төдий чинээ удаан очно. Магадгүй би Европ хүний нүдээр хараад байж болох л юм. Иргэдээ амгалан тайван, эрүүл орчинд амьдруулъя гэхээсээ илүүтэй, хөрөнгө оруулагчид болон банкуудад мөнгө хаядаг юм болов уу гэж бодлоо. Учир нь иргэдийн амьдарч байгаа байрнаас банк, хөрөнгө оруулагчдын байр илүү сайн байна шүү дээ. Мэдээж 21 хоногийн дотор аливаа нэг улсын тухай бүрэн дүүрэн мэдэх хугацаа биш л дээ.
- Монголчуудын амьдралын хэв маяг, зан заншил нь гадны хүмүүст содон тусдаг байх. Таны хувьд? 
- Би гэр хорооллоор явж үзсэн. Орчин үед хүн амьдрах аргагүй тийм нөхцөлд олон хүн амьдарч байна. Монгол залуучуудын өмссөн хувцас, сонсож байгаа дуу, гадаад дүр төрхийг нь харахаар европжиж байгаа, тийшээ тэмүүлж байгаа нь анзаарагдаж байна. Настай болон залуу хүмүүсийн хооронд тодорхой хэмжээний ялгаа гарч иржээ. Залуучууд нь шинэ сэтгэлгээ, глобал үзэл санаа руу тэмүүлж байдаг ч, түүндээ хараахан хүрч чадаагүй. Настай хүмүүс нь хуучин социалист үзэл санаанаасаа салж чадаагүй байгаа нь ч зарим талаар мэдрэгдэж л байна. Залуучууд өөрчлөгдөх нь зөв л дөө. Гэхдээ монгол хүн хэзээ ч монголоороо л байна. Тэр төрхөө хэзээ ч алдаж болохгүй гэж хэлмээр байна. 
- Хүмүүстэй харьцахад гарч байгаа нийтлэг бэрхшээл юу байна? Шинэ газарт ирээд дасч, зохицоход хэцүү байна уу? 
- Мэдээж ойлголцлын төвшинд бэрхшээлүүд гарч байгаа. Зочид буудлын үйлчлэгчээс тусламж хүсэх, ямар нэгэн зүйл асуухад ойлголцохгүй байх жишээтэй. Англи хэлний мэдлэг, ярих чадвар хүн бүрт байхгүйтэй холбоотой байх л даа. Залуучууд нь илэн далангүй юм шиг хэрнээ хэлний боловсрол муу байгаа нь анзаарагддаг. Хэрвээ орчуулагч байхгүй байсан бол би хэнтэй ч ойлголцож чадахгүй байх байсан. 
- Хоёр Герман нийлэхэд зүүн Германыхан социалист нийгмээс зах зээл рүү шилжиж орсон. Манай монгол ч бас 1990 онд ийм шилжилтийг хийсэн. Энэ хоёр өөрчлөлтийн үр дүн их өөр байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ? 
- Үүнийг ярихын тулд нэг түүх ярих хэрэгтэй. Манай улс хаант засаглалтай байсан. Тэр үед ардчилал гэдэг ойлголт байгаагүй ч хүний эрхийг дээдэлдэг байсан. Тэгээд фашизм дэлгэрч, дэлхийн дайныг өдөөсөн. Дайнд ялагдаж, дэлхий нийтийн өмнө Германы ард түмэн буруутан болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс хоёр салж, Зүүн нь Оросуудын мэдэлд, Москвагаас өгсөн чиглэлийг баримталж байсан бол хэдхэн километрийн зайд Баруун Герман АНУ-ын туслалцаатайгаар ардчиллыг дэмжин, өөр системийг нэвтрүүлэн шал өөрөөр хөгжиж байлаа. Хэдийгээр ийм зөрүүтэй байсан ч зүүн Германыхан хэзээ ч бид баруун Германаас өөр, шал өөр улсын иргэн гэж бодож байгаагүй. Хэзээ нэгэн цагт биднийг зааглаж байгаа хана нурж, нэгдэнэ гэдэгт итгэлтэй байлаа. Энэ хугацаанд баруун герман аж үйлдвэрийн томоохон улс болсон байв. Хоёр Герман нэгдсэний дараа зүүн германы нутаг дэвсгэр дээр амьдарч байсан хүмүүсийн амьдралын төвшнийг барууныхтай адилхан болгох оролдлого хийсэн. Энэ үеийг монголын 1990-ээд онтой харьцуулах юм бол зүүн Германаас хамаагүй доор. Яагаад гэхээр Монголчууд нүүдэлчин, дэд бүтэцгүй, өөрийн гэсэн тогтсон боловсролын системгүй байсан. Социалист нийгмээс зах зээлд шилжихдээ монголчууд ямар ч туршлагагүй, банк гэж юу юм бэ, тэр ямар үүрэгтэй вэ гэж мэдэх ч үгүй л орсон байх. Одоо ардчиллыг бэхжүүлэхийн тулд хүүхдэд багаас нь улс төрийн боловсрол олгох хэрэгтэй. Капиталист нийгэмд байр сууриа хэрхэн олж авах, улсаас юм харалгүй өөрөө өөрийгөө яаж авч явах юм бэ гэдэгт суралцах учиртай.
- Та монголд ирэхээсээ өмнө манай орны тухай ямар төсөөлөлтэй байв? Ер нь Германчууд монгол орныг хэрхэн төсөөлдөг юм бол? 
- Монголын талаар дэлхий нийтэд тогтсон төсөөлөл байдаггүй. Монголд аялал зуучлал хөгжөөгүй. Тийм болохоор европчууд монголд очиж амаръя, үзье гэж боддоггүй. Олон хүн монголыг хаана байдгийг ч мэддэггүй. Зарим нь монголыг оросын нэг хэсэг гэж ойлгодог. Жуулчид Хятад, Тайланд, эсвэл далайд очиж амаръя гэхээс биш монгол руу очиж амаръя гэж зорилго тавихгүй. Аялал зуучлал хөгжсөнөөр дэлхийд монголыг таниулахаас гадна улсын төсөвт нэлээд их орлого орж ирнэ. Ингэхийн тулд олон төрлийн аялалыг санал болгох ёстой. Адал явдалт, ууланд авирах гэх зэргээр сонирхолтой хөтөлбөр боловсруулж, зочид буудлуудаа чанаржуулж, бүх нийтээрээ англи хэлний боловсролтой болж, худалдааны болон түүх дурсгалын гудамжуудтай болох хэрэгтэй. Гудамжийг давхар латинаар хаягжуулахгүй бол крилл үсэг мэддэг жуулчин ховор шүү дээ. 
- Германчуудыг цагийг яс барьдаг гэдгээр нь мэддэг, хүлээж авдаг. Тэгвэл монголчуудын нийтлэг дүр төрхийг өөрийнхөөрөө тодорхойлбол... 
- Тэр үнэн шүү. Бидний цаг сайн барьдагийн шалтгаан нь эдийн засгийн хөгжлөөс үүдэлтэй. Ямарваа зүйлийг хурдан хийхийн тулд шийдвэрээ түргэн гаргах хэрэгтэй болдог. Ингээд ирэхээр цаг барихаас өөр аргагүй болдог. Герман хаант засаглалтай байх үед цаг барьдаг хамгийн найдвартай хүмүүсийг түшмэл болгодог байсан нь германчуудыг ийм болоход нөлөөлсөн болов уу. Германчууд нэг цагт олон зүйлийг амжуулж хийдэг. Улаанбаатарчууд ч түүнтэй ялгаагүй. Харин монголчуудын нүүдэлчин ахуйд цаг байсан эсэхийг би хэлж мэдэхгүй. Малчид өглөө нар тусч байна, хонь бэлчлээ, үнээгээ саах боллоо гэсэн ахуйн болон байгалийн зохицлоор цагаа баримжаалдаг. Германчуудыг монголчуудаас илүү сайн баримталдаг гэж хэлж болохгүй болов уу. Хот хурдан хөгжлийг шаарддаг. Улаанбаатарчууд хөгжлөө дагаад цаг баримталдаг болно. Хүн болгон мэргэжилтэй, боловсролтой болох хэрэгтэй. Энд хийж чадаж байгаа ажлаа дэлхийн аль ч оронд очоод хийж чадах чадвартай байх нь чухал. Өөрсдийгөө зөвхөн энүүхэн хүрээндээ битгий цоожил. Зах зээл гэдэг бол зүгээр нэг гар утас, капиталист нийгмийн гаднаас харагдах төрх биш, өөрсдийгөө таниулах, гадагшаа гарч өрсөлдөх чадвар шүү. Монголчууд өөрсдийгөө гадаад хүмүүсийн доор тавьж, тэднийг өндөр боловсролтой гэж үздэг нь харьцаа, хандлагаас нь анзаарагддаг.  
- Таны ярианд боловсрол гэсэн үг олон дурьдаглаа. Ер нь боловсрол гэж юу вэ? 
- Амьдралынхаа 4-5 жилийг зарцуулж, мөнгө төлөөд, тодорхой нэг салбарын талаар нарийн мэргэжил эзэмшихээр суралцаад төгссөн юм бол дэлхийн хэмжээнд өөртэйгөө адилхан мэргэжилтэй хүмүүстэй харьцаж чадахуйц мэдлэгтэй болох ёстой. Эрдмийн зэрэг цол, дипломон дээр байгаа дүн хичнээн сайн байгаад толгойд нь юу ч байхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Их олон сургуульд, олон хүн суралцаж байгаа бол боловсрол инфляци өндөр төвшинд хүрч байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл инженер, эмч, хуульчийн мэргэжлийг олон хүн сонгосноороо энэ мэргэжлийн үнэ цэнэ унаж байна. Минийхээр боловсрол гэдэг бол маш бага наснаас, сургуулийн өмнөх үеэс эхэлдэг. Хүүхэд бүр суурь боловсрол эзэмших ёстой гэж заасан байдаг. Гэхдээ багш нь цөөхөн хүүхэдтэй ажиллаж байж хүүхэд тус бүрийн авъяасыг нээж, түүнийг нь хөгжүүлэх ёстой. Саяхан Германд 1000 хүүхэд боловсролын тогтолцоог шүүмжлэн эсэргүүцэл илэрхийлсэн. Тэд нэг ангид сурадцах хүүхдийн тоог цөөл, багш нарын чанарыг сайжруул гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. Боловсрол гэдэгт зөвхөн мэргэжил эзэмших гэдгийг ойлгож болохгүй. Түүх, соёл, эрүүл амьдрах, ардчилал, улс төр, хэлний мэдлэг боловсрол гэсэн үгэнд агуулагдаж байдаг. 


start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

ёооо сайхан юм уншлаа харин ёстой баярлалаа.

Гана

өчигдөр Их дэлгүүрт явж байсан чинь нэг солонгос залуу миний хөлөн дээр гишгэчихсэн байхгүй юу тэгсэнээ санаа зовсон шинжтэй орчуулагчаасаа асууж байгаа бололтой....би хөлөн дээр нь гишгэчихлээ.... гараа барих шаардлагатай юу гээд... тэгсэн ахмгийн тэнэг нь орчуулагч охин нь хэрэггүй ээ гэж үү.... тэнэг байгааз

Stormy

Гана аа. Тэр орчуулагч хүүхэн чинь харин ёстой мудаг нөхөр байна уу даа. Иймэрхүү тэнэгүүд л монгол хүний үнэ цэнийг үгүй хийгээд байгаа юм шүү дээ. Тэр орчуулагчийн тархийг сэнсэртэл загинахгүй яасан юм бэ.

Гана

уул нь харахад аягүү л охин байсан хэхэ тэгээд нөгөө залуу уучлалт гуйгаад л өнгөрсөн...

Stormy

Гаднаа гяланцаг дотроо паланцаг юмнууд хаа сайгүй байгаа. Харахад нэг л их ариун явдалтай, эрдэм мэдлэгийн оргил болсон улсууд. Бодит байдал дээрээ юу ч байхгүй. Аль нэг хэлээр хальт мульт ярьдагаа өндөр боловсрол гээд ойлгочихсон.

Ицми (зочин)

тэнэг хүүхэн бэ. чи хэлкү яассын. чи чинь харин тэнэг гаруу гүй юу гээд. японы хажууд хэрэлдээ наахгүй юу хаха

harmogu (зочин)

тэр ямар тэнэг охин бэ,, шууд хэлэхгүй яасын,, арчаагүй тиймэрхүү юмнууд яах гэж орчуулагч болдогын болдоо

Света

Тэр ч арай хэтэрнээ орчуулагч хүүхэн. Баларсийн. Гэхдээ гадаад хүн гэхээр хөлөө хугалах гээд гүйдэг хүмүүс байдаг. Харин монголчууд бол тийм ийм гээд... Гэхдээ зүгээр л гаднаас нь өөрсдийгөө хараад үзүүл ийм л байна.

MES POSTZ

Гаднаас нь харах аваас ийм ажээ. Үнэн л хэлдэг өгөр герман байна гэж би бодов.

barbie

Юм бодмоор ярилцлага байна шүү.

Света

Хэ хэ гөү гөүг уншсанаасаа хойш энэ МЭС-г бас үнэн үгтэй өгөр хүүхэн этр гэж бодоод байгаам. Барби харин тиймээ.

MES POSTZ

хүүхэн ийийи?

Света

Тэгээд эр юмуу?

ЦЭЦЭГЧИН (зочин)

МММ МЭС ЧИНЬ ЭМЭГТЭЙ ЮМ УУ ЭРЭГТЭЙ Л ГЭЖ ОЙГООД БАЙГАА ШД. ЗА ТЭРЧЯАХУ ЭНЭ ОЛОН ЖИЛ ЭНДЭЭ НАДЫН ТОЛГОЙД ОРОМГҮЙ ЗҮЙЛС ЭНЭ ГАДААДЫН ТОЛГОЙД ОРЖЭЭ ГЭЖ ОЙЛГОЛОО. ЭНЭ НЬ ЮУГ ХАРУУЛЖ БАЙНА ВЭ ГЭВЭЛ НААГ НИЙГЭМ УЛС ТӨРӨӨР ОГТ ОРОЛДОГГҮЙ Л ХАРУУЛЖ БАЙГААМ БАЙНА

Ицми (зочин)

хахаха би Мэсийг эр гэж бодоод байгаашд тэр бичжугаа, тэр ярьжугаа этэр... тэр болоогийн дизааны байжугаа этэрээс нь хараад кк

Света

За соорий шүү МЭС. Яагаадыг бөө мэд би чамайг эм гээд бодчиж

MES POSTZ

Баргийн ч нэг эр биш Баатар сайн эр гэжугаа эххээх.

ЦЭЦЭГЧИН (зочин)

БААТАР САЙН ЭР БОЛХООР НЬ Л ЭНЭ МЭСИЙГ БИ ГУЙСИЙН ШД. ӨӨДГҮЙ АМЬТАН. ТЭГСЭН ЮУ ЮУ ГЭЛЭЭ ЧИ ???? ЗА ЯАДЭЭН НЭГЭНТ ӨНГӨРСӨН ХЭЛЧИЙ. БИ ГАНЦ ЧАМД Л ИТГЭЖ ЧАМАЙГ Л ГЭЖ ЯВСИЙ ШҮҮ. ӨӨРТ ЧИНЬ ӨГСӨН БУСДЫН ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ЦЭЭЖИН ТУС ГАЗРАА ХАВ ДАРААД ХАДГАЛЖ ЯВЖ СУРААРАЙ

MES POSTZ

За хав дараад хадгалж явнаа. Чиний гуйлтанд тэгж тэнэгтсэндээ уучлал эрье. Миний бие, Талархлаа гэе, Эв эе. ккк

Света

За за Баатар сайн эрийг яад тэгж андуурсийн бол доо би. Уул нь гого блогоор зөндөө л удаан тэнэсиймсан. Жинхэнээсээ соорий шөө.

Арслантай авдар

Яахнуу манай Гийтлаар ахын нутгийнхныг.

Света

Гийтлаар ахын нутгийнханыг яагаа ч үгүй шд.

тэвэг

Энэ гэхдээ аймар их юм бодоод л яваад байдаг гаруудын нэг байна тэ. Би тийм болох гэжага шд. боджоогоогоо хүнд хэлкү явж явж нэг ярьвал энэн шиг их ярих юм бодож чадах болуу

Анчин (зочин)

гоя л бичлэг байна. хөөш гадаадад очиж ингэж солиорвол яах бол. энэ тийм байна тэр ийм байна гээд хуцаад байвал ШАА гэх байх даа хахаха

Света

Бид гаднаас ингэж харагддаг гэхээр аймаарын. Гэхдээ би мэлдэхгүй байна өө. Харин тиймээ Барро бид хаа нэг газар очоод элдэв юмдонгосуул яг наа хариултыг чинь хүлээж авна байхаа.

Зочин

Бод бод

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)