Миний цаг : Нэг л мэдэхэд

Нэг л мэдэхэд

Номхон, томоотой даруухан төрх үгүй болж
Ногоон нүд, улаан хумстай шулмас болчихож
Нэхэл хатуутай хорвоогийн тоглоом болж
Нэг л мэдэхэд өөрийгөө ч танихааргүй тийм болчихож
Сар гарахад догдлохоо больж
Сархад уугаад согтохоо байж
Уйтгарлан сууж шаналахаа больж
Угийн ийм л юм шиг зэвэргэн байна

Гэнэн инээд, гэгэлгэн дуу надаас дахиж гарахгүй
Гэгээн мөрөөдөл, алсын зорилго ч өөртөө тээхгүй
Тээр тэнд галт тэрэгний эцсийн зогсоол дээ
Тэгэхэд би өөрийгөө гээчихсэн, одоо хайгаад ч олохгүй
Нар мандахад өглөө болдгийг мартаж
Намайг хүмүүс шоолон инээхэд ичихээ байж
Нэг л мэдэхэд би өөрийгөө танихгүй болж
Нээрээ хаана амьдардагаа ч таг мартчихаж
Хөнгөн алхаа, хээгүй харц алга болчихож
Хөлчүүхэн бодол, хундага дарс л надад байна
Нэхээд ирэхгүй он жилүүдийн цаанаас
Нэг л мэдэхэд би өөрийгөө бас олохоо больж...

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

чи хаана байна аа ккккк

iiiii (зочин)

hi yamar ih gantsaardaj bhiin haaya iim bh goyo ch het gansarch bolohgui shuu nudee nee zowhio deesh ni urgu haana amidarch bgaga medeh l bolno

Света

Тиймээ. Өөрийгөө нэг л өдөр олох байх. Тэр үед сайхан инээгээд би жаргалтай этр гээл дуулнаа.

taichigch

Хи хи амьдрал тиймшд

xoxotushka (зочин)

шүлэг вол шайхан болж

Света

Арай гэж өөрийгөө олсон чинь...

Гана

муу санаа сууж дээ хэхэ

Света

Арай гэж өөрийгөө олсон чинь интэрнээт болку байнөө. Ийм хурдан муу санаа суух нь хаашаа ийн. Гэхдээ магадгүй л ийн...

ЦЭЦЭГЧИН (зочин)

НАЙС ШҮЛЭГ УНШЧИХААД АНХ УДАА УЙЛАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА ШД СЭТГЭЛД МИНЬ ХҮРСЭН САЙХАН ШҮЛЭГ БИЧСЭН G TUYA-ГИЙНХАА ХОЁР ГАР 10 ХУРУУНД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ. / БИ ГАРЧ УЙЛЧААД ӨӨРИЙНХӨӨ ХААНА БАЙГААГ ТОДОРХОЙЛЧООД ИРИЙ ДАА /

Света

Хэ хэ RedBLOODED надаа майр гоё шинэ нэр өгчиж. Жи Туяа. Хэ хэ Би хоёр гар аруун хуруундаа чиний талархжийгааг дамжуулчихлөө.

ЦЭЦЭГЧИН (зочин)

ай ди - гаа өг эсүүл radiocolor87@yahoo.com гээд орж ир

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)