Миний цаг : Гэр дүүрэн аз жаргал

Гэр дүүрэн аз жаргал

Он солигдох торгон мөч... Сэтгэл яагаад ч юм богдлохгүй... Унтах юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд л. Хөөцөлдөж гүйгээд, энд тэнд үйсүүлж, заримдаа тэвчээрийг минь бартал хашгиралдах хүү охин хоёр маань байхгүй болохоор сэтгэл ч хоосон... Ширээн дээрх оргилуун дарс, баярын бялуу... Надтай адилхан ганцаардах шиг. Намайг дуу муутай байхад ээж аав хоёр ч тэгтлээ их дэгэлзээд байхгүй юм. Хаалга цохих чимээнээр хэн хэний маань нүд сэргэв. Эгч маань хүүтэйгээ, дүү минь гэр бүлтэйгээ ирж саяхан чимээгүй байсан гэр инээд хөөр баяраар дүүрэх нь жаргал. Хүү охин хоёр минь байсан бол... МУ-ын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, оргилуун дарс, он солигдох торгон мөч... 

2012 оны 1-р сарын нэгэн. Хүү охин хоёроо тосож авахаар гарахдаа яагаад ч хэтэрхий и х догдлоод байгаагаа мэдрээд л... Сэтгэлд минь нар гийлгэсэн энхрий үрс минь. Хайртай шүү. Он солигдох торгон мөчөө  бүтэн нэг өдрөөр хойшлуулаад хүү охин хоёртойгоо өчигдөр баярынхаа бялууг задалж, бэлгийг нь өгөх сайхан байсан. Ханаа амьтдын зургаар "гоёж" гурвуулаа инээж суух сайхан байсан. Хайртай шүү хамтдаа байх л жаргал юм. Гэрт нар гийлгэж, сэтгэлд баяр авчирдаг энхрийхэн үрс минь. Ээжийнхээ нар нь шүү.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Гүмүда

ehin hair

Urwagch

хаа нэгтээ хэн нэгнээс үнэртээд өнгөрсөн мэдрэмж, тун саяхан даа

Света

Гүмүда: Тиймээ ээж болсон хүн бүр л ийм аз жаргалтай байдаг байх.
Урвагч: ммхн

ganbaatar

HAPPY NEW YEAR!
Шинэ жилийг хайртай хүмүүстэйгээ тэмдэглэх нь л хамгийн гол УЧИГ юм даа...

Света

Ганбаатар: Ганцхан шинэ жил гэлтгүй ямар ч баярыг хайртай хүмүүстэйгээ угтах шиг сайхан зүйл байхгүй ээ хө. Баярлалаа.

ulzii (зочин)

Shuleg shig l sanagdlaaa. saikhan bichij. Naiziihaa ger buld az jargal huseye

Гана

тийм шүү хүүхэд гэдэг гэр бүлийн гэрэл гэгээ баяр баясал юмдаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)